МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 26 -нд

Монгол Улсын 2017 оны хамгийн өндөр чансаатай уралдаанч хүүхдүүдийг уншигчдадаа танилцуулж байна. Фото мэдээллийг удахгүй та бүхэнд хүргэх болно.

Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 2 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 9 айраг хүртсэн амжилтаар  нийслэлийн Хан-Уул дүүргийн “Цэцээ гүн” 59 дүгээр сургуулийн VI ангийн сурагч, “Түмний эх” гал уяаны уралдаанч хүү, 12 настай Гүндэгмаагийн Отгонбаяр  28 оноогоор НЭГДҮГЭЭРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 1 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 4 түрүү, 2 айраг хүртсэн амжилтаар Төв аймаг Зуун мод хотын Хүмүүн цогцолбор сургуулийн VII ангийн сурагч, “Хүй мандал”  гал уяаны уралдаанч хүү, 12 настай Далайн Мөнхтэмүүжин 26 оноогоор ХОЁРДУГААРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 2 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 4 айраг, хүртсэн амжилтаар Дундговь аймгийн Хулд сумын бүрэн дунд сургуулийн VII ангийн сурагч, “Шандаст хүлэгч” гал уяаны уралдаанч хүү, 13 настай Гансүхийн Энхболд  25 оноогоор ГУРАВДУГААРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 3 түрүү, 4 айраг хүртсэн амжилтаар нийслэлийн Хан-Уул дүүргийн “Цэцээ гүн” 59 дүгээр сургуулийн VI ангийн сурагч, “Макс” гал уяаны уралдаанч хүү, 12 настай Хишигбатын Одбаяр  25 оноогоор ГУРАВДУГААРТ
Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 6 айраг хүртсэн амжилтаар нийслэлийн Багахангай дүүргийн нэгдүгээр сургуулийн V ангийн сурагч, “Агт Эрдэнэ” гал уяаны уралдаанч хүү, 10 настай Буянхишигийн Буянжаргал  24 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ
Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 4 түрүү, 4 айраг хүртсэн амжилтаар  Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар бүрэн дунд сургуулийн VIII ангийн сурагч, “Босоо хүлэг” гал уяаны уралдаанч хүү,  13 настай Ганболдын Ганхүлэг 23 оноогоор ТАВДУГААРТ 
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 2 түрүү, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 1 айраг хүртсэн  амжилтаар нийслэлийн Хан-Уул дүүргийн “Цэцээ гүн” 59 дүгээр бүрэн дунд сургуулийн V ангийн сурагч, “Унаган хурд” гал уяаны уралдаанч хүү, 10 настай Цолмонбаатарын Өсөх-Од 19 оноогоор ЗУРГААДУГААРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 4 айраг хүртсэн амжилтаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын бүрэн дунд сургуулийн VII ангийн сурагч “Алтайн хүлэгч” гал уяаны уралдаанч, 12 настай Батаагийн Сүхбат 19 оноогоор ЗУРГААДУГААРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 5 айраг хүртсэн амжилтаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 63 дугаар бүрэн дунд сургуулийн V ангийн сурагч, “Талын хүлэгч” гал уяаны уралдаанч хүү, 12 настай Хишигжаргалын Содномдорж 18 оноогоор ДОЛООДУГААРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 2 түрүү, 3 айраг хүртсэн амжилтаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн VII ангийн сурагч, “Тэнүүн говийн хурд” гал уяаны уралдаанч хүү, 12 настай Батхүүгийн Гомбо 17 оноогоор  НАЙМДУГААРТ
Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас 1 айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас 5 айраг хүртсэн амжилтаар Төв аймгийн Бaтсүмбэр сумын бүрэн дунд сургуулийн VIII ангийн сурагч, "Мандал хайрхан" гал уяаны уралдаанч хүү, 15 настай Төмөрчөдөрийн Сүххуяг 16 оноогоор чансааны ЕСДҮГЭЭРТ  тус тус эрэмблэгдлээ.


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна