Аймгийн Алдарт уяач Б.Эрхэмбаяр: Нэг жил сумынхаа наадмын таван түрүүг авч байлаа
Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Эрхэмбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Уяачдын дийлэнх нь удам дамжин хурд сойх нь бий. Таны удамд хусуур зүүн уяа тааруулсан уяач бий юу?
-Аавынхаа уясан морийг би 10 дугаар анги төгстлөө унасан. Олон ч морийг айраг түрүүнд хурдлуулсан, таван насны адууг тавууланг нь айргийн тавд оруулж л явлаа. Аав минь улсын аварга малчин хүн. Манайхан бүгд малчин удмаа сахисан малчид, харин би л уяа тааруулж явна. Анх 1991 онд сумынхаа баяр наадамд хээр даага түрүү магнайд хурдлуулан од хийморьтой уяачийн гараагаа эхэлсэн. Үүнэс хойш олон ч айраг түрүү хүртэн аймгийн Алдарт уяач цолонд хүрээд байна.
- Анхны амжилтаа түрүүгээр эхлээд цааш нь хэрхэн наадсан бэ?
- Цаашлаад ч амжилт алдаагүй, 1992 онд сумандаа бас нэг түрүү хүртсэн, 1993 оны сумынхаа наадам бор хээр шүдлэнгээ түрүүлгэн давхар уяагаар Өндөрхангайд мөн түрүүлгэсэн.1994 оны сумын 70 жилийн ойд саарал морь айргийн дөрөв, халиун даага зургаа, хүрэн үрээ хоёр, хээр соёолон айргийн тавд хурдлуулсан. 1995 оны Сархайрханы даншигт халиун шүдлэн долоогоор давхисан. 1996 оны Завхан аймгийн Тэс сумын баярт гурван насны морьтой очоод хүрэн шүдлэн түрүү, халиун хязаалан гурав, саарал морь дөрөвт давхиулсан. 1997 оны сургаалийн ойгоор саарал морь айргийн дөрөвт орсон. Тэгээд Завханы Тэс, Баянтэсд очиж наадаад саарал, халиун үрээ хоёр арав гаргаад л ирсэн, үүний дараа нь саарал морио хулгайд алдчихсан.1994 оны овооны баяр, Зүүнхангайн наадамд түрүүлсэн шарга үрээгээ 1998 онд Зүүнхангай дотроо ах дүүгийн хүнд зарсан. Тэр жил таван насны морь уясанаас хээр морь айргийн гурваар, Батаа даргын даага, шүдлэн хоёрыг уясан нь хоёулаа л түрүүлж байсан. 1999 онд алаг даага сумын баярт түрүүлсэн, өвөл нь үхчихсэн юм. 2000 онд зуд болоод уяа тааруулж чадаагүй ээ. 2001 онд харин цавьдар даага түрүүлгэсэн. Ингээд уяах морьгүй байхаар гээд Завханы Тэсээс нэг цавьдар адууг хоёр морины үнээр авсан.
-Цавьдар даага дааганаасаа хойш яаж давхисан юм?
-Цавьдар даага Зүүнхангай, Өндөрхангайд түрүүлээд, Тэсд аман хүзүүдсэн. Шүдлэндээ Зүүнхангайдаа түрүүлээд, Цагаанхайрханд очин мөн л түрүүлсэн.2003 онд Зүүнхангайд ургын баярт түрүүлээд, Нөмрөгт очиж түрүүлчихээд цаашаа Завханы нэг ойд очих гэсэн манай наад хэдийнэ морьд нь давхилгүй тэгээд буцсан. Сумандаа ирээд хоёр хоноод ахин ачиж аваад хойшоо Туруунд очиж түрүүлсэн.Соёолондоо Завханы Тэсийн ой, сумынхаа 80 жилийн ойд аман хүзүүдэн Өндөрхангайд бас л аман хүзүүдсэн. 2005 онд Шарбүрдийн даншигт хавчиг морь хүүхэд нь унаад давхиагүй харин сумынхаа баярт гурвалсан. 2006 онд цавьдар морь сумандаа айрагдсан. 2007 онд манай сумын эмнэлэг, сургуулийн ой болсон. Баярын өмнөх өдөр ээж минь бурхан болж юун морь л болоод морьдоо тавьчихсан. Гэтэл дарга нар ирээд сумандаа ганц ордог морийг тавиад явуулчиж болохгүй, Зүүнхангайд таны морьдыг л харах гэж хүмүүс ирсэн байхад гэхээр нь морьдоо явуулсан. Тэгсэн хээр морь нь аман хүзүү, цавьдар морь зургаад, хээр хязаалан тавд ирсэн.Тэгээд 2007 оны сумын баяр наадамд хээр шүдлэн гурваар, хээр соёолон айрагдан, тэр жил Зүүнхангайдаа манай морьд цөмөөрөө айргийн тавд давхисан. Өндөрхангайд цавьдар морь түрүүлсэн. Тэгээд Ярууд болсон Сайхансамбуугийн баярт хээр морь, хээр шүдлэн, цавьдар морь, бас нэг хязаалантай очсон. Тэр баяраар эхний 50 морийг бариад их том наадам болсон. Миний хээр морь 16-аар ирээд 150,000 төгрөг, наад хоёр жижиг нь 25, нэг нь 30-аар давхин 50,50 мянган төгрөгөөр байлуулсан. Тэр наадамд Тод манлай Онон гуайтай танилцаж, биднийг хоноод яв гээд эхнэр хүүхэдтэйгээ хоносон.2008 онд АХ-87 жилийн ойгоор Зүүнхангай сумандаа манай таван насны морь тавуулаа түрүүлсэн. Хүрэн даага, бор хээр шүдлэн үрээ, хээр хязаалан, соёолонд манай хүргэний хээр морь түрүүлж яваад тавд, их насанд манай өөрийн хээр морь түрүүлсэн.
2009 онд цавьдар морийг төв дээр тэжээх гэж байгаад хордлогонд оруулж үхүүлж, хээр морийг Цэнд-Аюуш гэж одоо байхгүй л дээ, манай нутгийн хүн “Чи ахдаа өгчих, чи өөрөө олон хурдан морьтой” гэж гуйгаад байхаар зарсан. Тэр эргэн тойрондоо бас л шувт түрүүлсэн. Надад хээр адуунууд л их бий, Улаангомын даншигт аман хүзүүдсэн, уяачдын холбооны баяраар хавчиг морь 90 мориноос тав дээр ирсэн. Тэр хээр морь сүүлдээ хадуурдаг болсон.Одоо өөр нэг хээр морь уяж байна. 2010-2014 оны хооронд морины хүүхэдгүй болоод нэг их наадаагүй. Өнгөрсөн жил ойд зориулаад 17,18 морь уясан боловч хүүхэд олдохгүй болохоор бүгдийг нь тавьсан. Энэ жил аймгийн 90 жилд их нас, даага, шүдлэн, хязаалантай очихоор бэлдэж байна.
-Хурдан буянгаа уядаг унах хүүхэд олдохгүй бол хэцүү шүү.
- Биднийг багад ээж өнгөрөөд, намайг зургаан настай байхад аав хоёр хүүхэдтэй хүнтэй суусан. Эмэгтэй, эрэгтэй хоёр хүүхэд байсан нь хоёулаа уралддаг, тэгээд л хамаатан садангийн хүүхдүүд унадаг байсан. Сүүлдээ манай өөрийн хүүхэд найман жил унасан. Миний морийг дандаа сайн унаач, шилдэг хүүхдүүд морддог байсан. Эд нар маань томроод одоо морь унах хүүхэдгүй болчихлоо.
-Таныг адууны хийморь ивээж л яваа юм байна. Хүүхэд байхдаа таван адуу айрагдуулж, уяа тааруулаад сумынхаа таван түрүүг хүртээд, яах аргагүй уяач хүний омогшил?
-Миний цавьдар морь Тэсийн голынх бусад нь ааваас дамжсан Тэсийн гол, Ханхөхийн хошууны өөрийн унаган адуу. Манай адуу чинь угаасаа удамтай. Сумынхаа баяр наадмын таван түрүүг унаган морьдоороо хүртэнэ гэдэг ховорхон тохиох аз. Бүгд л давхиад ирсэнөөрийн эрхгүй нулимс унагаадаг л юм билээ. Таван түрүү хүртчихээр амьтан хүмүүс баярлаад “Ямар сонин юм бэ, юу болчихвоо чиний хэдэн адуу, яаж байгаа юм бэ” гэхээр нь би чинь “Үгүй яахав цөм л түрүүлчихлээ, түрүүлж байгаа адууг яах билээ” гээд омогшиж явлаа. Манай найз түрүү морьдыг барьж байсан “Яая өнөөдөр өдөржин Батлаагаа л барьлаа” гэж байсан. Ийм сайхан үе байлаа сүүлийн үед морины хүүхэд ховордоод, морь уяхад хэцүү л болоод байна.
-Адуу нэг орохоороо бөөн орох үе байдаг тэр л таарч дээ. Таны хамгийн оргил үе байсан юм биш үү?
-Тийм. 1993 онд Өндөрхангайд бор хээр шүдлэн хоёр гурван км-ын зайтай тасархай түрүүлж байсан. Тэгэхэд бас л өөрийн эрхгүй нулимс дуслуулсан тэр бас л сайхан наадам. Тэр жилээ хээр шүдлэнгээ алдчихсан, олон ч удаа адуу малаа хулгайд алдаад олж байсан ч тэр үрээгээ олоогүй. Тэр бол үнэн хурдан адуу байсан. Нэг хэсэг адуугаа алдсан, сүүлрүүгээ танилтай болчихсон. Би Тэс, Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Сонгино, Сант, Цэцэн-Уул, Яруу, Өндөрхангай, Цагаанхайрхан, Хяргас зэрэг сумдаар байнга наадаж олон ч танилтай болсон юм.
-Таван Тэсийнхэнийг адуу мал тогтоодоггүй сүрхий гэх юм.
-Тэгдэг л юм. Онон манлайг хотруу явахаар л хойноос нь ТаванТэсийнхэн очдог юм байна л даа. Бид нар Яруугийн баяр дээр Онон гуайтай нэг гал болсон. Тэгсэн Увсынхан аюултай хулгайч, адуу малаа алдчих болов уу гэж айсан гэсэн чааваас. Бид наад талын Халхын сум, тийм зангүй гээд ярьж хөөрөөд сайхан танилцсан. Эхнэртэйгээ явж байсан, эхнэр нь их сайхан хүн байна лээ. Явахдаа хоол унд хийж архи дарс гаргаад “Ирж очиж байгаарай, болохгүй бол утсаар ч гэсэн ярьж хөөж зөвөлгөө авч байгарай” гэж байсан. Эхнэртэйгээ явж байсан.
-Аавын тань нэрийн хуудас болсон ямар ямар хурдан буянгууд байсан юм.
-Хээр, хонгор морьд нь их хурдан байсан.Манайх хоёр охин, дөрвөн эрэгтэй. Баньд нар бүгд л хурдан морь унадаг,аавын хурдан хээр морийг би л унадаг байсан. Өөрөө л морьдоо голлож уяна, аав нөлөөлөхгүй. 1991 онд аав улсын аварга малчин болж гэр өгсөн. Тэр гэрт нь би голомт тасалж эхнэр аваад л тэрнээс хойш л өөрөө морь уяж эхэлсэн. Уг нь би чинь Говь-Алтайн анагаахыг төгссөн хүний их эмч хүн. Гэтэл төгсөөд ажил хийлгүй, хөдөө мал маллачихсан.
Манайх бүх л мал маллаж байлаа, үхэр, хонь, тэмээ ч малласан. Аварга болохынх нь өмнө манайх 500 гаран хонь төллүүлдэг байсан. Тэмээ маллаж байхад би тэмээ маллаад хэдэн тэмээ сургана. Би нэгдлийн 30 гаруй адуу, 15 тэмээ сургаад аварга тэмээчин болж сонин дээр гараад нэг тэмээ авч байсан. Тэмээ сургадаг хүн ховор, адуу сургахаас өөр шүү дээ. Толгой салгаж алчих гээд хэцүү.
-Сархайрханд явсан үеийг эргээд дурсвал. Таны анхны том наадам байсан байна?
-Монголын анхны бүсийн наадам шүү дээ. Тэр үед хоёр морио хөтлөөд л 14 хоногявсан. Сархайрханы наадамд бас хөгтэй, их халуун, усгүй газар байсан. Миний эмэгтэй дүү морьдоо унаж байсан. Халиун үрээ долоогоор давхиад саарал морио хэдэд ирснийг ч мэдээгүй, олон хүн бөөгнөрөөд морио таниж чадалгүй оруулчихсан. Дараа нь бүртгэл харсан 65-аар ирсэн байна лээ.
-Та аймгийнхаа даншигт2005 онд очиж наадсан байна, 2011 онд очиогүй юм уу?
-Очсон. Тэнд их морь будилчихсан. Эхний өдөр миний зарсан хээр хавчиг морь ирсэн, маргааш нь аман хүзүүдсэн. Би тэнд цуг уялцсан юм Цэнд-Аюуш дээр цоллогдсон. Миний хээр морьурд өдөр нь яваад маргааш нь хөл нь доголоод тавиагүй. Хүргэн ах Жаргалсайханы хүрэн морийг авч явсан тэр маргааш нь долоогоор давхисан.
-Та түрүүн яриандаа хүмүүсийн морийг уядаг гэсэн. Засаг дарга Батаа гээд?
-Тийм. Манай аавтай хуурай ах дүү улс, бүгдээрээ л хамт уядаг байсан. Одоо би өөрийнхөө морийг барахгүй байна, хүмүүс зөвөлгөө л авах юм даа. Сая Зүүнговьд бүсийн уралдаанд тамгийн газрын Нямдорж даага уяулж байгаад явсан 10-н хэдээр орсон гэсэн.
-Ноднин хүүхэд байхгүй морьдоо тавьсан гэсэн. Энэ жил хүүхэд олсон уу?
-Одоо нэг хүүхэд сургаад л байна. Өнгөрсөн жил үсэргээд чадахгүй болохоор нь тавиулчихсан юм. Хүний хүүхэд гэмтээчихвэл бас хэцүү. Би бүр хотоос манай эхнэрийн дүү эмэгтэй хүүхэд улсад морь тавьсан гэхээр нь очиж авчирсан . Тэгсэн энд ирээд хоёр удаа мориноосоо уначихсан. Уг нь багаасаа морь унасан хүүхэд, газрын юм байсан юм байлгүй. Хоёр дахин мориноос унахаар нь “за хүний хүүхэд алах юм байна төвөг төвөг” гээд эмэгтэй хүүхэд гайгүй дээр нь явуулаагүй. Тэгээд аймгаас нэг хүү авчирч номхон хүрэн морь унуулж сургаад ноднин манайхны ургын баярт явуулсан чинь давхиж чаддаггүй морийг маань аваад хоцорчихсон. Тэгээд хүү морио тавь тавь гээд тавьсан.
– Хүү чинь дагалдаад морь уядаг юм уу, манай хүү гээд байх юм?
-Тийм энэ жил цэрэгт явчихсан. Тэр чинь жинхэнэ морь унаж байсан хүүхэд байхгүй юу. Нөгөө таван морь түрүүлгэдэг хүүхэд чинь. Морь унах хүүхэд сайн л сургахгүй бол болохгүй байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Баруун бүсийн даншиг наадамдаа одтой наадан даншигийн айраг, түрүүгээ нэмж тод магнай, торгон жолоо өргүүлээрэй.
-За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна