Дөрвөн уяач аймгийн дээд цол хүртжээ

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 12 -нд

Орхон-Уул аймгийн Засаг даргын зөвлөл энэ сарын 8-нд хуралдаж аймгийн Алдарт уяач болон Шилдэг уралдаанч хүүхдүүдийг шалгаруулах асуудлыг хэлэлцжээ. Уг асуудлыг аймгийн МСУХ-ноос танилцуулсан байна.
Засаг даргын зөвлөлийн гишүүд хэлэлцээд “Аранжин хүлэг” галын уяач М.Мөнхбаяр, “Уяачдын ундарга” галын уяач Л.Алтангадас, “Засагт ханы хурд” галын уяач Ж.Сүхбаатар, Баян-Өндөр сумын уяач М.Болдбаатар нарт аймгийн Алдарт уяач цол олгох шийдвэр гаргажээ.
Мөн 15 дугаар сургуулийн сурагч Б.Цэнгэлбаяр, Б.Ган-Эрдэнэ, 7 дугаар сургуулийн сурагч Б.Бүрэнбаяр, "Маргад" лицей суруулийн сурагч Б.Тамираа, "Ирээдүйн одод" сургуулийн сурагч Б.Бүрэнжаргал нарыг аймгийн Шилдэг уралдаанч хүүхдээр шалгаруулсан байна.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна