"Хангарьд-2017" төвийн бүсийн уралдаанд эхний 10-т хурдалсан хурдан азарганууд

А.Тэлмэн
2017 оны 8-р сарын 01 -нд

"Хангарьд-2017" төвийн бүсийн хурдан морины уралдаанд газар газрын хурдан 86 азарга бүртгүүлж 79 хүлэг шандас сорьж: 
1.
 Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Махбалын бэлбэсэн халтар. Уралдаанч 10 настай Н.Отгонболд
2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, ЗХ-ний 232-р ангийн уяач, МУ-ын Алдарт уяач О.Батболдын хээр. Уралдаанч 12 настай Г.Отгонбаяр
3. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, МУ-ын Манлай уяач Г.Доржпүрэвийн сартай хээр. Уралдаанч 13 настай Ц.Мягмардорж
4. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат, уяач Д.Ганхуягийн хүрэн. Уралдаанч 11 настай Ц.Нямхүү
5. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Мөнхтүвшингийн хонгор халзан. Уралдаанч найман настай Э.Анар
6. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Х.Бадамсүрнгийн бор халзан. Уралдаанч есөн настай Т.Бадархундага
7. Хэнтий аймгийн Галшар сумын уугуул, уяач Н.Батжаргалын хонгор будан. Уралдаанч 13 настай У.Мөрөнчулуут
8. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, уяач Ө.Болдсайханы цагаан шарга. Уралдаанч 11 настай И.Хэрлэнбаатар
9. Архангай аймгийн Өгийнуур сумын уугуул, уяач Б.Үүрцайхын өсгий цагаан хээр. Уралдаанч 13 настай Э.Батзул
10. Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат, уяач Л.Оюунбаярын хар алаг. Уралдаанч есөн настай О.Сайнсанаа хүү унаж тус тус хурдалжээ.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна