Тахиа жилийн Шилдэг уяачид

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 23 -нд

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн сар шинийн босгон дээр шилдгээр шалгарсан уяачдыг танилцуулъя.
Шилдгийн шилдэг уяачаар: Улс, бүсийн уралдаанаас 5 түрүү, 26 айраг хүртсэн амжилтаар Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Тод манлай уяач Ононгийн Батбилэг
Шилдэг залуу уяачаар: Улс, бүсийн уралдаанаас 2 түрүү, 7 айраг хүртсэн амжилтаар Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Баярсайханы Лхагва-Очир
Шилдэг уяачаар:
1. Бүсийн уралдаанаас 1 айраг, аймаг, сумдын наадмаас 3 түрүү, 2 айраг хүртсэн амжилтаар Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дуламсүрэнгийн Цогтгэрэл
2. Бүсийн уралдаанаас 1 түрүү, аймаг, сумдын наадмаас 2 түрүү, 5 айраг хүртсэн амжилтаар Булган аймгийн Бугат сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваадоржийн Пүрэвбат
3. Аймаг, сумдын наадмаас 3 түрүү, 2 айраг хүртсэн амжилтаар Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Минжмаагийн Мөнхбаяр
4. Аймаг, сумдын наадмаас 2 түрүү, 4 айраг хүртсэн амжилтаар Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын уугуул, аймгийн Алдарт уяач Абзалын Бахитбек
5. Улс, бүсийн уралдаанаас 1 түрүү, 2 айраг, аймаг, сумдын наадмаас 2 түрүү, 1 айраг хүртсэн амжилтаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат Батнасангийн Нямсүрэн
6. Бүсийн уралдаанаас 1 түрүү, 1 айраг, аймаг, сумдын наадмаас 4 айраг хүртсэн амжилтаар Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чулуунбаатарын Лхагва
7. Бүсийн уралдаанаас 3 айраг, аймаг, сумдын наадмаас 3 түрүү, 3 айраг хүртсэн амжилтаар Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бэхбатын Бэххуяг
8. Бүсийн уралдаанаас 2 айраг, аймаг, сумдын наадмаас 1 түрүү, 5 айраг хүртсэн амжилтаар Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржхуягийн Хашбат
9. Бүсийн уралдаанаас 3 түрүү, 2 айраг хүртсэн амжилтаар Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбат
10. Бүсийн уралдаанаас 2 түрүү, 4 айраг хүртсэн Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батмөнхийн Батхүү
11. Бүсийн уралдаанаас 1 түрүү, аймаг, сумдын наадмаас 2 айраг хүртсэн амжилтаар Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ойдовын Бат-Очир
12. Аймаг, сумдын наадмаас 6 түрүү, 11 айраг хүртсэн амжилтаар Ховд аймгийн Зэрэг сумын уугуул Бөхчулууны Баатарбилэг
13. Бүсийн уралдаанаас 1 түрүү, аймаг, сумдын наадмаас 2 түрүү, 3 айраг хүртсэн амжилтаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Лхагвасүрэнгийн Анхбаяр
14. Аймаг, сумдын наадмаас 3 түрүү, 6 айраг хүртсэн амжилтаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Дамбасүрэнгийн Батхуяг
15. Бүсийн уралдаанаас 1 түрүү, аймаг, сумдын наадмаас 2 түрүү, 7 айраг хүртсэн амжилтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дэмбэрэлийн Нацагдорж
16. Улс, бүсийн уралдаанаас 1 түрүү, 1 айраг хүртсэн амжилтаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Эзэннайрамдахын Мөнх-Эрдэнэ
17. Бүсийн уралдаанаас 1 түрүү, 3 айраг, аймаг, сумдын наадмаас 3 түрүү, 7 айраг хүртсэн амжилтаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн Алдарт уяач Наранцэцэгийн Алдаржаргалан
18. Улс, бүсийн уралдаанаас 1 түрүү, 1 айраг хүртсэн амжилтаар Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Тод манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан
19. Аймаг, сумдын наадмаас 4 түрүү, 2 айраг хүртсэн амжилтаар Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бадарчийн Норовсамбуу
20. Улс, бүсийн уралдаанаас 1 түрүү, 3 айраг, аймаг, сумдын наадмаас 2 түрүү, 3 айраг хүртсэн амжилтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жалцавын Лхагвацэрэн
21. Улс, бүсийн уралдаанаас 1 түрүү, 2 айраг хүртсэн амжилтаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат Балдоржийн Баярдорж
22. Улс, бүсийн уралдаанаас 7 түрүү, 19 айраг хүртсэн амжилтаар Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр
23. Улс, бүсийн уралдаанаас 4 түрүү, 8 айраг хүртсэн амжилтаар Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Манлай уяач Түвдэнжаажидын Батзориг
24. Улс, бүсийн уралдаанаас 3 түрүү, 7 айраг хүртсэн амжилтаар Ховд аймгийн Дарив сумын уугуул, Тод манлай уяач Түвдэнгийн Батцоож
25. Улс, бүсийн уралдаанаас 5 түрүү, 4 айраг хүртсэн амжилтаар Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Тод манлай уяач Дашцэрэнгийн Одгэрэл
26. Улс, бүсийн уралдаанаас 1 түрүү, 10 айраг хүртсэн амжилтаар Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Сашкагийн Эрдэнэбат
27. Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаанаас 2 түрүү, 7 айраг хүртсэн Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат, МУ-ын Алдарт уяач Ганбаатарын Буянтогтох
28. Улс, бүсийн уралдаанаас 3 түрүү, 5 айраг хүртсэн амжилтаар Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Пүрэвдоржийн Алтансүх нар тодорсон юм.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна