С.Бямбасайханы халиун

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 01 -нд

Хурсан тоос нь хийморийн шүншигтэй Урссан хөлс нь азын ерөөлтэй соёолонгийн уралдааны айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул Содномын Бямбасайханы халиун хурдалсан билээ. Хурдан халиуны удам, угшил амжилтын товчооныг сийрүүлбэл:

Удам угшил:

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат, Тод манлай уяач Сайрийсүрэнгийн Төмөр-Очирын унаган адуу.
Эцэг: Тод манлайн унаган жижигхэн халиун азарга
Эх: Сав сайтай жижиг хээр гүү

Амжилтын товчоон:

Хязаалангаасаа эхэлж уягдсан.
2017 онд соёолон:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд арав гаргаж давхисан
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын баяр наадамд түрүү
АХ-ын 96 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 88, 89

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна