Нийслэлийн шилдэг уралдаанч хүүхдүүд

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 05 -нд

Монголын уламжлалт хурдан морины уралдааныг уралдаанч хүүхэдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Уяач бүтэн жилийн турш хүлгээ уяж бэлтгэдэг бол  уралдаанч хүүхэд уралдааны замд өөрийн авхаалж самбааг шалган тэр өдрийн аз өмийг дууддаг билээ. Уясан морио түрүүлгэж, айрагдуулан өөрийн эр зориг, эрдэм ухаан, тэсвэр хатуужил, ур чадвараараа илүүрхсэн шилдэг уралдаанч хүүхдүүдийг тодруулах нь энэ өдрийн бас нэгэн хүлээлтэт агшин байдаг. Өнөө жил Нийслэлийн Шилдэг Уралдаанч Хүүхдээр:                                                                                                            
1. Улаанбаатар хот ХУД  59 дүгээр бүрэн дунд сургуулийн 6 ангийн сурагч 10 настай уралдаанч хүү Золжаргалын Мөнгөншагай.
2. Улаанбаатар хот ХУД  59 дүгээр бүрэн дунд сургуулийн 5 ангийн сурагч 11 настай уралдаанч хүү Баатархүүгийн Буяннэмэх.      
3. Улаанбаатар хот СХД- ийн 121-р сургуулийн 7а ангийн сурагч 13 настай уралдаанч хүү Төмөрчөдөрийн Төрболд.
4. Дорнод аймаг Цагаан Овоо сумын 5 ур ангийн сурагч 14 настай уралдаанч хүү  Чулуунбаатарын Өнөрхүү.
5. Улаанбаатар хот СХД  123-р бүрэн дунд сургуулийн 8в ангийн сурагч 14 настай уралдаанч хүү Ганболдын Эрхэмнамдагбаяр нар тус тус тодорчээ.
Шилдэг уралдаанчдад баяр хүргэж Улаанбаатар чуулгын бүжигчид, бит бокс Рэй нар Д.Энхгэрэлийн дэглэлт “УЯЛДАХ УЧИР”,  “ ТӨМӨР ХУУРЫН ГАЙХАМШИГ”-ийг мэдрүүлнэ лээ.
Ийн баяр бахдал, наадам наргиагаар дүүрсэн Нийслэлийн Уяачийн Өдөр уламжлал ёсоороо хүмүүнлигийн үйлст зориулах хандивын хайрцагаа аялуулсаны зэрэгцээ гурван азтанг тодруулж эмээл бэлэглэн баяр дээр нь баяр нэмсэн юм.
НМСУХ-ны Ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна