Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ: Төрийн наадмын хурдан морины уралдааны зохион байгуулалтыг уяачдын холбоонд хариуцуулах нь зүйтэй
А.Тэлмэн - Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам зуны бүсийн уралдаанаар отголж байна. Та энэ жил хаана, хаана ямар амжилттай наадав?
-Сэлэнгэ, Багануурын төвийн уралдаануудад морьд мордуулж, нэг түрүү, дөрвөн айраг хүртэж, одтой сайхан наадлаа. Тодруулбал, Багануурын төвийн бүсийн наадмын эрлийз дунд насанд сартай хар үрээ түрүүллээ. Сэлэнгэд соёолон, хязаалан, эрлийз дунд насанд хар үрээ тус тус айрагдлаа. Улсын баяр наадмын айрагтайгаа нийлээд таван айраг болж байна.
- Та энэ жил улсын баяр наадамд хэдэн насны морьд сойв?
-Азарганаас бусад бүх насанд морь уясан. Гэвч дөрөв, таван монгол үрээгээ хасуулчихлаа. Даага түрүүлсэн боловч бас ч хасуулчихсан. Ямар үндэслэлээр хасч байгаагаа ч тайлбарласангүй.
- Таны хувьд ММСУХ-ны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж буй. Энэ ч утгаараа өнөө жилийн уралдаанууд холбооноос баримталж байгаа бодлого, чиглэлд хэр нийцэж байгааг ажиглаж, дүгнэн эргэцүүлж л суугаа байлгүй?
-Улсын баяр наадмын хувьд уяачдын хөдөлмөрийг хэт үнэгүйдүүлсэн, хэт туйлширсан болж өндөрлөлөө. Уяачдын холбооныхны бодлого, зохион байгуулалт ч нэг их нөлөөлсөнгүй. Үнэндээ ганц хоёрхон хүний өнгө үзэмжээр хүмүүсийн морьдыг хасч, уралдуулаагүй явдал нэлээд гарлаа. Харин айрагдуулахаа хүрвэл эрлийз адуу ороод ирсэн ч айрагдуулчихаж л байна.
- Тэгвэл бүсийн уралдааны тухайд?
-Бидний очиж оролцсон бүсийн уралдаанууд сайхан л болж өндөрлөлөө. Бүсийн уралдаануудад уяачдын холбоо хяналтаа тавиад явж байгаа нь л болж байна. Цаашдаа Баяр наадмын зохион байгуулах комисс хурдан морины уралдааныг мэргэжлийн холбоонд хариуцуулаад өгчих хэрэгтэй юм шиг санагдаж байна. Учир нь, мэргэжлийн бус хүмүүс л морь мэдэхгүй, наадам будилаантуулдаг. Энэ бүхнийг цэгцэлж, нэг мөр болгох цаг нь болсон гэдгийг энэ жилийн улсын баяр наадам харууллаа.
- Энэ жил ММСУХ-ны VII их хурал хуралдах учиртай. Энэ асуудал тэр хурлаар л нэгмөр шийдэгдэх болов уу. Ер нь энэ талаар их хурлын хөтөлбөр, хэлэлцэх асуудалд тусгасан уу?
-Урьдчилж ярилцсан зүйл одоогоор алга. Уяачдын санаа нэгэнт энэ асуудал дээр төвлөрч байгаа учраас хүссэн, хүсээгүй л энэ талаар хэлэлцэх байлгүй. Үнэнийг хэлэхэд уяачид дотроо хагаралдаж, бутралдаад, үзэл бодлоороо зөрчилдөөд байдаггүй юм шүү дээ. Бүгд л нэг чигт зорьдог. Энэ ч утгаараа бид аливаа асуудлыг хөндсөн л бол нэг шийдвэрт хүрч чаддаг давуу талтай.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7 цагийн өмнө Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Лхагва, 00:26 минут Эндүүрэгдээд эзнээ олжээ -
Даваа, 14:11 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Ням, 15:17 минут Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна