Тод манлайн хүрэн

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 10 -нд

Монголын төрт ёсны их цэнгэл үндэсний  баяр наадамд соёолон, шүдлэн түрүүлгэж, даага, соёолон, их насны морь айрагдуулж байсан Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат Тод манлай манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан өнөө жил их насны морь түрүүлгэж /Уянга сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар морийг уяж/, өөрийн унаган хязаалангаа айргийн гуравт хурдлуулан цолоо мялаасан билээ. Уясан эзнээ урмаар тэтгэн цол юуг нь мялаасан хурдан хүрэн үрээ бол 2005 онд даагандаа төрийн наадамд айргийн гуравт хурдалж байсан Дураараа хонгор азарганых нь төл аж. Ингээд дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэе.
УДАМ, УГШИЛ:
Эцэг: 2005 онд даагандаа төрийн наадамд айргийн гуравт хурдалж байсан Дураараа хонгор азарга
Эх: Дорноговь угшилтай улаан хээр гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2015 онд даага: 10 түрүүлсэн
Өвөрхангай аймгийн бүсийн уралдаанд түрүү
Өвөрхангай аймгийн сорилго уралдаанд түрүү
Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд түрүү
ММСУХ-ны 20 жилийн ой бүсийн уралдаанд  түрүү 
2016 онд шүдлэн:
Өвөрхангай аймгийн баяр наадамд түрүү
Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд айргийн гурав
2017 онд хязаалан:
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын баяр наадамд түрүү
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав
"Тод магнай" сэтгүүл 88, 89

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна