Сумын Алдарт уяач О.Нямсүрэн: Залуучуудаасаа их юм сурч байна
А.Тэлмэн
2017 оны 9-р сарын 25 -нд
Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, сумын Алдарт уяач О.Нямсүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1952 онд Баруун Хар ус хэмээх газар төржээ.
-Таны хурдан туурттай холбогдсон нь хэзээнээс бэ?
- Хорин хэдтэй залуу байхаасаа уяа сойлго тааруулах болж 40 жил амжилттай, амжилтгүй олон ч наадмын тоосонд хутгалдлаа даа.Хүн нэг морь уяахаараа их хорхойсдог, адуу гэдэг чинь цаанаасаа л хийморьтой амьтан. Морио харж хонон гэдсийг нь тааруулчихсан өглөө уяа руу хөтлөөд явах хамгийн сайхан байдаг юм.Миний буурал аав морь уяж байсан үгүйг нь мэдэхгүй, манай аав Очир уяач хүн байсан. Би хоёрдахь үеийн уяач, манай хүү Батбаяр гурав дахь үеийн уяач болж байна. Аав намайг наймтай байхад өөд болсон юм. Тиймээс анх аймгийн Алдарт уяач Төөрүүл, Симэхүү, Баяндорж гэж хүмүүсийг даган Шар зулзаганы овооны дэргэд шар хээр даага уясан нь тэр жилээ сайн давхиагүй, туршлага ч бага байж. Эдгээр улсаас уяаны эрдэм, арга барил сурсан. Тэгэхэд цагаан өвсөөр нь л уядаг байсан, одоо харин залуучуудаас их зүйл суралцаж байна. Дээр үед хөлс гаргадаг байсан ч одооных шиг нэмнэж байгаад хөлсөлдөггүй л байсан. Сүүлийн үед морины уяа их хөгжиж, ялангуяа зүүн талаас уяаны нарийн арга барил их дэлгэрэх болсон байна. Тэр нарийн уягдсан морьдтой ижил уяхгүй бол зүгээр цагаан өвсний морьд ахихгүй шүү дээ.
- Нутгийн уяачдаас уяаны эрдэм сурахаас гадна өөр юу сурсан бэ?
-Мал адуутай яаж харьцах, хэрэндээ тохирсон засал энэ тэрийг сурсан. Одоо бүх юм шинжлэх ухааны үндэслэлтэй болсон. Бид адууг хутгаар хатгадаг байсан гэтэл одоо зүүгээр авдаг шахуу болсон гэнэ. Хүн, адуу хоёр цусаар л өвчилдөг, тиймдээ ч адууг хатгуураар л эмчилдэг. Тэжээл идэж байгаа морийг хоёроос гурван удаа цус авч хорыг нь тайлна. Бүдрээд цус хурсан морийг ялгаа байхгүй л хатгана. Бүр хар туурга хатгах жишээтэй. Заримыг нь өөрөө хатгана, сүүлийн үед гар муудаад хүнээр хатгуулж байна.
-Цагаанхайрханд сайн хатгадаг хүмүүс байна уу?
- Надаас хэд дүү Дэлэгжамц гэж уяач морь сайн хатгадаг байсан нь энэ жил өөд болчихлоо. Ёстой жинхэнэ адуучин аавын хүү, аав Гомбожав нь нэгдлийн үед адуучин, өөрөө ч бас адуу хариулж байсан. Залуучуудаас морь мал ханадаг хатгаж эмчилдэг улсууд бас байнаа байна.
- Залуудаа эмнэг хангалд хэр иртэй байсан бэ?
- Сайн байсан шүү. Зүүнхангайн Гангаа гэдэг хүний адууны их зантай бор морийг хүмүүс унаж чадахгүй нядалгаанд явуулсан байсныг аваад унаж байлаа.
- 1977 онд уяа тааруулсан гэхээр нэгдэл нийгмийн үед байна. Тэр үед цаг зав хомс байсан байлгүй, яаж зохицуулж байв?
- Би нэгдлийн трактор барьж барилга дээр ажилладаг байсан. Тэр жил Отгонтэнгэрт барилгачдыг амраахад нь морь уяж байгаа гээд яваагүй. Хар тэрмэст явахад бас л би яваагүй. Тэгж л амралтанд явалгүй морь дагахаар хорхойтой байсан. Морь уях гэж зорьж амралтаа авдаг байлаа. Эхэндээ юм мэдэхгүй болохоор амжилт гарахгүй юм билээ, нэлээн хэдэн жил уяж байж амжилт гаргасан. Ахмад уяачдаас асууж, тэднийг морьтойгоо яаж харьцаж, яаж хооллож хэрхэн уяж байгааг хардаг байлаа. Одоо би хөгширсөн хойноо ч залуу уяачдаас суралцаж л байна. Морины уяаг олно гэдэг хэцүү, хэдэн жил ч болж болно. Морь болгон өөр өөрийн онцлогтой уягдана, жаахан идэштэй давхидаг морь байхад, их иддэг адуу байна. Хамгийн хэцүү нь иддэггүй адуу. Ер нь морь уяж байхдаа болж өгвөл хээр мориныхоо дэргэд хонон идэш хоолыг нь тохируулаад байвал морь сайн давхидаг, энэ чинь их учиртай юм шүү дээ.
- Цагаанхайрханы шилдэг унаач Батбаатартай уулзахад Нямсүрэн Алдартын хул морийг найман жил унаж байна гэсэн. Тэрнээс өөр таны нэрийг гаргасан ямар ямар адуунууд байв?
-Миний энэ хул морийг манай сумынхан бол андахгүй дээ, мөн бага насандаа хоёр түрүүлж хоёр гурав айрагдсан шар хээр морь, /Уяа анх эхэлсэн шар хээр биш/нилээн хэд айрагдсан улаан морь зудны жил эндчихсэн. Заримынх нь амжилтыг мартчих юм. Ноднин их морь сумынхаа баяр наадамд түрүүлгэсэн. Уржнан миний соёолон үрээ түрүүлсэн, энэ хооронд сумын дөрөв таван түрүү, 10-н хэдэн айраг авсан. Суманд хүүгийн даага түрүүлж миний даага аман хүзүүнд, Зүүнхангайн суманд болсон бүсийн шахуу том наадамд гурав, дөрвөөр давхисан. Бага адуу зөндөө айраг авч байна, сүүлийн үеийн амжилт нь тэр.
-Таныг алдаршуулсан хул морь хаанахын ямар удам угшилтай адуу юм?
-Ханхөхийн угшилтай миний унаган морь. Эцэг нь хадам хөгшнөөс авсан хул азарганы гал төл. Хадмын хул морьд бас л айраг түрүүнд давхидаг хурдтай байсан. Хул морь дааганаасаа уягдан олон айрагдсан ч түрүүлж байгаагүй, би уяаг нь олдоггүй байсан биз. Бүдүүн морь болоод нэг түрүү, нэг айраг хүртсэн байх. Дааганд нь Отгонбаяр, дараа нь манай ач Батбаясгалан, сүүлд залгаад Батбаатар унасан. Нийт нэг түрүү, зургаа, долоон айрагтай.
-Энэ жил хул мориноос гадна ямар ямар морь уяж байна?
-Одоо хул морь 13-тай, цаашид уяа хийх хэдэн жил байна. Заримдаа ганцаараа, заримдаа хүүтэйгээ хамтарч уядаг. Уржнан соёолондоо түрүүлсэн хээр морийг уяна. Би бүгээн, хул морьдоор нааддаг. Морь хурдлах чинь удам угшлаас гадна хурд заяах үүдтэй холбоотой байх. Манайхан дээд талаасаа тийм үүдтэй айл байсан байх гэж би боддог юм. Манай аав хурдан бор хээр морьтой байгаад тэрийгээ нутгийн Нямсүрэн гэж уяачид зарчихсан.
- Дээхнэ үед танай суманд ямар ямар сайн уяачид байсан бэ?
- Дээхэн талдаа сайн уяачид олон байсан. Энэ Төөрүүл гуай байна, Симэхүү, Аюурзана, Баяндорж, Дашзэвэг гэж морь сайн уядаг уяач нар байсан. Симэхүү, Дашцэдэв ах дүү хоёр уяач байсан. Тэр үед ямар ярилцлага энэ тэрийг нь авч алдаршуулж байсан биш. Өөрсдийнхөө бор зүрхээрээ морио уяж наадамчин олноо баясгадаг байлаа. Уяач хүнд орлого бараг байдаггүй, зарлага их байдаг юм.
- Алдарт хол ойрын наадамд хэр очиж байв?
-Хол ойрын наадамд нэн их яваагүй. Өндөрхангайд очсон будилчихсан. Ноднин Завхан аймгийн Ургамал руу явах гэж байтал саатчихсан. Манайх төвөөс их алслагдсан аймаг нь ч тэр, сум нь ч гэсэн, Улаанбаатар хоттой ойрхон газар байсан бол манайхны морь улсад яагаа ч билээ гэж боддог юм. Хол болохоор сумандаа л голцуу морио уяж уралдах юм.
-Та хэдэн оны сумын Алдарт юм бэ, ямар амжилтаар авч байв?
-2001, 2002 оны үед л байх, арван хэдэн айраг, дөрөв таван түрүү байсан байлгүй сайн санахгүй юм. Лав бага насны адуу сайн давхиж байсан. Миний шар хээр морь дааган цагаасаа л сайн давхисан. Даагандаа айргийн дөрөвт, шүдлэндээ түрүү, хязааландаа айргийн гуравт , соёолондоо дөрөвт давхисан. Тэсийн талын харагч унагатай гүү Жав гэдэг хүнээс авсан нь даага, шүдлэндээ айргийн хоёрт, хязааландаа айргийн дөрөвт хурдалсан. Дараа нь бор хээр үрээ гурав дөрвөн жил л айрагдаж байгаад зудын жил бас эндчихсэн.
-Уяач бүрт өөрийн гэсэн уяаны арга барил байдаг. Та бага адууны уяаг илүү тааруулж байх шиг байна, юуг нь илүү анхаардаг бэ?
-Би бага насны адууг илүү уядаг. Аль ч насны адуу өвлийн оролтоос их шалтгаална, ер нь хоолыг нь тааруулах л чухал байдаг. Адуу өлдсөн орвол, хоолтой давхисан нь адууныхаа аминд ч өлзийтэй. Даага, бага адууг анх уяхдаа зүрхийг нь үхүүлж болохгүй. Манай сумын морь тавих газар нь уул өөд болохоор морины зүрх үхээд байдаг юм. Цагаан газар тавих, зүрхийг нь үхүүлчихгүйг хичээдэг. Багадаа зүрх нь үхчихсэн адуу сүүлдээ хадуурдаг, зугтаадаг болох тал бий. Уяа хийх адуугаа өвөлд нь дориун оруулаад хавар эрт ногоонд цатгах сайн.
-Адууны үржил селекцийн хувьд хэр анхаарч байна?
-Дээхэндээ манай сум өтгөн дэл сүүлтэй, хүч ихтэй унаа, эдэлгээний чиглэлээр адуугаа өсгөж байсан юм болов уу. Сүүлд бүгд уралдааны морь сонирхож шингэн дэл сүүлтэй, морин хэлбэртэй азарга их тавьдаг, тэр нь хөнгөн ястай хурдан байдаг. Би ч цус сэлбэхдээ тийм хэлбэртэй, хурдны удамтай хэд хэдэн азарга авч тавьсан. Мянгат малчин Жаргалын адуу нэг хэсэг сайн давхисан. Тэрнээс хул азарга, тэрний дүүгээс нэг халзан азарга авч байлаа. Дараа нь Хэнтий чигийн Сантын Пүрэвжав гэдгийн сартай хул азаргыг Баатархүү гэдэг хүнээс авч тавьсан. Би морь худалдаж аваад уралдуулж байгаагүй, азарга авч цус сэлбээд гарсан унагаар нь нааддаг. Одоо бол бага үрээгээр азарга тавьчихсан байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.Зуны уралдаанууддаа амжилттай наадаарай.
-Хөдөөний уяачдаа үнэлэн ярилцлага аваад явж байгаа та нарт ах нь их баярлаж байна. Ажилд нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна