“Уяачид дуулж байна” улсын уралдааны шилдэг 25 оролцогчийн гала тоглолт болно

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 01 -нд

Барагтайд хөл алдаж, чих тавихааргүй болтлоо дөжирсөн хөдөөгийнхнийг зурагтынх нь урд аргамжиж дөнгөсөн “Уяачид дуулж байна” улсын уралдааны 2-р шат тун удахгүй эхлэх гэж байна. Бүртгэлээ товлосноос 14 хоногийн өмнө хааж, 21 аймаг 300 гаруй сумдын төлөөлөл болсон 600 гаруй дуучдаас 150-г нь хоёрдугаар шатанд тэнцүүлсэн уралдаан зохион байгуулагчид ойрын үед тун чиг завгүй байх гэнэ. Учир нь гуравдугаар шат буюу финалд шалгарсан 25 уяачийн гала тоглолт 3-р сарын 15-нд бөхийн өргөөнд зохион байгуулахаар шийджээ. Ийнхүү айлын найр, адууны захад аялан дуулдаг уяачид олны өмнө авьяас бэлгээ гайхуулан бүрэн хэмжээний концерт тоглох нь ээ.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна