Сумын Алдарт уяач Б.Ядамсүрэн: Уяа эвлүүлсэн энэ он жилүүдэд ганцхан хар мориороо наадаж есөн медаль авсан
А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 16 -нд
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, Сумын Алдарт уяач Б.Ядамсүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Та ямар ажил хийж байв?
-Насаараа л мал дагалаа. Нэгдэл нийгмийн үед нэг настай мал малладаг байлаа. Намар аваад дараа жил нь хүлээлгэж өгч өөрийг авна. Наймдугаар сарын 15-даар төл ялгадаг байсан үе.
-Тэр олон төлийг эхээс нь салгаад аваад ирэхээр эхэндээ хэцүү байна байх даа?
-Хэцүү байлгүй яахав. Ямар ч байсан долоо хоногтоо өдөр шөнөгүй дэргэдээс нь холддоггүй байлаа. Шөнө дэргэд нь байж хураахгүй бол бэлчээд явчихна. Ижилсээгүй олон мал чинь тал тал тийшээ тарчих гээд зовлонтой л доо. За тэгээд цагийн хатууд хүнд байлгүй яахав. Харин сайхан цагт алзахгүй ээ.
-Та хэдэн жил нэг настай мал малласан юм бэ?
-1976 оноос хойш 1993 оныг хүртэл малласан. 17 жил маллаж, хоёр удаагийн Аварга болж байлаа.
-Тэгвэл хурдан морьтой холбогдсон нь хэзээ юм бэ?
-Аав маань морь уядаг байсан юм. Намайг бага байхад нэг хонгор морь уядаг байлаа. Сүүлдээ хар морь уяж байсныг санаж байна. Гэхдээ ямар амжилт гаргаж байсан юм бол доо. Лав түрүүлж байгаагүй байхаа. Хонгор морь нь нэг, хоёр удаа айрагдсан. Харин харыг нь санагдаггүй ээ. Тэр үед би жоохон байсан болохоор аавын морьдыг унаж байгаагүй. Харин жоохон томроод Пүрэвсүрэн гэж хүний алаг морийг унаж хурдлуулдаг байсан. Эндээс л морьтой холбогдсон юм болов уу.
-Аавынх тань хаагуур нутагладаг байв?
-Өлзийтийн голын хойгуур нутаглаж байв. Аав маань нэгдлийн хонь малладаг байсан юм.
-Балдан гуайн хүүхдүүдээс хэд нь морь уяж байна вэ?
-Байхгүй дээ. Би л морь уяж байна.
-Та ямархан унаач байв?
-Тэр их сайн морь байсан. Гэхдээ намайг жижиг наадмуудад л морь унуулна. Ямартаа ч айраг түрүүгээр л ирдэг байлаа. Энэ нь баг бригадын өдөрлөг л шүү дээ.
-Тэгвэл өөрөө морь уяад ямар амжилт гаргасан бэ?
-1975 онд цэргээс халагдаж ирээд морь уяж эхэлсэн. Өөрийн хэдээсээ уяа эхлүүлсэн. Гэхдээ олон жил амжилт гаргаж чадаагүй яваад л байлаа. Ингээд сургуулийн 80 жилээр даага айргийн гурваар давхиулсан нь анхны айраг байгаа юм. Тэр нь 2000 он юмуу. Ямар ч байсан өнөө айхтар зудны өмнөхөн л юмдаг. Эндээс удалгүй хойтон жил нь зуд болж, тэгээд байхгүй.
-Дараа нь ямар адуугаар наадав?
-Цагийн хатуу арилж сэтгэл арай цэлмээд ирсэн. Тэгээд 2004 оны үед энэ хойд Хүрээмаралаас нэг хар морь авсан. Авсан ч гэж дээ. Миний отгон дүүг авсан хүргэнийх маань Дархан руу шилжих болж, надад үлдээсэн юм. Би сайн ч давхиулсан. Одоо 25 нас хүрч байна.
-Танд хэдтэй үлдсэн юм?
-Наймтай үлдсэн юм. Надад ирэхээсээ өмнө уягдаж байсан юм гэнэ лээ. Гэхдээ амжилт үзүүлж байгаагүй. Би авсан жилээ найм дээр давхиулаад, сумдаар хоёр жил дарааллан түрүүлгэсэн. Тэгээд гурав дахь жил нь Говь-Алтайн Чандманьд аваачиж түрүүлгэсэн.
-Чандмань сумын зуны наадам юм уу?
-Тиймээ, бүсийн наадам болсон юм. Намар нь найман сарын 20-доор Хүрээмаралын бас нэг том хийдийн наадам болсон. Тэнд очиж бас түрүүлгэсэн. Ингэж дөрвөн түрүү, хоёр айраг авч байлаа. Хөөрхий 20 хүртлээ уралдсан л даа. Харин сүүлийн таван жил уяагүй. Морь бид хоёр хоёулаа өтөлчихлөө.
-Ойр зуурын уналгаа эдэлгээнд унадаг биз дээ?
-Зуны цагтаа нөгөө хэдээ хариулвал хариулчихаад явдаг юм. Жилдээ нэг удаа ёсыг бодож эмээл тохдог. Одоо ч хөөрхий дордсоон. Өвөлдөө банди маань малладаг. Өнгөрсөн өвөл лав барааг нь харсангүй. Сайн байгаа гэхээр нь уужраад л явна.
-Хар мориноос өөр одоо таны магнайг тэнийлгэн хурдалсан ямар хурдан хүлэг байна вэ?
-Өөр мундаг адуу байхгүй ээ. Би чинь энэ хар мориороо л есөн медаль авсан хүн. Энд тэндээс адуу авах санаа байвч өөрөө хөл муудсан. Тийм болохоор амьтан зовоогоод юу гэхэв гэж бодох юм.
-Гадагшаа гарч уралдаж байсан уу, та?
-Аймагт нэг даншиг наадамд хар морьтойгоо очиж уралдсан ч шалиагүй ээ. 2009 он шиг санагдаж байна. 300 хэдэн морь уралдаад 80 хэд хавьцаа ирсэн.
-Хүүхдүүд туслаад морь мал уяхгүй байна уу?
-Нэг банди бий. Тэр маань машин, мотоцикль л гэхээс морь мал нэг их тоохгүй юм.
-Уяа эвлүүлсэн энэ жилүүдээс хамгийн сайхан наадсан нь хэзээ вэ?
-Хар морио түрүүлгэж байсан онуудыг л ярина. Ардын хувьсгалын 84, 85 жилээр сумандаа түрүүлгэж байлаа. 84 жилийн урд нь наймаар ирсэн юм. Тийм болохоор тэр үед түрүүлнэ ч гэж бодоогүй. Гэхдээ айргийн тав дотор багтчихна байх гэж багцаалдаж байлаа. Анхны энэ түрүүн дээр дээлэндээ багтахгүй шахам л баярласан.
-Хашир уяачид мориныхоо нүдний харц, хөлний зогсолтоос тэр өдөр хэдээр давхихыг мэдчихдэг?
-Тиймээ андашгүй л дээ. Миний хар чинь түрүүлэх болохоороо их хачин зантай болчихдог. Ар өврөөрнь гарах аргагүй. Өшиглөнө, бүүр хазна. Уяа нь орохоороо ааштай л даа. Харин уралдаад ирэхээрээ зөөлөрчихнө.
-Уяа сойлгын ямар онцлогтой адуу вэ?
-Бүтэн сарын уяатай морь байсан юм. Би чинь өвөл хавартаа унаж байгаагүй. Харин намар унана. Тэр үед жилдээ ганц л наадах болохоор гайгүй л дээ.
-Таны хар морьтой ана мана уралддаг ямар хүргүүд байв?
-Тулгын алаг, Ууганаагийн хээр, Батдоржийн хонгор, Баатарын хар гэж морьд байлаа. Аваа өгөөтэй л уралддаг байж билээ. Одоо ч бүгд хөгширчээ, хөөрхий.
-Таны мэдэхийн нутаг усандаа цуутай ямар уяачид байв?
-Миний мэдэж байгаагаас Цэвэглхавга гэж хүний бор, Дашдэндэвийн хүрэн, Одонжавын хээр, Далхсүрэнгийн алаг, Ойдовын алаг, Далантайн хээр, Жамьянгийн хээр, Дорждүнжингийн хээр гэж олон хурдан морь байлаа. Мартах шахлаа бас Моохорын бор, Пэрэнлэйн хээр, Гомбын алаг, Банзрагчийн хүрэн, Дамдинжавын хүрэн ч бас хурдтай адуунууд байсан юм. Эндээс Дашдэндэв гэж хүн нутаг орондоо яригдсан сайн уяач байлаа. Түүний хүрэн морь маш олон түрүүлсэн. Одоо ч үр хүүхдүүдэд нь тэр сайн адууны удмаас байгаа болов уу. Одоо үеийнхтэй адилгүй шүү дээ. Байгалиар л уяна. Тэгэхэд өнөөдөр эм тариагаар л тордох юм.
-Унасан мориндоо халгаагүй айхтар өвгөчүүл байна биз?
-Одоо ч морь унадаг хүнгүй болж дээ. Адъяа, Цэгмид, Бадамжав нарын морийг сайхан унаж эдэлдэг улс олон байсан. Тэгээд ч дээр үед мориноос өөр юм унах биш. Өвөл нь тэмээгээ, зун нь морио унана. Хэд хоног унасан ч гэдэс алддаггүй л унадаг байжээ. Манай ийшээ бас жороо мориор гангардаг байсан. Дашням гэж сайхан жороо мориор гангардаг хүн бас яригдана.
-Тэгвэл сайхан эдлэл хэрэглэлтэй ямар улс байв?
-Суурь гэж өвгөн байсан. Тэднийд дээр үеийн их сайхан хийцтэй гахай гөлөм байдаг байлаа. Тийм хоёр гурван ч эмээлтэй. Тэр нь сайхан мөнгөн хазаар, мөнгөн тоногтой. Одоо бол нүдний гэм болсон байна.
-Залуучууд хэр морь уяж байна даа?
-Байнаа байна. Нэгдэлбаяр, Ядамжав, Амарсанаа нарын сайн уяж байгаа залуучууд байна. Яваандаа илүү их амжилт гаргах бизээ.
-Бидний урилгыг хүлээж авч, амрах цагаасаа /22 цаг 25 минут/ хугаслан сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна