УЛС, БҮСИЙН НААДМЫН НЭГ ТҮРҮҮ, ХОЁР АЙРАГТ- МАНЛАЙ ХОНГОР

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 04 -нд

Өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд аман хүзүүнд хурдалсан Б.Энхболд Манлайн хонгор морь өнөө жил хараахан айрагдаж чадалгүй зургаад хурдаллаа. 2014 оны говийн бүсийн уралдаанд анх айрагдаж байсан хонгор морь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, “Сонор трейд” ХК-ийн захирал, Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга Манлай уяач  Бат-Очирын Энхболдын унаган адуу билээ
УДАМ, УГШИЛ:
Эцэг: Маскрад дуудлагатай Араб бор азарга. 2005 онд Монголд орж ирсэн
Эх: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын угшилтай хонгор гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН
2008 оноос эхэлж уягдаж байгаа
2014 онд:
Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой говийн бүсийн уралдаанд айргийн тав
2016 онд:
АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү
2017 онд:
АХ-ын  96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа
“Их мандал-5” говийн бүсийн уралдаанд түрүү
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 91

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна