2013, 2014 оны шилдэг уралдаанч Ц.Алтангэрэл: Таван ч даага сургаад байгаа
А.Тэлмэн
Баянхонгор аймгийн хийморилог уяачид, уралдаанчдын төлөөллийг уншигчдадаа танилцуулж байгаа билээ. Тус аймгийн Баян-Өндөр сумын уралдаанч Ц.Алтангэрэлтэй ярилцсанаа хүргэе. Тэрээр 2013, 2014 оны шилдэг уралдаанч юм.
-Шилдэг уралдаанчтай уулзаж буйдаа баяртай байна. Хэдэн жил хурдан морь унаж байгаа билээ?
-Найман настайгаасаа хойш долоон жил хурдан морь унаж байна. Хамгийн анх аймгийн Алдарт уяач Батнасан ахынхаа халзан морийг унаж байсан. Түүнээс хойш хэд хэдэн хүний морь унаж байгаа.
-2013 онд шилдэг уралдаанчаар шалгарч байж. Тэр жил хэрхэн наадсан бэ?
-Ганзориг ахын Хадагт соёолонг унаж Говь-Алтай аймгийн Чандмань суманд болсон бүсийн уралдаанд гурваар давхиулсан. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд болсон хаврын уралдаанд Уртнасан ахын халтар азаргыг түрүүлгэж, ягаан соёолонг нь аман хүзүүдүүлсэн. Тэгээд сумынхаа баяр наадамд Ганзориг ахын халзан морийг аман хүзүүдүүлээд, Хадагтыг нь таваар давхиулсан.
-Тэгвэл 2014 онд хэрхэн наадсан бэ?
-Шинэжинстийн уралдаанд Хадагтыгаа их насанд түрүүлгээд, Баянлигт очиж дөрвөөр давхиулсан. Түүний дараа нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд болсон уралдаанд айрагдуулсан. Өнөө жилийн хувьд Баянлигт болсон уралдаанд соёолон унаж арав гаргаж давхиулсан.
-Олон газраар явж байсан бололтой?
-Говь-Алтай аймгийн Баянтоорой, Эрдэнэ, Чандмань болон аймгийнхаа Баянцагаан, Шинэжинст, Баянлиг, Баянговь, Баянхонгорт зэрэг сумдад уралдаж байсан.
-Хамгийн сайхан нь хаанахын наадам байв?
-Говь-Алтай аймгийн Чандмань суманд болсон уралдаанд Ганзориг ахынхаа соёолонг аман хүзүүнд хурдлуулах л хамгийн сайхан байсан даа. Бүсийн уралдаан байсан учраас их ч өрсөлдөөнтэй байлаа.
-Бага адуу сургадаг уу?
-Сурганаа. Дөрөв таван ч даага сургасан. Би морь унах дуртай. Зав л гарвал морио унадаг даа.
-Өөрийн нэртэй адуутай юу?
-Бий, бий. Гэхдээ хурдан морь байхгүй. Яваандаа болох байх.
-Эргэлзэхгүй байна. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье. Болгоомж илүүдэхгүй шүү.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна