НАЙДЛАГА АЛДДАГГҮЙ ЛУУ ХАЛТАР

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 01 -нд

Адуу өөрт нь сэтгэл зүрхээ зориулсан хэн бүхний магнайг тэнийлгэдэг ачлалт мал. Хурдан хүлгийнхээ буянаар унасан газар угаасан ус, төрүүлсэн ижий аавыгаа алдаршуулж  хүндэт зочны суудалд цээж тэнэгэр суугаа эрчүүдийн нэг нь Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдан юм. Даагандаа гологдож хоцорсон нарийн халтар үрээ шүдлэн цагаас эхлэн шид юугаа таниулж өдгөө Монгол түмний хайртай хүлгүүдийн нэг болоод байгаа билээ.  Ингээд Луу халтрын амжилтын товчооныг дахин нэг сануулъя.
УДАМ, УГШИЛ:
Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн унаган адуу
АМЖИЛТЫН ТОВЧООН
2012 онд шүдлэн:
Төв аймгийн Батсүмбэр сумын баяр наадамд түрүү
Хүдэрийн сангийн аж ахуйн ойд түрүү
2013 онд хязаалан:
АХ-ын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес
Архангай аймгийн 90 жилийн ой, Хангайн бүсийн уралдаанд аман хүзүү
2014 онд соёолон:
АХ-ын 93 жилийн  ой Үндэсний их баяр наадамд айргийн гурав
Дундговь аймагт болсон төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөв
2015 онд хавчиг:
Сэлэнгэ аймагт болсон хаврын бүсийн уралдаанд айргийн дөрөв
АХ-ын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын айргийн гурав 
Өвөрхангай аймагт болсон төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөв
ММСУХ-ны 20 жилийн ойд айргийн дөрөв
2016 онд долоотой:
“Дүнжингаравын хурд-2016” хаврын бүсийн уралдаанд аман хүзүү
АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв
Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүү
2017 онд наймтай:
“Дүнжингаравын хурд -2017” хаврын төвийн бүсийн уралдаанд зургаа
“Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хаврын хангайн бүсийн уралдаанд зургаа
АХ-ын  96 жилийн  ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав
“Их мандал-5” говийн бүсийн уралдаанд аман хүзүү
"Тод магнай" сэтгүүл. Дугаар 91

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна