Алдартын Аварга хээр

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 25 -нд

2016 оны Монгол улсын чансаа өндөр их насны морьдын дөрөвт эрэмбэлэгдсэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МУ-ын Алдарт уяач Пүрэвийн Сэргэлэнгийн хурдан хээр өнөө жил хараахан айрагдаж чадсангүй долоод хурдаллаа. Өнгөрсөн жил шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд айргийн тавд хурдалсан хээр морь давхар уяагаар Өвөрхангай аймагт болсон хангайн бүсийн уралдаанд тоосоо өргөж есөд хурдалсан юм.

Удам угшил:

Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат, аймгийн Алдарт уяач агсан Дашийн унаган адуу. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан сарваанд нь авчээ.
Эцэг: Даш Алдартын хамар цагаан хул азарга
Эх: Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн Алдарт уяач Жаргалын хурдан халзан морины дүү хонгор гүү

Амжилтын товчоон:

2012 онд даага:
Өвөрхангай аймгийн баяр наадамд айргийн тав
2013 онд шүдлэн:
Өвөрхангай аймгийн баяр наадамд түрүү
2014 онд хязаалан:
Өвөрхангай аймгийн баяр наадамд түрүү
Ховд аймагт болсон баруун бүсийн наадамд айргийн гуравт хурдалж, Өвөрхангай аймгийн шилдгийн шилдэг хязаалангаар шалгарсан. 
2015 онд соёолон:
Ханхөгшин хайрханы тахилга наадамд түрүү
Өвөрхангай аймгийн “Их сорилго” уралдаанд түрүү
Баянтээгийн уурхайн наадамд түрүү
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын баяр наадамд түрүү
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн гурав 
2016 онд хавчиг:
Засгийн газрын тогтоолт хангайн бүсийн хаврын уралдаанд түрүү
Өвөрхангай аймгийн баяр наадамд түрүү
АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд 15
Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд айргийн тав
2017 онд долоон настай:
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд долоо
Арвайхээр хот байгуулагдсаны 290 жилийн ой хангайн бүсийн уралдаанд ес

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна