Д.ГАНЗОРИГИЙН ХАЛТАР

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 19 -нд

Өнгөрсөн жил улс, бүсийн уралдаанаас нэг түрүү, таван айраг хүртсэн Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул “Мон масло” ХХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Дугаржавын Ганзориг өнөө жил зүүн бүсийн уралдаанаас хоёр айраг хүртсэн билээ. Түүний улсын баяр наадамд зургаад хурдлан зүүн бүсэд таваар давхисан халтар үрээг уншигч танаа танилцуулъя.
УДАМ, УГШИЛ:
Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат МУ-ын Алдарт уяач Баттулгын Сүхбаатарын унаган адуу.
Эцэг: Д.Ганзориг уяачийн Хангарул дуудлагатай Англи халтар азарга
Эх: Тойруулга угшилтай хулгар хонгор гүү. АМЖИЛТЫН ТОВЧООН
2016 онд шүдлэн:
Төв аймгийн Алтанбулаг сумын ойд эрлийз дунд насанд айргийн тав
2017 онд хязаалан:
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа
Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд эрлийз дээд насанд айргийн тав
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 91

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна