"Зүүн бүсийн хурд-2017" уралдааны эрлийз дээд, дунд ангилалд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 27 -нд

АХ-ын 96 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 75 жил, Баруун-Урт сум байгуулагдсаны 60 жилий ой, “Зүүн бүсийн хурд-2017” уралдаан эрлийз дээд насны морьдын уралдаанаар эхэллээ. Эрлийз дээд ангилалд  37 хурдан хүлэг тоосоо өргөж:
1. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Г.Чинзоригийн зээрд. Уралдаанч С.Бямбаням
2. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, МУ-ын Манлай уяач Л.Батмөнхийн хээр. Уралдаанч Б.Сүхбат
3. Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул, уяач Х.Болорчулууны алаг
4. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, уяач Ш.Лхамсүрэнгийн хонгор
5. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач Д.Ганзоригийн хээр тус тус хурдаллаа.
Эрлийз дунд-50
1. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, уяач Ц.Эрдэнэсүрэнгийн хээр. Уралдаанч 12 настай Д.Алтансүх
2. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, уяач Д.Лхамсүрэнгийн хээр. Уралдаанч 12 настай Б.Сүхбат
3. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, уяач О.Батболдын хээр.
4. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, уяач Мөнхсүрэнгийн хээр. Уралдаанч О.Хүслэнбаяр
5. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Ц.Эрдэнэбилэгийн зээрд. Уралдаанч О.Бат-Оргил

"Жавхлант шарга" МСУХ-ны нарийн бичиг Ө.Хүдэрхангай

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна