Аймгийн Алдарт уяач С.Буриад: 14 настай хурдан морь унаж, өөрийн үрээгээ ч уяж байлаа
А.Тэлмэн
Говь-Алтай аймгийн Дарив сумын харьяат, аймгийн Алдарт уяач С.Буриадтай ярилцсанаа хүргэж байна.
- ХАА-н хоршоологчдын холбооны хоёр, гурван ч шагнал харагдаж байна. Ямар учиртай шагналууд вэ?
-Зах зээлд орсноос хойш би Улсын тэргүүний “Баян-Ундрал” хоршоонд нярав хийж явлаа. Бид малчдын нийлүүлсэн түүхий эдийг нь авч борлуулдаг. Мах шөлийг нь авч дамжуулан борлуулж өгдөг юм. Тэнд ажиллаж байхдаа авсан шагналууд. Энд би 19-н жил ажилласан. Тэтгэвэртээ гараад хоёр жил болж байна.
- Түүнээс өмнө ямар ажил хийж байв?
-Би жолооч хүн. 1969 оноос хойш трактор барьж байгаад автын курст орж суралцаад 1981 оноос машин барьж эхэлсэн. Түүнээс хойш арваад жил жолоо мушгилаа.
- 1981 оноос хойш ямар тэрэг барьж байсан юм бэ?
-Мал эмнэлэгт зургаан жил тэрэг бариад, дараа нь хэсэг ЗИЛ-130-аар “гоёсон”. Тэгж байтал хувьчлал болж, машинаа хувьдаа авлаа. Тэгээд 30-аа бариад, давхар нярав хийдэг болсон.
- Говь-Алтайд өвөрмөц нэртэй улс олон таарлаа. Таны нэр ч бас тийм олон биш байхаа?
-Аав ээжийн л өгсөн нэр хөөрхий. Намайг төрдөг жил энд тарваган тахал гараад, нэг хүн үхсэн. Тэр үедээ хөл хорио тогтоож, эмч нар ирсэний нэгийг нь Буриад гэдэг байсан гэсэн.
- Таны аав морь уяж байв уу?
-Үгүй ээ. Ер нь манай удам сударт уяа сойлго тааруулж явсан нь байхгүй.
- Таны хувьд хэзээнээс морь уяж байгаа юм?
-Хөдөөний хүүхдүүд чинь морь унаж л өснө. Тэр жишгээр яваад 14 настай хурдан морь унаж байхдаа анх өөрийн үрээгээ уяж байлаа. Болоогүй бүүр сумандаа шүдлэн үрээ аман хүзүүдүүлсэн юм даа. Тэгж л уяач болох гараагаа эхэлсэн. Нэгдлийн үед хувийн цөөн хэдэн малтай. Үүнээс 10 хүрэхгүй адуутай. Түүнээсээ л уяж сойдог байлаа.
- Шүдлэн үрээгээ аман хүзүүдүүлээд дараа жил нь уясан уу?
-Хязаалан, соёолондоо түрүүлсэн. Хавчиг жил нь уялгүй өнжөөд, нийлсэн жил нь би цэрэгт явлаа. Ингээд 1973 онд халагдаж ирээд уяж, наймаар оруулсан. Жижигхээн хул морь байж билээ. Энэ улсууд мэднэ дээ. Түүнээс хойш сумандаа хоёр, гурав айрагдсан. Дараа нь би өөр морь уяж эхэлсэн.
Ямар морь билээ?
-Намайг айл болоход аав маань нэг алаг үрээ бэлэглэсэн. Тэрийг хоёр жил хул морьтойгоо хамт уясан. Тэгээд суманд хоёр ч удаа айрагдуулсан.
- Таны амжилтыг харахад саарал морь бас их сайн давхисан харагдана?
-Манай унаган адуу л даа. Аавынх нэг хул гүү өгч, би Норов гэж хүний хүрэн азарганд тавиад гарсан. Анх 1983 онд шүдлэн айргийн гурваар давхиад, дараа жилийн хавар нь засаад удаагүй байсан болохоор уралдаагүй. Харин 1985 онд айргийн таваар, 1989 онд гурваар, 1990 онд дөрвөөр хурдалсан. Тэгээд хоёр, гурван жил завсарлаад 1993,94 оны үед хоёр ч айрагдсан. Түрүүлж л чадаагүй юм. Миний алдаа байх л даа. Тэр үед тэжээл гэж мэдэх биш, цагаан өвсөөрөө л уяна. Ёстой мориныхоо чадлаар явуулдаг байлаа. Одоо бол тарилга, тэжээлээр нүддэг болж. Харж байхад тарилгагүй бол тэжээл ч бас бараг юм болохоо байсан бололтой. Манай эндэхийн уяачид 2000 оноос хойш л тарилгыг хэрэглэж байна.
- Та тарилгыг хэрэглэж байна уу?
-Би мэдэхгүй ээ. Ер нь сайшаадаггүй. Одоо энэ эрлийзийн учрыг ч олохоо болилоо.
- Саарал морио гадны наадамд мордуулж байв уу?
-Зэргэлдээх Тонхил, Цэцэгт уралдуулж, 10 дотор ирүүлсэн.
- Таны уясан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар адуу байна?
-Саарлаас гадна хонгор, хүрэн морьд бий. Сүүлийн үеийнхээс гэвэл нэг халтар шүдлэн Ховд аймагт очиж айрагдууллаа. Эднээс хамгийн олон айрагдсан нь саарал, бас халтар морьд байна. Халтар морь бага дөрвөн насандаа дөрвүүлэнд нь айрагдаад, соёолон, хязааландаа түрүүлж, нийлээд хоёр айрагдсан.
- Хоёр халтар морь байна уу?
-Тиймээ. Миний адуунууд цөмөөрөө эндхийнх. Хоёр халтар хоёулаа манай унаган адуу. Нэг халтар нь наад сааралтай эх нэгтэй. Нэг нь эгч дүүсийн төлүүд. Жижиг халтар нь шүдлэн түрүүлж, хязаалан, соёолондоо айрагдаад, нийлсэн жил нь нэг уяад азарга тавьчихсан. Нөгө халтар нь шүдлэн, хязааландаа айрагдаад, соёолондоо түрүүлж, нийлээд хоёр гурав айрагдсан.
- Хүрэн морь нь?
-Манай аймгийн Жаргалангийн адуу байгаа юм. Надад ирэхээсээ өмнө бага насандаа Жаргаланд хоёр, гурав айрагдчихсан байсан. Би аваад Жаргаланд очиж хоёр аман хүзүүдүүлсэн. 1990 онд сумандаа аман хүзүүдсэн. Даанч Жаргалан руу гүйгээд явчихсан. Тэнд манай хүргэнийх бий. Жаргалантад очоод их олон жил айрагдсан.
- Уяа эвлүүлсэн энэ он жилүүдээс амжилтын оргил үе хэзээ байв. 1990 онд лав хоёр их морь айрагдуулжээ.
-1987 онд суманд дөрөв, таван айраг авч явлаа. Хоёр жилийн дараа буюу 1989 онд дөрөв, таван морь уяад жижиг халтар нь шүдлэнд, том халтар нь соёолонд тус тус түрүүлж, хээр үрээ хязааланд аман хүзүүдээд, саарал морь их насанд айрагдсан. Харин 1991 онд хүрэн морь Жаргаланд очиж аман хүзүүдсэн. 1992 онд халтар морь тавлаж, 1993 онд гуравлан, 1994 онд халиун даага гараад ирсэн. Даанч халиун даага нэг айрагдаад хавар нь зуданд дашийн шог. Манай унаган адуу л даа. Халиун гүүний унага байсан юм.
- 1997 онд буурал соёолон аман хүзүүдэж, буурал шүдлэн дөрөвлөсөн байна. Хаанахын адуунууд вэ?
-Мөн л манай хээр азарганы төлүүд. Эцгийг уяагүй юм. Том буурал нь нийлсэн хойноо нэг тавлаж, нэг дөрөвлөөд хүнд өгөөд алга болсон. Жижиг буурал нь ахиж уралдаагүй. Амьсгаа нь эвгүйтээд больсон. Тэрний дараа хар мориор хэсэг наадлаа. 2003 онд соёолон айргийн таваар давхиж байсан. 2005 онд нэг хээр шүдлэн гуравлуулсан.
- Гаднаас адуу авч байна уу?
-Сүүлийн үед авлаа, авлаа. 2006 оноос эхлэсэн санагдана. Манай сумын залуучууд сумынхаа ойд зориулаад Сүхбаатар аймгаас арваад адуу авчирсан. Эндээс би хонгор хязааланг авч байлаа. Хонгор үрээ дориун үрээ байсан юм. 1996 онд хязаалан сумын ойгоор дөрөвлөөд, 1997 онд соёолон Цэцэгт тавлаад, Хөхморьтын баруун бүсэд очиж үзүүр дээрээ суугаад долоогоор орсон. Нийлсэн хойноо ч айрагдсан. Өөр Ховдын Алтай сумын хэдэн залуучууд зүүн талаас 100 гаруй адуу туугаад ийшээ явж байсан. Тэднээс нэг хул үрээ авсан. Нөгөөх маань гавиагүй. Гавиагүй ч гэж дээ, намар авсан юм чинь. Өвөл нь тэжээгээд хавар нь уяад зун нь сайн харайсангүй. Харин 2008,2009 онуудад дарааллан аман хүзүүдээд, ахиж уяагүй. Бас би өөрөө явж Сүхбаатараас нэг хүрэн шүдлэн үрээ авчирсан. Манай хоршооны дарга бид хоёр хот орчихоод цаашаа явж хэдэн адуу авчирсан нь тэр. Тэгэхэд би гурван хүүгээсээ айл болсон хоёрт нь хоёр даага, өөртөө нэг үрээ авсан юм. Хүүхдэдээ авчирсан үрээ нь Ховдод очиж айрагдаад, өнөө нь сумандаа хоёр ч түрүүлсэн. Миний хүрэн болохоор хоёр жил долоо, зургаагаар ороод, соёолондоо аман хүзүүдээд, азарга тавьсан. 2014 онд Цэцэг сумын 90 жилийн ойгоор Дорнодын адуу болох хээр даагаа аман хүзүүдүүлсэн. Хүнээр дамжуулан авч байсан юм.
- Одоогоор хичнээн айраг, түрүү аваад байгаа вэ?
-Жар гаруй болж байна уу.
- Таны оролцож байсан наадмуудаас хамгийн чансаа өндөр нь хаанахын ямар наадам байна вэ?
-Дэлгэрийн даншиг гэж баруун бүсийн даншиг, Сархайрханд болоод дараа нь Дэлгэрт боллоо шүү дээ. Тэгэхэд морь хөтлөөд явж байлаа.
- 1997 оны Дэлгэрт үү?
-Тиймээ. Тэгэхэд морь ачдаггүй. Эндээс халтар морь, хээр хязаалан үрээтэйгээ очсон. Тэгээд тэнд хоёр тасарч эргээд, түрүүчийн эргэсэнтэй нь ирээд, ямар ч амжилтгүй. 17,18-аар ирсэн байхаа. Хязаалан нь 27-гоор давхисан.
- Дараа нь хаагуур хаагуур наадаж байв?
-Цэцэг рүү яваад хонгор морь соёолонд дөрөвлөсөн. Бас Ховд аймгийн 80 жилээр хоёр морьтой очоод шүдлэн тавлаж, хонгор морь 23-аар орж байсан.
- 2010,2016 онд Говь-Алтайд ЗГ-ын тогтоолтой баруун бүсийн наадам боллоо. Та энд оролцсон уу?
-Морь эвгүйтээд явж чадаагүй. Сүүлийн үеийн тарилга, тэжээл хоёрын учрыг нь олохгүй ах нь морь уяж чадахаа байгаад байна. Хуучнаараа уяхаар хоцрогдоод, амжилтыг нь гүйцэж чадахгүй юм.
- Та хэдэн хүүтэй юм бэ?
-Гурван банди, нэг охинтой. Гурвуулаа морь уядаг. Одоогоор нэг нь аймгийн, нөгөө нь сумын Алдарт уяач. Хүүхдүүд ч нутгийн адуугаар уралдахаас илүүтэй зүүн зүгийн бэлэн давхилтай адууг л сонирхох юм. Залуучууд тэр тарилга, тэжээлийн учрыг олоод байх шиг. Тарилгагүй, тэжээлгүй морь одоо ч зангүй болж дээ.
- Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Та бүхэнд ч баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна