Асгат хүрэн

А.Тэлмэн
2017 оны 11-р сарын 01 -нд

Аз хийморийн бэлгэдэл соёолонгийн уралдаанд аман хүзүүнд давхисан хурдан  хүрэн  бол хязааландаа төрийн наадамд аман хүзүүдэж, соёолон түрүүлэн, нийлээд дахин нэг түрүүлсэн нэгэн цагийн цуут хурдан хүлэг Асгат саарал азарганы үр юм. Өнгөрсөн жил хязаалан үрээ Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд аман хүзүүдэн томоохон наадмын өм нээсэн хурдан хүрэн өнөө жил төрийнхөө наадамд аман хүзүүдэн давхар уяагаар хангайн бүсийн уралдаанд түрүүлж, эзэн уяачаа баясгажээ. Ингээд Д.Дагвадорж Тод манлайн  бахдалт хүлгүүдийн нэг хурдан хүрэнийг танилцуулъя.

Удам угшил:

Эцэг: Д.Цэрэнжигмэд Тод манлайн Асгат саарал азарга
Эх: Д.Ганбаатар Тод манлайн Сарт азарганы дүү  тойруулга угшилтай зээрд гүү

Амжилтын товчоон:

Дааганд нь сургаж зүгшрүүлээд хязаалангаас эхэлж уралдуулсан.
2016 онд хязаалан:
АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд 20 гаргаж давхисан
Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд аман хүзүү
2017 онд соёолон:
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү
Арвайхээрийн 290 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд түрүү

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 88, 89 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна