Ёндоо ухаа

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 16 -нд

Хутагтын нутгийн хүү олон жилийн нууцхан мөрөөдлөө биелүүлж ухаа үрээгээ айргийн тавд хурдлуулан төрийн наадмын анхны хишгээ хүртлээ. Эзэндээ төрийн зарлигт наадмын хишиг хүртээсэн ухаа үрээ даагандаа Хакухо аваргын наадамд долоод хурдалж байсан гэнэ. Ц.Жадамбаа ухаа үрээгээ “хүнээр бол хэнэггүй хээгүй амьтан. Хаана, хэзээ ч идэж л байвал их амар тайван адуу” хэмээн тодорхойлсон юм.
УДАМ, УГШИЛ:
Эцэг: Хүрэн будан
Эх: Батзоригийн адууны хүрэн гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН
2015 онд даага:
Хакухо аваргын наадамд долоо
2016 онд шүдлэн:
Нийслэлийн  МСУХ-ноос зохион байгуулдаг “Хангарьд” уралдаанд аман хүзүү
Өвөрхангай аймгийн Хархорин сумын 60 жилийн ойд айргийн тав
Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн цолны мялаалга наадамд айргийн дөрөв
2017 онд хязаалан:
Өмнөговь аймгийн хаврын бүс “Цэцийн хурд”-д айргийн тавд тус тус хурдалсан

"Тод магнай" сэтгүүл 88, 89

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна