Ж.БАТ-ЭРДЭНИЙН ЭРХ БОР

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 22 -нд

АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан соёолонгийн уралдаанд ногоон үрээгээ айргийн гуравт хурдлуулж төрийн наадмын анхны айргаа хүртсэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, УИХ-ын гишүүн, “Булганхангай” МСУХ-ны тэргүүн Жадамбын Бат-Эрдэнэ өнөө жил Эрх бор даагаа аман хүзүүнд хурдлуулж, давхар уяагаар төвийн бүсийн уралдаанд түрүүлгэсэн юм. 2000 оноос морь уях эрдэмд шамдаж буй аймгийн Алдарт уяач Ж.Бат-Эрдэнэ 2012 оны говийн бүсийн уралдаанд хар азаргаа айргийн дөрвөөр давхиулан томоохон наадмын өм нээж байсан билээ.
УДАМ, УГШИЛ:
Эцэг:
Булган дуудлагатай Араб бор азарга /Булганхангай МСУХ-ны өмчний/
Эх: Булган аймгийн Булган сумын харьяат, аймгийн Алдарт уяач Н.Наяндунгийн халтар гүү.
АМЖИЛТЫН ТОВЧООН
Булган аймгийн Булган суманд болсон хаврын бооцоот уралдаанд айргийн гурав
Орхон аймгийн Залуу уяачдын холбооноос зохион байгуулсан уралдаанд зургаа
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү
“Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд түрүү
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 91

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна