Хоймор нутгаас Тод манлай уяач төрөх нь

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 09 -нд

Хоёрдугаар сарын 5-нд хуралдсан тэргүүлэгчдийн хурлаар Баяр наадмын тухай хуульд заасан улсын цолны болзлыг хангасан уяачдын асуудлыг мөн авч хэлэлцжээ. Цол зэргийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэж тэргүүлэгчид дараах уяачдын материалыг  үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын хурдан морины салбар хороонд  өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Үүнд:
Тод манлай уяач цолтноор:

1.Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, МУ-ын Манлай уяач Гордоогийн Доржпүрэв.
2.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Манлай уяач Төмөрбаатарын Галбадрах. 
Манлай уяач цолтноор:
1.Дорнод аймгийн Матад сумын харьяат, МУ-ын Алдарт уяа Бат-Очирын Цэндбаатар.
2.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Гончигжавын Мөнхсайхан.
3.Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Пунцагбалжирын Энхмөнх.
4.Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач  Пэлжээгийн Одонбаатар.
5.Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, МУ-ын  Алдарт уяач Түвдэнжаажидын Батзориг.
6.Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, ЗХ-ний 232 дугаар ангийн уяач, МУ-ын Алдарт уяач Ононгийн Батболд.
7.Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Анандын Ариунсайхан.
8.Төв аймгийн Баянцогт сумын уугуул МУ-ын Алдарт уяач Сумъяасүрэнгийн Ганбаатар.
Алдарт уяач цолтноор:
1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Наранцэцэгийн Амгалан.
2. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Баатарын Даваадорж.
3. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Дагвадоржийн Жамъян.
4. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Занабазарын Батбаяр.
5. Төв аймгийн Баян сумын уугуул, Энхболдын Анар.
6. Баянхонгор  аймгийн Баянбулаг сумын уугуул Чинбатын Махвал.
7. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат  Чулуунбатын Цэрэнбат.
8. Говь-Алтай аймгийн Хөхморьт  сумын харьяат Түвдэннямын Ганзориг.
9. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Дуламын Сугар.
10. Дундговь аймгийн Хулд сумын харьяат Чоймболын Дэмчигцоодол.
11. Булган аймгийн Могод сумын уугуул Нямцэрэнгийн Базаргарьд.
12.Булган аймгийн Хангал сумын уугуул Доржийн Баясгалан
13.Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Бөөхүүгийн Винтов
14.Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул Лувсандагвын Эрдэнэбаатар
15.Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Дондовын Бадрах
16.Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Жамбын Мөнхсүрэн
17.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Чүлтэмийн Ган-Очир
18.Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Мандахын Мөнхбат
19.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Начингийн Баасанжав
А.Тэлмэн

 
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна