Тахиа жилийн шилдгүүд тодорлоо

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 08 -нд

ММСУХ-ны тэргүүлэгчид энэ сарын 5-ны өдөр хуралдаж, тахиа жилийн уралдаануудад өндөр амжилт үзүүлсэн уяач, уралдаанч хүүхдүүдээ тодруулсны зэрэгцээ, үйл ажиллагаагаараа бусдадаа үлгэрлэсэн шилдэг салбар холбоодыг шалгаруулжээ.  Бидэнд ирсэн мэдээллээр:
Шилдгийн шилдэг уяач: Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач О.Батбилэг
Шилдгийн шилдэг залуу уяач: Дундговь аймгийн Хулд сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Б.Лхагва-Очир
Шилдгийн шилдэг уралдаанч: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 59 дүгээр дунд сургуулийн сурагч “Түмний эх” галын  уралдаанч Г.Отгонбаяр
Шилдгийн шилдэг холбоо: Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбоо
Шилдэг холбоо:  Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ, Баян-Өлгий аймгийн МСУХ
Шилдэг салбар холбоо: Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хурд” МСУХ, Өвөрхангай аймгийн Уянга сумын “Сайн ноёны хурд” МСУХ, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын МСУХ , Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Мөнххаан хурд” МСУХ, Төв аймгийн Заамар сумын “Тосон довон ” МСУХ, Увс аймгийн Өндөрхангай сумын “Домогт сайн эрс” МСУХ
Шилдэг гал: “Түмэн эх” шалгарсан байна.
Үүнээс гадна тахиа жилийн уралдаануудад амжилтаараа тэргүүлсэн хот, аймаг, дүүргийн шилдэг 22 уяач, 31 шилдэг уралдаанч хүүхдийг шалгаруулж,  нохой жилийн босгон дээр шагналыг нь гардуулдаг уламжлалтай  билээ.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна