Аймгийн Алдарт уяач С.Батбаяр: Замаа сонгож, морьдоо уралдуулдаг
Өмнөговь аймгийн Манлай сумын Далай багийн харьяат, аймгийн Заан, аймгийн Алдарт уяач Сугарын Батбаярыг уншигч танаа танилцуулж байна. Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болсон эрийн гурван наадмын хоёроор одтой сайхан наадаж буй тэрээр 1983 онд төржээ. Ингээд хурдан загал үрээгээрээ говь нутагтаа гайхуулж буй даруухан Алдартын ярилцлагыг хүргэе.
-Хурдан загалын хийморилог эзэнтэй уулзаж буйдаа таатай байна. Уулзсан уяачдын ихэнх нь удам дамжсан уяачид байх юм. Таны хувьд ямархан түүхтэй бол оо?
-Миний өвөг дээдэс морь мал уяж байгаагүй ээ. Би л багын хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, адуучин болж, улмаар морь уяж эхэлсэн юм.
-Багын мөрөөдлөө биелүүлж гэхээр хурдан морь унадаг хүүхэд байжээ дээ?
-1997 оны зун төрсөн дүү Баттүвшинтэйгээ нийлээд хэдэн үрээгээ хөнгөрүүллээ. Хоёулаа нөгөө хэдийгээ унаад хонь малын захаар давхиж, тарладаг. Тэгээд багахан наадамд мордуулсан хоёр шүдлэнгийн маань нэг нь түрүүлж, нөгөө нь айрагддаг юм. 14 настай жаахан хүүхэд үүндээ урамшаад сумынхаа наадамд мордуултал хар шүдлэн маань 14-т ирсэн. 130-н хэдэн үрээнд тэгж давхина гэдэг чамлахааргүй амжилт л даа. Тэгээд л морь уяхаар шийдэж, нутгийн сайхан уяачдаа дагаад, уяаны эрдэмд нь суралцаж эхэлсэн дээ.
-Алдартад уяаны эрдмийн А үсгийг хэн гээч уяач заасан бол?
-Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн Алдарт уяач Содномбаатар гэдэг хүнээр уяаны эрдмийн А үсэг заалгасан. Тэр хүн манай аавын талын хамаатан байгаа юм. Мөн Манлай сумын харьяат аймгийн Алдарт уяач Бандийн Батхүү ахаасаа заавар зөвлөгөө бишгүй авч байлаа. Өөрийн мэдсэн сурсанаа харамгүй хуваалцсан энэ хоёр хүнийг уяаны эрдмийн багшаа хэмээн хүндэтгэж явдаг.
-Таны загал үрээг говийнхон андахгүй юм. Хаанахын адуу юм бэ?
-Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Хужирын Жамбал агсны адууны бор гүүний унага л даа. Эцэг нь Говьсүмбэр аймгийн Долоонжин гэж хүний хээр азарганы төл хээр азарга байгаа юм. Даагандаа сумынхаа баяр наадамд түрүүлээд, Дундговийн Өлзийт сумын наадамд аман хүзүүдсэн. Давхар уяагаар Өмнөговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд эрлийз гэсэн шалтгаанаар барьж үлдээд араас нь тавьж, элдсээр байгаад зургаан км орчим өнгөлж яваад суусан. Хоёр талдаа уралдчихсан болохоор арга ч үгүй байлгүй дээ.
-Шүдлэндээ хэд уралдсан юм бэ?
-Шүдлэндээ Дорноговийн “Хутагтын хурд» төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж, сумынхаа наадамд түрүүлээд, Таван толгойн уурхайн 50 жилийн ойд айрагдсан.
-Энэ он гарсаар мөн л сайхан наадаж байгаа дуулдсан?
-Аймгийнхаа хоёр бүсийн уралдаанд түрүүллээ.
-Түмэн адууны баярт зориулсан бүсийн уралдаанд түрүүлсэн. Нөгөө нь...
-Ханбогд суманд болсон Өмнөговь аймгийн зүүн бүсийн уралдаанд мөн түрүүлсэн. .
-Зэргэлдээ сумдаараа сайхан наадчихдаг юм байна. Аймгийнхаа баяр наадамд оролцож байв уу?
-Аймгийн уралдааны зам хатуу, чулуу ихтэй болохоор морь хөлөднөө хөндүүр авчих гээд байдаг юм. Тиймээс аймгийн баяр наадамд очиж уралддаггүй. Би eр нь замаа сонгож морьдоо уралдуулдаг.
-Тэр ч чухал шүү. Ингэхэд төрийн наадмын анхны айргаа хэдэн онд хүртэж байсан бэ?
-2000 оны сумын баяр наадамд бор шүдлэн айргийн таваар давхиулж байсан. Тэгээд хоёр жилийн дараа цэрэгт татагдаж, халагдаж ирээд нэг хэсэг морь уялгүй өнжсөн. Уяа нэг л эвлэхгүй байсан юм. Тэгээд ээжтэйгээ зөвлөлдөж байгаад 2012 оныг хүртэл морь уялгүй барилдсан.
-Бараг 10 жил засварлачихаж. Энэ хугацаанд адууныхаа цусыг овоо сэлбэсэн үү?
-Тэгэлгүй яах вэ. 2012 онд гурван даага барьж уясан маань гурвуулаа цээжинд давхиад, урамтай сайхан байлаа. Нэг нь бүр хаврын уралдаанд түрүүлээд, сумын наадамд айрагдсан. Харин нөгөө хоёр нь намрын бага наадмуудад дээгүүр давхисан. Ингээд уясан морь түрүүлж айрагдаад байхаар өөрийн эрхгүй урам ороод илүү сайн уях юмсан гэсэн хүсэл төрдөг юм билээ. Дараа жил нь сумын баяр наадамд шүдлэн, даага түрүүлгэж, би өөрөө бөхийн барилдаанд нь түрүүлсэн.
-Тэр жилийн наадам таных болжээ.
-Хойтон жил нь сумын 90 жил, сумдын ой болон аймгийн бүсийн уралдаанаас тав, зургаан айраг хүртэж, илүү их урам орсон.
-Сумынхаа 90 жилийн ойн наадмаас олон айраг хүртсэн үү?
-Хоёр даага гурав, дөрвөөр давхиулж, өөрөө шөвгийн наймд үлдээд, Монгол Улсын Арслан До.Ганхуяг гуайд өвдөг шороодсон.
-“Бөх, морь хоёр нэг саванд багтдаггүй” л гэлцдэг. Зарим нэг үед аль нэгийг нь цалгардуулах явдал гарч байв уу?
-Тиймээ, бэлтгэл сургуулилалт цалгарддаг тал бий. Ихэнхдээ морио л дагаад явна. Тэгээд уяан дээр таарсан ганц хоёр залуучуудтай ноцолдож, бэлтгэлээ базаадаг даа. Би ер нь албан ёсоор бөхийн бэлтгэлд гарч чаддаггүй. .
-Нөгөөтэйгүүр, бас олон насны морьд ч уяж амждаггүй байх, тийм үү?
-Тиймээ. Миний уясан бага насны морьд илүүтэй давхидаг. Их насны морьд уядаг ч сумын наадам болон аймгийн бүсэд айрагдуулж чадаагүй л байна.
-Азарга уядаг уу?
-Азарга уяж байсан. Нэг хурдан буурал азаргатай байлаа. Даанч би юмны нарийн ширийн учрыг мэдэхгүй, бага залуу байхдаа ид үеийг нь өнгөрөөчихсөн юм.
-Дэвжээн дээр зодоглох, морь барианд орох хоёр давхцахад хэрхэн зохицуулдаг вэ?
-Сайхан найзуудын дэмжлэгээр болчихдог юмаа. Барилдахын өмнө найзууд бүгдээрээ ирээд, ундаа ус зөөгөөд л, уяач найз нар маань морь мордуулаад л, барианд орсоных нь дараа хөлсийг нь хусаад л... Дэм дэмэндээ амьдарч байна.
-Ингэхэд аймгийн бүсийн уралдаанаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Аймгийн бүсийн уралдаанаас 10-н айраг, түрүү хүртээд байна. Энэ хавар сар шинийн босгон дээр аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Алдарт уяачийн тухайд ийм байж. Аймгийн зааны тухайд асуухад аль талдаа бөхийн удамтай вэ?
-Ээжийн тал бөхийн удамтай. Хамгийн ойрынх нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, аймгийн Арслан Цэгмид гэдэг хүн бий. Аавын маань талынхан ч бас өндөр чацархуу, бяр чадалтай хүмүүс байдаг юм.
-Хичнээн жил барилдаж байгаа вэ?
-2004 оноос барилдаж эхэлсэн. Сумын баяр наадамд дөрвөн удаа түрүүлж, дөрвөн удаа үзүүрлэн, үлдсэн жилүүдэд нь шөвгөрсөн. Ингээд 2008 онд аймгийн Начин цол хүртсэн.
-Аймгийн Начин цолоо хэрхэн баталсан бэ?
-Би энэ цолыг тойргийн журмаар хүртсэн юм. Өөрөөр хэлбэл, аймгийн Аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр эзэлж, хүртэж байлаа. Дараа нь Харцага, Заан цол хүртсэн. Хамгийн сүүлд 2014 онд аймгийн Заан цол хүртсэн. Гэвч хүмүүс Харцагаа гэж дуудаад сурчихсан болохоор одоо ч тэгж л дууддаг юм.
-Улсын чанартай барилдаануудад оролцож байв уу?
-Үгүй ээ, орон нутагтаа л нааддаг. Би чинь хэдэн малаасаа холдож үзээгүй.
-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Есүүлээ. Долоон хүү, хоёр охин. Гэхдээ бөх барилдаж, морь уяж байгаа нь надаас өөр алга.
-Аав, ээж хоёр тань таниар их л бахархдаг байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Аав, ээж хоёр маань одоо бурхны оронд байгаа. Ээжийгээ л баярлуулах юмсан гэж боддог байлаа. Тиймээс ч түрүүлнэ л гэж бодож барилддаг байсан.
Намайг анх сумын баяр наадамд түрүүлж, сумын Заан цол хүртэхэд ээж маань наадмын талбай дээр ирчихсэн, мөн ч их баярласан. Тэгээд л тэр оройдоо бурхан болсон. Хүүгээ сумын Заан цол хүртэхийг харсан болохоор сэтгэл нь тэнийсэн байх л гэж өөрийгөө тайвшируулдаг.
-Энэ хорвоогийн хамгийн сайхан цэнгэлийг эдэлсэн байх. Ачлалт хүүгийн ярилцлагыг азтай одтой сайхан наадмын дурсамжаар өндөрлөe?
-2015 оны сумын баяр наадмаар соёолон, хязаалан, шүдлэн, даага уяад дөрвүүлээ түрүүлэхэд зүүд шиг л санагдаж байлаа. Тэгэхэд би өөрөө ч бас барилдаад түрүүлсэн.
Миний хувьд ч сэтгэл ханачихсан, үзүүр, түрүүнд гарахдаа нутгийнхаа аймгийн Начинг түрүүлгэчихьe гэсэн бодолтой л байсан. Гэтэл хоёр охин маань “та алтан медалиа тав болгочихгүй юу” гэсэн нь санагдаад. Тэгэхэд манай бага охин тоо мэддэггүй байсан болохоор би ч нэг их юм бодоогүй л дээ. Гэтэл Дундговь аймгийн Өндөршилийн нэг залуу бас “Та дөрөв түрүүлчихсэн хүн. Тэгш тоон дээр буюу жаргалаар нь дуусгачих аа” гэдэг юм байна. Тэгэхэд бас нэг юм бодогдож байсан. Гэвч “яавал ч яаг” гэж бодоод гарсан. Тэгээд л түрүүлчихсэн дээ. Бүх зүйл аяндаа л бүтчихсэн, сайхан дурсамжтай наадам байгаа юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уясан морьд тань олон жил торгон жолоо өргүүлж, монгол түмнээ баясгах болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Манлай сумын тусгай дугаар. 2017 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна