Аймгийн Алдарт уяач Б.Баярдорж: Төрийнхөө баяр наадамд хоёр дахь удаагаа шүдлэн насны морь айраглдуулсандаа баяртай байна
А.Тэлмэн
-Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр цэнгэл наадамдаа хэдэн насны морьд мордуулж, ямар амжилт үзүүлэв?
-Би энэ жил улсын баяр наадамд мордуулахаар нэг соёолон, хоёр шүдлэн уясан. Тэднээс маань ганц хээр шүдлэн мордож, аман хүзүүдлээ.
-Төвийн бүсийн уралдаанд мөн амжилттай уралдсан гэж сонсогдсон?
-Тиймээ, Төвийн бүсийн уралдаанд соёолон, шүдлэн хоёр айргийн гуравт хурдаллаа. Мөн улсын баяр наадамд айрагдсан хээр шүдлэн маань Өвөрхангайд түрүүллээ.
-Ингээд та энэ жилийн хувьд улсын баяр наадам болон Засгийн газрын тогтоолтой уралдаанаас нийт хэдэн айраг, түрүү хүртэж байна вэ?
-Гурван адуу мордуулаад нэг түрүү, нэг аман хүзүү, хоёр айраг хүртлээ. Үүнээс өмнө 2015 онд улсын наадамд шүдлэн, Булган аймгийн бүсийн уралдаанд хязаалан айрагдуулсан.
-Төвийн бүсийн уралдаанд айрагдсан соёолон тань хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Эх нь Баянчандманийн манай найз Төрөөгийн унаган адуу.
-Нөгөө шүдлэн нь зээрд зүстэй адуу билүү?
-Тиймээ, зээрд үрээ байгаа.
-Хаанахын ямар угшилтай билээ?
-Миний унаган адуу. Төв аймгийн Жаргалант угшилтай. Даагандаа Эрдэнэтийн бүсийн уралдаанд 10-н хэдээр орж байсан.
-Энэ жил улсын баяр наадмаас өмнө уралдсан уу?
-Овооны наадамд түрүүлж, Төвийн бүсийн уралдаанд айрагдсан.
-Баяр наадмын зохион байгуулалт сэтгэлд тань хүрэв үү?
-Улсын баяр наадмын тухайд зохион байгуулалт сайхан боллоо.
-Та улсын баяр наадамд хэд дэх жилдээ морь мордуулж байна вэ?
-Анх 2013 онд даага мордуулж, 50-иадаар давхиулж байлаа. Eрөнхийдөө 2015 оноос илүүтэй адуундаа анхаарч, өсгөж үржүүлэн, адууны төлөө зүтгэж өнөөдөр үр шимийг хүртэж эхэлж явна. Уяач сайхан найз нөхөдтэй ч боллоо. Батцоож, Баяраа, Мөнгөншагай бид хэд чинь дунд сургуулийн дээд, доод ангид сурцгааж байсан нэгэн хүүхдүүд л дээ. Нэг сургуулийн нэгэн үеийн залуучууд дундаас уяачид олноороо төрөн гарсан нь билэг дэмбэрэлтэй сайхан санагддаг.
-Аав тань Хүйн долоон худагт буюу одоо морь уралдаж байгаа газарт олон жил адуу малласан гэж сонссон. Аавын тань тэр сайхан адуунууд танд өвлөгдөж ирсэн биз дээ?
-Тэгэлгүй яахав. Дээрээс нь хүнээс авсан азарга, гүүнүүд холилдоод, барилдлага зохилдлого нь таараад, сайхан хүлгүүд гарч байна. Миний хувьд улс, бүсийн уралдаануудад айраг түрүүнд хурдалсан хүлгүүдийн удам угшилтай адууг газар, газраас цуглуулж, аавынхаа адууны цусыг сэлбэсэн.
Тухайлбал, морин тойруулга, Сүхбаатар, Хэнтий гээд л газар газрын сайн угшилтай адуу нэлээд цуглууллаа.
-Аймгийн Алдарт уяач цолыг хэдэн онд хүртсэн бэ?
-Уржнан жил Завхан аймгаас аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Завхан нутагтаа очиж наадаж байв уу?
-Үгүй ээ. Тэгэхдээ очиж уралдана гэсэн бодолтой явдаг. Хэдийгээр би Завханд төрж өсөөгүй боловч аав, ээжийнхээ нутгийн уул усанд залбирч, сүсэглэж л явдаг юм.
-Хамгийн сайхан дурсамж үлдээсэн наадмын талаарх дурсамжаар ярилцлагаа өндөрлөе?
-Энэ жилийн наадам хамгийн сайхан дурсамж үлдээлээ. Цаашид ийм сайхан дурсамж үлдээсэн наадмууд олон байх байхаа. Ингээд нийт наадамчин уяачид, уралдаанч хүүхдүүддээ эрүүл энх, аз жаргал энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүссэн ерөөе.
-Одтой сайхан наадаж буй танд дахин баяр хүргэж, амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа
"Тод магнай" сэтгүүл 88, 89
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна