Нийслэлийн шилдэг уяачид тодров

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 01 -нд

Морь уях төрийн хэрэгт шамдан уясан хүлэг морьдоо  улс, бүс, аймгийн чанартай уралдаануудад түрүүлгэж, айрагдуулан амжилт гаргасан нэр бүхий эрхмүүдийг тухайн жилийн шилдэг уяачаар нэрлэдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу өнөө жил:
1. Сонгинохайрхан дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Балдоржийн Баярдорж
2. Хан-Уул дүүргийн харьяат, уяач Чимиддоржийн Хишигбаатар  
3. Сонгинохайрхан дүүргийн харьяат, уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэн 
4. Баянзүрх дүүргийн харьяат, нийслэлийн Алдарт уяач Раднаахүүгийн Гантулга 
5. Хан-Уул дүүргийн харьяат, уяач Бадамын Оргил нар нийслэлийн Шилдэг уяачаар тодорчээ.

Шилдэг уяачдад зориулан Улаанбаатар чуулгын гоцлол дуучин Ц.Гансүх.Д.Баттөмөрийн хөгжим “ЕСӨН ЭРДЭНИЙН ОРОН”  дуугаар эгшгэн цэнхэр хадаг өргөсөн билээ.
НМСУХ-ны Ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна