П.БАЯРААГИЙН САРТАЙ ХҮРЭН

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 26 -нд

Төв аймгийн Цээл сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Пүрэвийн Баяраагийн унаган хүлгүүд улс, бүсийн наадамд тогтмол айрагдаж буй. Улаанбаатарын унаган хүү 1998 оноос хурдан хүлгийн уяа сойлго тааруулах эрдэмд шамдан суралцаж, 2001 онд АХ-ын 80 жилийн ойн баяр наадмаар Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Доржпүрэвийн цагаан азаргыг соёолонд нь аман хүзүүдүүлэн төрийн наадмын анхны хишгээ хүртэж байсан билээ. Улмаар зургаан жилийн дараа МУ-ын Алдарт уяач цол хэмээх эрхэм цолны эзэн болсон тэрээр сүүлийн жилүүдэд адууныхаа удам угшлыг сайжруулах, хурдлах чадварыг дээшлүүлэхэд илүүтэй анхаарч байгаа юм. Ингээд улсын наадамд айргийн дөрөвт хурдалсан сартай хүрэн дааганы удам угшлыг танилцуулъя.
УДАМ, УГШИЛ:
Эцэг:
Марсел дуудлагатай Араб азарга
Эх: Англи Будённый үүлдрийн халтар азарганы төл хээр гүү. /Энэ хээрийн гүүний төрсөн ах нь Х.Бат-Эрдэнийн сартай хээр
АМЖИЛТЫН ТОВЧООН
2017 онд даага:
«Ирээдүйн түмэн эх 1000»-д  зургаа
Заамар суманд болсон хаврын уралдаанд түрүү
Угтаалцайдам суманд болсон хаврын уралдаанд түрүү
Алтанбулаг суманд болсон хаврын уралдаанд түрүү
Цээл суманд болсон хаврын уралдаанд түрүү
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв
Сэлэнгэ аймагт болсон хойд бүсийн уралдаанд түрүү
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 91

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна