П.ОДОНБААТАРЫН ДАНШИГ ХҮРЭН

Бадрал
2017 оны 12-р сарын 11 -нд

Дуу хуурын өлгий нутгийн уяачид сүүлийн жилүүдэд тогтмол сайхан наадаж буй. Төрийн наадмаас ганзага дүүрэн, цээж тэнүүн, магнай тэнэгэр буцдаг уяачдын нэг Сайнцагаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Пэлжээгийн Одонбаатар юм. Түүний унаган Даншиг хүрэн азарга өнөө жил шинэ монгол адууны дунд насны төрөлд түрүүлэн эзэн уяачийнхаа магнайг тэнийлгэснийг уншигчид мартаагүй бизээ. Ингээд хурдан хүрэний удам, угшил амжилтын товчооныг танилцуулъя.
УДАМ, УГШИЛ:
Алдартын унаган адуу
Эцэг: Халтарка дуудлагатай Англи Будённый үүлдрийн хээр азарга
Эх: Баянцагаан угшилтай зээрд гүү.
АМЖИЛТЫН ТОВЧООН
2015 онд даага:
“Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд аман хүзүү
2016 онд шүдлэн:
Эрдэнэтэд болсон хангайн бүсийн уралдаанд аман хүзүү
2017 онд хязаалан:
1АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл түрүү
“Их мандал-5” говийн бүсийн уралдааны эрлийз дээд насны ангилалд айргийн дөрөв
Монголын уяачдын баяр хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаанд аман хүзүү
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 91

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна