Аймгийн Алдарт уяач С.Шижирбаатар: Нэг соёолонгоо түрүүлгэж, нөгөөг нь айрагдуулсан аймгийн 85 жилийн ойн наадам хамгийн сайхан нь
Хэнтий аймгийн Норовлин сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Шижирбаатартай хийсэн ярилцлагыг танд хүргэж байна.
-Уулзсан уяачдын маань ихэнх нь удам залгасан эрхмүүд байлаа. Таны хувьд...?
-Манайханд морь мал уяж байсан хүн байхгүй ээ. Би өөрийнхөө сонирхлын дагуу уяач болсон хүн. Нэгдлийн үед дөрвөн жил адуу харав уу даа. Тэгж байтал ардчилал болоод мал тарчихсан.
-Хэдэн оноос эхлээд хурдан морь уясан бэ?
-1978 оноос эхэлж морь уясан.Намар есдүгээр сарын 1-ний дааганы уралдаанд нэгдлийн таван даагатай очиж нэгийг нь аман хүзүүдүүлж, нөгөөг нь гурваар давхиулан амжилтын гараагаа эхэлж байлаа.
-Гараа сайн байж. Дараагийн айраг, түрүү...?
-1979 онд ганц нэг морь уясан нь олигтой давхиагүй. Ер нь 1995 оныг хүртэл морь айрагдуулж чадаагүй ээ.
-Олон жил морь айрагдуулж чадахгүй байх нь шантрах шалтаг шүү?
-Бас ч нөгөө талаараа ташуур болж айрагдуулчих санаатай зүтгэдэг юм билээ. Хүний уясан морь хурдлаад байхад яагаад миний уясан хурдалдаггүй юм гэж бодохоор улам их хөдөлмөрлөмөөр санагддаг. Тэрнийхээ үр шимийг амсаж аймгийн Алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртсэн дээ.
-1995 онд ямар амжилттай наадсан юм бэ?
-Сумын наадмаас гурван айраг авсан. Халиун азарга, цагаан үрээ, хар морь гурваа айрагдуулчихаад “одоо л уяач боллоо” гээд хөөрч байсан удаатай. Түүнээс хойш 2008 онд дахиад нэг их баярласан.
-За, тэр жил яаж наадав?
-2003 онд аймгийн 80 жилийн ойгоор хул морио Ганпүрэвээр уяулж айрагдуулчихсан хүн чинь 85 жилийн ойгоор өөрөө уяад айрагдуулчихмаар санагддаг юм билээ. Тэгээд сумын наадамд хүүгийнхээ нэртэй соёолонгоо түрүүлгэж, найзынхаа бор соёолонг таваар давхиулчихаад аймаг руу явлаа. Тэгсэн нэг нь түрүүлж, нөгөө нь айрагдчихдаг юм.
-Аз хийморийн бэлгэдэл соёолон түрүүлгэж айрагдуулах бахтай сайхан байлгүй яахав?
-Хан Хэнтийнхээ довон дээр тийнхүү тоосонд нь даруулахад хийморь сэргэдэг соёолон түрүүлгэж, айрагдуулчихаад “Айраг авчихлаа даа, би” хэмээн дахиад нэг удаа хөөрсөн. /инээв/Моринд дуртай монгол эр хүн, тэр тусмаа уяач болсны минь хамгийн бахархалт өдөр тэр л байсан даа. Би тэр жил 12 айраг, түрүү хүртсэн.
-Хоёр соёолонгоороо уу?
-Тэр хоёроос гадна Баян-Адрага гаралтай хул алаг морины маань амжилт бас орсон. Ганпүрэвээс авч байсан юм. Мөн Хулгар хээр азарга маань сайн давхисан.
-Хүүгийн нэртэй соёолон унаган адуу юу?
-Тийм. Би ганц хүүтэй, Халтар гэдэг юм. Миний хүү сумын Алдарт уяачийн болзлоо хангачихаад байгаа. Аавынхаа цуглуулсан адуугаараа сайхан наадаж байгаа хүн дээ.
-Ингэхэд та өөрөө хэдэн оны Алдарт уяач билээ?
-2010 оны Алдарт уяач. Аймгийн баяр наадмаас нэг түрүү, хоёр айраг. Бүсийн чанартай наадмаас гэхээр Дорнодод хар морио айрагдуулсан. Мөн Батширээтийн ойд хээр хязаалан аман хүзүүдэж, Батноровын ойд хээр соёолон гуравлаж байлаа. Өнгөрсөн жил миний хоёр унаган үрээ Дорнодын Цагаан-Овоогийн наадамд айргийн гурав, дөрвөөр давхисан.
-Цагаан-Овоод бага нас айрагдуулах бэрх байж мэднэ. Тэндхийн адууг нэлээд сайжирсан гэх юм билээ?
-Аймгийн 90 жилийн ойд хэдэн дүүтэйгээснийлж очоод Гэрэл-Очирын маань буудай азарга айрагдсан. Тэндээсээ гал болж, нэг хэсэг нь Хөлөнбуйр уруу, нөгөө хэсэг нь Цагаан-Овоо руу явж наадацгаасан юм. Цагаан-Овоод манай хүргэний нэртэй хар азарга газар дээрээс хөтөлсөөр яваад ойрхон сууж наймаар давхисан бол Гэрэл-Очирын маань хул морь холхон түрүүлсэн. Дараа нь шүдлэн мордож Гэрэл-Очирын ухаа үрээ түрүүлж, Раяа гуайн буурал дөрөвт орсон. Маргааш нь соёолон уралдахад манай хүүгийн цоохор, манай дүүгийн хээр, миний өөрийн ухаа, Цагаан-Овоогийн хүрэн үрээ тавуул тасарч уралдаад, хүрэн нь түрүүлж, хээр нь аман хүзүүдээд, буудай нь гурвалж, ухаа дөрвөлсөн.
-Нас болгонд айраг түрүүтэй наадсан юм биш үү?
-Тэгсээн. Дараа нь сумынхаа 90 жилийн ойд халиун алаг соёолонгоо азарганд мордуулаад тувт өнгөлсөөр үзүүр дээрээ унжиж 14-өөр орчихов уу даа. Тэр алаг үрээ Төв аймгийн Самбуугийн Батжаргал гэдэг хүний унаган адуу байгаа юм. Эцэг хул азарга нь шүдлэндээ улсын наадамд гурвалж, 1997 оны Өвгөн ноёны наадамд айрагдаж байсан.
-Адуу авч байсан юм байна. Харин зарж байв уу?
-Мэр сэр зарсаан, зарсан.Баруунтайгуур давхиад л байгаа дуулдана лээ. Улсын Алдарт уяач Ганбат хүрэн азарга таван саяар авсан. Бас Батжаргал гэдэг залуу халиун морийг маань 3.5 сая төгрөгөөр аваад Ононгийн дүү Сугарт зарсан юм билээ. Тэр нь цаашаа дамжуулаад 18 саяар зарсан дуулдсан шүү. Манай адуунаас хамгийн дээд үнэ хүрсэн нь тэр.
-Аймагтаа танай сумынхан түрүүлж адуу тэжээсэн гэх юм. Та хэзээнээс адуунд нэмэлт хоол өгч байна?
-2000 оноос Ганпүрэвээр заалгаж морь тэжээж эхэлсэн дээ. Ер нь манай энэ хавийнхан бүгд л Ганпүрэвээр заалгаж тэжээсэн дээ. Тэгээд Ганпүрэвийг “Хөхөө” багш гэнэ шүү дээ. Биднээс Баян-Адрагынхан морь тэжээхийг сурсан байх.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уясан болгон нь хурдалж унага болгон нь босоо төрөх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна