З.БАТБАЯРЫН БОР ХАЛЗАН

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 21 -нд

Морь уях эрдэмд шамдсан 15 жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлж төрийн наадмаас анхны хишгээ хүртсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, “Заабар” ХХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Занабазарын Батбаяр эрлийз бага насны ангилалд бор халзан даага түрүүлгэснийг уншигчид санаж буй бизээ. Тэрээр 2017 оны уралдаануудаас нийтдээ таван түрүү, гурван айраг хүртсэний нэг түрүү, нэг айраг нь улсын наадмынх байсан юм.
УДАМ, УГШИЛ:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Монгол Улсын Алдрт уяач Түвдэнжаажидын Батзоригийн унаган адуу.
Эцэг: Лебераль дуудлагатай Англи халтар азарга
Эх: Тод манлай уяач С.Ганхуягийн Хандгай бор азарганы төл бор гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН
1000 долларын бооцоот “Ирээдүйн түмэн эх” уралдаанд түрүү АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү
“Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд түрүү.
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 91

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна