УЛС, БҮСИЙН НААДМЫН НЭГ ТҮРҮҮ, ГУРВАН АЙРАГТ Ц.ЧИНБАТЫН ГАРЬД ХЭЭР

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 27 -нд

АХ-ын 96 жилийн ойн хурдан морины уралдааны эрлийз дээд ангилалд түрүүлж, айрагдсан морьдыг танилцуулж байна.

Улаанбаатарын унаган хүү хурдан хүлгийн хиймориор дарцаглаж байна. Энэ бол Сүхбаатар дүүргийн харьяат “Унаган хурд” галын гишүүн Цогийн Чинбат юм. Найзынх нь /МУ-ын Манлай уяач Б.Буяннэмэх/ бэлэгт өгсөн хурдан хээр үрээ сүүлийн хоёр жил дараалан төрийн зарлигт наадмуудад түрүүлж, айрагдсан нь цусан дахь “Монгол” генийг нь сэдрээж буйг уншигчид санаж байгаа бизээ. Өнгөрсөн жил хязааландаа улсын наадамд айргийн гуравт хурдалсан Гарьд хээр өнөө жил амжилтаа ахиулж эрлийз дээд насанд түрүү магнайд давхилаа. Хоёр жилийн хугацаанд улсын бүсийн наадмаас гурван түрүү, нэг айраг хүртээд буй Гарьд хээрийн амжилт, алдрын товчооныг танилцуулбал:
УДАМ, УГШИЛ:
Эцэг: Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат  Мэндбаярын Англи Буддённый үүлдрийн халтар азарга
Эх: Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат  Мэндбаярын унаган хээр гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН
2016 онд хязаалан:
АХ-ын 95 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав
Орхон аймагт болсон Хангайн бүсийн уралдаанд түрүү
2017 онд соёолон:
АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү
Арвайхээрийн 290 жилийн ой, Хангайн бүсийн уралдаанд түрүү

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 90

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна