Б.Наранхүүгийн шарга

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 04 -нд

Монгол төрийн наадамд зургаантаа түрүүлсэн Амгалан төрийн ажнай шарга азаргаараа түмэнд танигдсан Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батсүхийн Наранхүү эцэг малаар одтой наадагч нэгэн билээ. 21-р зууны хамгийн өндөр үнэтэй адуу Монгол хээр азарганы эзэн АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадмын азарганы уралдаанд унаган шарга азаргаа мордуулан аравт хурдлуулсныг уншигчид санаж буй бизээ. Домогт эцгээ усны дусал мэт дуурайсан шарга азарга өнөө жил идэрхэн соёолон аж.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Амгалан төрийн Ажнай шарга азарга

Эх: Монгол хээрийн төрсөн эгч хээр гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2015 онд шүдлэн:
Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд айргийн тав
ММСУХ-ны 20 жилийн ой бүсийн уралдаанд айргийн тав
2016 онд хязаалан:
АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд 20 гаргаж  давхисан
Хэнтий аймгийн Баянхутаг сумын наадамд түрүү
2017 онд соёолон:
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд 10
Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд 19

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна