Улсын цолны болзол хангагсдын тодорхойлолтыг хүлээн авч байна

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 23 -нд

Монгол Улсын “Тод манлай”, “Манлай”, “Алдарт” уяачийн болзол хангасан уяачдын тодорхойлолтыг хүлээн авч байна. Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулж байгаа шигшмэл болон бүсийн уралдаанд морио уралдуулж түрүү, айраг авч Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, 8.6-д заасан болзлыг хангаж, улсын цолонд тодорхойлогдох уяачид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
• Монгол улсын “Тод манлай”, “Манлай”, “Алдарт” уяачийн болзол хангасан уяачийн товч анкет /загварын дагуу/
• Аймаг, нийслэл, сум, дүүргийн морин спорт уяачдын холбооны тодорхойлолт
• Түрүүлж, айрагдсан морьдын өргөмжлөл, гэрчилгээ, дипломын эх хувийг нотариатаар батлуулсан хуулбарыг Монголын Морин спорт уяачдын холбооны ажлын албанд ирүүлнэ үү.

Утас:99087124

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна