Уралдаанч С.Очирваань: Дүрэмт хувцас өмсөөд Хүрлээ ах шигээ бригадын генерал болохыг хүсдэг


Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул Сайнбуянгийн Очирваанийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1996 оных ч намхан биетэй учраас хурдан морь унадаг аж.
-Хэзээнээс хурдан морь унаж байгаа вэ?
-Би таван настайдаа морь унаж сурсан. Тэрнээсээ хойш хурдан морь унаж байна. Хамгийн анх таван настайдаа аавынхаа хээр соёолонг унаж сумын наадамд таваар давхиулж байлаа. Дараа жил нь Нэмэхбаяр ахын хул азаргыг унаж сумын наадамд түрүүлгэсэн. Ахиад дараа жил нь Сосорбарам ахын халиун азаргыг гурваар давхиулсан. Тэр жилээ ахиад халиунаа унаж нэг түрүүлгэж, нэг аман хүзүүдүүлсэн. Тэрний дараа жил Отгонбаяр ахын хул морийг Сагил, Түргэн, Бөхмөрөнд түрүүлгэсэн. Бас Отгонбаяр ахын халиун соёолонг аман хүзүүдүүлсэн.
-Морь унаж сурсан цагаасаа эхлээд л амжилт гаргажээ дээ?
-Тиймээ. 2012 онд Баян-Өлгий аймагт болсон даншиг наадамд Сосорбарам ахын халиун азаргыг есөд оруулсан. Тэгэхэд 150 азарга уралдсан юм. Бас халиуныг нь 300-н хэдэн мориноос 90-д авчирсан. Ховд сумын 70 жилийн ойд Нэмэхбаяр ахын ухаа азаргыг гуравт оруулсан. Бас Цэнд-Аюуш ахын халтрыг дааганаас нь эхэлж айрагдуулаад соёолонд нь түрүүлгэсэн. Өөрийнхөө алгийг гунанаас /шүдлэнгээс /нь эхэлж хавчиг хүртэл айрагдуулсан.
-Нэг наадамд дунджаар хэдэн насны морь унадаг вэ?
-Ойрын хэдэн жил сумынхаа наадамд дандаа зургаан насны морь унаж байна. 2009 оны наадамд таван нас айрагдуулсан.
-Ядрах юм уу?
-Гайгүй ээ, манай сум гарааны төхөөрөмж ашигладаг болохоор морь дутуу эргэнэ гэж санаа зоволтгүй. Халуун өдөр л жаахан хэцүү дээ.
-Аль газрын наадам илүү сайхан болдог юм шиг санагдсан бэ?
-Баян-Өлгийд болсон бүсийн наадамд их олон морь уралдсан.
-Танай энд хаврын уралдаан болдог уу?
-Ногооннуурт болдог. Тэнд уралдаж байсан. Хаврын уралдаан харин жаахан хэцүү юм билээ.
-Хурдан морь унаад хамгийн дээд тал нь ямар шагнал авч байв?
-Би хамгийн дээд тал нь мориор шагнуулж байсан. Одоо хоёр морьтой. Сосор ахын өгсөн алаг морь айрагдаад л байгаа. Отгоо ахын өгсөн халтар морийг одоогоор уяагүй.
-Танай гэрт чамаас өөр хурдан морь унадаг хүүхэд бий юу?
-Манай гэрээс дөрвөн хүүхэд морь унадаг.
-19 нас хүрч байгаа гэхэд харьцангуй намхан байна шүү?
-Тиймээ үеийнхэн дундаа намханд ордог. Манай гэрийнхэн ер нь намхан л даа.
-МСҮТ-ийг төгссөн юм байна. Ямар мэргэжилтэй вэ?
-Есдүгээр ангиа төгсөөд Улаангомд коллеж төгссөн. Одоохондоо мэргэжлээрээ ажиллая гэж бодохгүй байгаа. Удахгүй хотод байдаг ах дээрээ очиж барилгын компанид ажиллах байх. Одоохондоо аавдаа морь уяхад нь тусалж байна.
-Мөрөөдлөөсөө хуваалцаач?
-Цэргийн хүн болохыг мөрөөддөг. Дүрэмт хувцас өмсөөд аавын хамаатан бригадын генерал Хүрлээ ах шигээ хүн болохыг хүсдэг.
-Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээгээрэй. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл. Увс аймгийн тусгай дугаар. 2015 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна