Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны 2017 оны онцлох үйл явдлууд

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 30 -нд

1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул МУ-ын Алдарт уяач Түдэндоржийн Болдбаатар МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын Манлай Уяач цол хүртэв.
2. МУ-ын Манлай уяач Т.Болдбаатарын Магнай халиун азарга Үндэсний Их баяр наадам АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд 2 дахь удаагаа түрүү магнайд хурдалж “Даян Түмэн Эх” цол хүртэв.
3. “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн санаачилгаар  Монгол улсын Засгийн газрын тогтоолтой “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хаврын хурдан морины уралдааныг 2017 оны гуравдугаар сарын 12-нд Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд зохион байгуулав.
4. Хөвсгөл аймгийн уяачид улс, бүсийн хурдан морины уралдаанаас нийт 5 түрүү, 14 айраг хүртсэн амжилтыг үзүүлсэн байна.
5. Аймгийн Алдарт уяач цолны  болзол биелүүлсэн 22 уяачийн цол, тэмдгийг “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” уралдааны үеэр гардуулан өгөв.
6. Аймгийн ИТХ-аар аймгийн бүсийн уралдааны тов, хуваарийг батлуулан “Идэрийн бүсийн хурд-2017” Галт сумын МСУХ-ны 20 жилийн ойн хурдан морины уралдаан, Цагаан-Уул сумын “Хотгойд Гурван саарал” МСУХ “Тэсийн хурд” бага гурван насны хурдан морины уралдаан, Жаргалант сумын аймгийн бүсийн хурдан морины уралдааныг хамтран зохион байгуулав.
7. Аймаг, сум орон нутгийн уяачдын хөдөлмөр бүтээлийг үнэлэх, алдаршуулах бодлогын хүрээнд ММСУХ-ны “Эрдэнийн Очир”, “Уяачийн алдар”, ММСУХ-ны 20 жилийн ойн Хүндэт тэмдэг, ММСУХ-ны Хүндэт өргөмжлөлөөр сум бүрийн төлөөлөл, уяачдыг шагнаж урамшуулав.
8. Хөвсгөл аймгийн Тариалан сумын МСУХ аймагтаа анх удаа Түмэн адууны баярыг тэмдэглэж өргөн дэлгэр наадам зохион байгуулав.
9. “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны “Уяачдын шинэ жилийн цэнгүүн”-ийг Баатар ван амралтын газар тэмдэглэж 170 гаруй уяач хамрагдлаа.
Т.Наранхүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна