Сумын Алдарт уяач Ө.Балдандугар: Малчин бизнесментэй уралдахад хэцүү болжээ
А.Тэлмэн
2017 оны 6-р сарын 23 -нд
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, сумын Алдарт уяач Ө.Балдандугартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сэцэн хан аймгийн уяачид ихэнх нь удам дамжсан, дээд өвөг дээдэс нь морины уяа эвлүүлдэг байж. Таны хувьд хэдийнээс морь сонирхох болсон бэ?
-Би малын эмч хүн. Дорнодын ХАА-н техникум төгссөн. Харин манай эцэг Өвгөнхүү гэж морь мал сонирхдог, адуу малтай, хурдтай байсан хүн л дээ. Гэхдээ гоц алдаршсан хурд байгаагүй. Би бага наснаасаа л өөрийн, өрөөлийн хурдан морьд унадаг байсан. ХАА-н техникум төгсөөд нутагтаа ажиллаж, 1970-аад оны үеэс бие дааж морь уяж үзсэн дээ. Нутгийн бүх уяачдаа багшаа гэж боддог. Мөнхтөрийн Мөнгөн магнай гээд Даваанэрэн начингийн халзан азарга гэж байдаг даа. Анх түүний угшлын азаргыг хүн бэлгэнд өгөхөд нь өөрт байсан Галшар чигийн алаг гүүг, ганц хоёр гүүтэй нөгөө азаргандаа хураалгаад, хэдэн алаг адуу гарсан. Тэр алаг адуунаас миний уяа эхэлсэн юм даа. Гурван ч алаг морь, хоёр алаг азарга гарсан. Бүгд л сумын наадамд түрүүлж, айрагдсан.
-Сумын наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-40, 50-иад айраг, түрүү бий байх. Би сум орон нутгийнхаа хурдны удмыг сонирхдог. Өөрийнхөө тухай ярихаас илүү тэр талаараа яримаар байна. Дэлгэрхаан сум дээр үеэсээ хурдтай. Зоригт бэйсийн хошуу буюу тал хувь нь Богдын шавь, Шар дэнж долоотын шавь гэж байж. Би энэ нутгаас төрж гарсан олон хурдны тухай дуулж байсан, заримыг нь ч нүдээрээ үзсэн. Жишээ нь, Даржаа тайжийн Наранжаргал гэж XVIII зууны үед алдартай хүлэг байсан гэдэг. Даржаа гэж хохь тайж хүн байсан гэлцдэг. Түүний тэр Наранжаргал бол алдартай хүлэг морь байжээ. Хүлэг гэхийн учир манай нутгаас Богдын хүрээ ороход 200 гаруй км зайтай. Даржаа тайж Наранжаргал хүлгээ унаад өглөө Богдын хүрээ рүү гарлаа гэхэд орой нар шингээгүй байхад давхиад ирдэг байсан гэдэг шүү. Тийм л хурдан морь байж. Бөөрөлжүүтийн хөндийд миний морийг гүйцэж сайхан хатирах зай гарахгүй нь дээ гэж Даржаа тайж ярьдаг байсан гэнэ лээ. Тэр хүн хамжлага, хохь тайж байсан тул Манжийн үед жинчдийг ахалж урагшаа явжээ. Гэтэл хилийн хонхуузад 70 хомтой тэмээгээ алдчихаж. Ингэж өрөнд орчихоод байгаа ганц морио өгчээ. Ганц хүний гарт эдлүүлж, өөр хүн хүргэж байгаагүй морь нь зэрлэг адуу шиг болчихсон байх гэнэ. Тэрийг барих гэж хүмүүс өндөр хясаан дээр шахтал, нисээд үхчихсэн. Бөгсөн бие нь няцарчихаад байхад толгой хаялаад, хазаар дарж байсан гэдэг домог мэт яриа бий.
-Яагаад Наранжаргал гэдэг нэр өгсөн юм бол?
-Сайхан улаан хээр морь байсан гэж ярьдаг юм. Зарим нь гал шарга морь байсан ч гэж ярьдаг. Гал шарга морь гэж олон хүний амнаас дуулсан, зүсийг нь бодож ингэж нэрлэсэн байх. Мөн Босоо хээр гэж урдаа тоос босгуулж үзээгүй, бусадтай уралддаггүй ганцаараа ирдэг адуу байсан гэдэг. Тэгэхээр Дэлгэрхаан сумаас XVIII зууны үед нэг хүлэг гарч, ХХ зуунд нэг хүлэг гарчээ гэж би боддог.
-Нутгийн адууны угшлын тухайд?
-Дэлгэрхаан сумын адууны тухайд арваад угшил хүмүүсийн ам дамжин яригддаг. Хувьсгалын эхэн үед Дарьдоной гэж хошуу захирагчийн туслагч, олон адуутай хүн байж. Тэр хүн хэлмэгдэлтэнд өртөж баригдаад Түвдэд өөд болсон. Түүний адууг бас хурааж аваад зарж үрээд байхгүй болсон ч тэр угшлын нэг адуу манай суманд их сайн давхиж байсан. Онгорой гэдэг угшил бий. Онгорой Лувсандорж гэж АХ-ын 30 жилийн ойгоор хул азаргаа тавлуулж, хар морио түрүүлгэж байсан. Түүний адуу бол яриа байхгүй манай нутгийн нэг угшил. Одоо хүртэл хадгалагдаад явж байгаа.
-Одоо үр хүүхдүүд нь тэр адуугаар нь наадах уу?
-Ганц хүүхэдтэй хүн байсан. Нутаг оронд адуу нь үлдсэн, өөрийн удам нь байхгүй болсон л доо. Мөн Жийбэг угшил гэж байдаг. Жийбэг Лувсангомбо гэдэг хүн байсан. Лувсангомбын адуу гэж ярьдаггүй, Жийбэг угшлын адуу л гэж ярьдаг.
-Тэр Жийбэг угшлын адуу хэрхэн, яаж давхиж байсан бэ. Өөр угшлууд бий юу?
-Сумандаа их давхисан л даа. Улсын хэмжээнд уралдсан адуу манай суманд байхгүй. Нутаг орондоо хурдан. Сүүл үед Орлой угшлын адуу орж ирсэн байдаг юм. Галшар угшлын адуу чинь Монголын 18 аймагт тарж гүйцсэн юм чинь дээ. Галшарын адуу яагаад сайн байсан юм гэвэл өвгөн ноён Хардэл жанжин бэйс шилэн сонголт хийж хурдны үүлдэр бий болгосон хүн шүү дээ. Өөрөө ч морь сайн таньдаг, уядаг хүн байсан. Хэнтий аймгийн хурдыг тэр хүн бий болгосон. Хэдэн сайн уяач, шинжээчтэй, хаана хурдан адуу гарна, тэр лүү нөгөөдүүлээ явуулдаг. Зуун лан мөнгөөр азарган үрээ авч байсан гэдэг. Бас 100 унагатай гүүгээр ч сольж байсан гэдэг. Манай нутгийн адуунуудын нэлээн хэсэг нь Галшар угшлынх. Мөн Даваанэрэн начин гэдгийн бас нэг угшил байгаа. Мөнхтөрийн Мөнгөн магнай гээд цолтой шүү дээ. Улсад дөрөв түрүүлж, хоёр айрагдсан билүү дээ. Уул нь Төв аймгийн Баянжаргалангийн хүн. Нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаар Нялгын долдугаар баг гэдгийг Дэлгэрхаан суманд шилжүүлэхэд Даваанэрэн начингийн хүү Санжаа Дэлгэрхаан суманд шилжиж ирсэн юм. Тэр үед хурдалж байсан адуу Даваанэрэн угшил. Үүнээс манай сумын олон адуу гарсан даа. Мөн Норовсүрэн адуу гэж дандаа цагаан бор адуунууд их хурдан байсан. Ононмөр адуу гэдэг чинь манайхтай залгаа, Зоригтын хошуу гэдэг Дэлгэрхаан, Дархан, Баянмөнхийг хамарсан байсан. Бас сүүл үеэс Босоо хээрийн угшил гэж байх ёстой. Хараачийнхан гэж олон уяачид бий. Тэдэнд энэ удам угшлууд байгаа даа. Энэ дотроос нь нэлээн дээр үеийн XIX зууны үеийн Бунийн Донойн Замбага хээр гэж хурдан морь, мухлаг Жамъянгийн Онь хээр гэж хурдан морьд байсан гэдэг.
-Та хэддүгээр зууны үеийн адуунуудын тухай ярьчихав аа?
-Замбага хээр гэдэг нь XIX зууны үеийн адуу. Мухлаг Жамъянгийн Онь хээр гэдэг нь ХХ зууны эхэн үеийн морь байгаа юм. Өвгөн ноёны хонгор зээрд гэдэг Зоригтын хошуунаас очсон гэж түүхэндээ байдаг. Олны ам дамжсан яриагаар бол Хажигийн Дорж гэдэг хүний адууны угшил юм гэлцдэг. Манайхан чинь 30 жилээс хойш тэгш ой бүгдэд айраг, түрүү авч байсан сум юм шүү дээ. 30 жилийн ойд Мөнгөний Хонгорын хул азарга, хар морьтойгоо. 40 жилийн ойгоор Даваанэрэн начингийн халзан азарга хүргэн Борын Цэнджавын зээрд гэсэн нэртэйгээр орсон байдаг юм. 50 жилийн ойд Нэгдэл зээрд гэдэг морь дөрөвлөсөн байх ёстой. Энэ бол үнэндээ манай Өвгөнхүү гэдэг хүний адууны угшил юм шүү. Нэгдэлд байхад нь манай аав даага сургаж эхэлж уяад тийм хурдан морь болсон юм. Чонгын хүрэн морь гэж 60 жилийн ойгоор дөрөвлөсөн. 70 жилийн ойгоор бас хээр, харин 80, 90 жилийн ойгоор байхгүй. Аймгийн 25 жилийн ойгоор Ойдовын хонгор морь энд дөрөвлөж байсан, Хан Хэнтийн довон дээр түрүүлж байсан азарга байдаг юм.
-Таны энэ дэвтэр дээр өөр сонирхолтой түүх юу байна. Өөрийнхөө талаар дэлгэрэнгүй ярихгүй хүн юмаа.
-Өөрийнхөө талаар юу ярихав дээ. 50-иадхан айраг авсан хүн чинь.
-Дандаа сумын баярууд уу. Сумын хэмжээнд бол сайн тоо биш үү?
-Сумынх. Би өөрөө гурван алаг морьтой байсан.
-Даваанэрэн начингийн хүү Санжаагаас авсан уу?
-Өвгөн хүрэн халзангийн төл хүрэн азаргыг манай нутагт Бямбын Чунаг гэдэг хүн авчирсан юм. Тэр хүрэн азарганы төл хонгор үрээг би худалдаж авсан. Үрийн үр юм даа. Тэрийгээ Галшар чигийн алаг гүүнд тавиад түүнээс олон хурд гарсан. Би энэ хэдэн алаг адуугаар тоглож байгаад л өнгөрч байгаа хүн. Одоо ч гэсэн манайх алаг голдуу адуутай.
-Та түрүүн Өвгөнхүү гэж манай аав, морь мал уядаг байсан гэсэн. Аавын тань нэртэй ямар ямар хурдан хүлгүүд, яаж давхиж байв?
-Манай аав айхтар сүрхий айраг, түрүү аваад сүйд болсон юм байхгүй. Гэхдээ Мөнгөний Хонгороо гэдэг хүнээс Лувсандорж гэж хүн өөрийнх нь хурдалж байсан адууны улаан хээр азаргыг авч азарга тавьсан байгаа юм. Тэгээд адуу нь их сайжирсан. Удалгүй нэгдэлжих хөдөлгөөн болж адуу хураагдаад арван хэдхэн адуутай болсон. Нэгдэлд өгсөн адуун дотроос Нэгдэл зээрд морийг даага байхад нь авчирч сурган, тэр нь хурдан морь болсон.
-Тэр Нэгдэл зээрд нь хэд түрүүлж, хэд айрагдсан бэ?
-Улсын 50 жилд дөрөвлөөд, аймгийн 50 жилээр аман хүзүүдээд, ер нь сумдаар олон айраг, түрүү авсан л даа. Босоо шахуу морь байсан юм. Нэгдлийн морь сүүлдээ хүн хүний гар дамжин, хөлгүй болоод уралдаж чадахаа байсан даа.
-Та нутгийн уяач, адууны удмын талаар чамгүй мэдээлэл эмхэлж авчээ. Хэдийнээс эхэлж цуглуулсан бэ?
-Би арай хожигдоод, мэдэх настай улс маань цөөрөөд байна аа. Арваад жил цуглуулсан нэлээн юм бий. Гэхдээ улс, аймаг, бүсийн уралдаанд гадагшаа яваагүй адуунуудыг хурдан гээд ярих нь ч хаашаа юм. Дээхнэ үед дураараа яваад уралддаг байгаагүй. Тэгш ойтой жил л хэдэн хүн явуулбал явна, үгүй бол үгүй. Тэгш ойнуудад явсан нь айраг, түрүү аваад байснаас харахад Дэлгэрхаан сум ерөөсөө хурдтай байсан юм байна гэж ойлгодог.
-Одоо байна уу. Ямар хэмжээнд байна гэж та хэлэх вэ?
-Одоо байдаг нь байж л байгаа. Гэхдээ улсын хэмжээнд зүгээр малаа хариулж яваа малчин хүн, адууны бизнес хөөсөн хүнтэй морио уралдуулахад хэцүү болжээ. Малаа маллаж яваа жирийн малчид морь уяагаа дайвар болгоод ирэхээр тэдэнтэй уралдах аргагүй. Тэд чинь жилийн дөрвөн улиралд морьдоо тэжээгээд, витамин бүх юмаар бөмбөгдөөд, байнга дасгалжуулж байна. Бид арай л цагаан өвс өгөхгүй шиг байна.
-Ер нь тэжээж байна уу. Хэдий үеэс тэжээж эхэлсэн бэ?
-2000 оноос эхлээд тэжээдэг болсон.
-XXI зуун гарсаар Дэлгэрхааны адуунаас хамгийн дээд амжилт үзүүлсэн нь ямар адуу байна вэ?
-Улс, аймгийн чанартай наадамд айрагдаж, түрүүлснийг нь гэхээр их цөөхөн болчихож байгаа юм.
-Тэгвэл сум орон нутагтаа дархалж уралдсан адуу гэвэл?
-Нутаг орондоо дархалж уралдаж байгаа адуу, яг дархан гэх нь хэцүү юм. Ер нь олон хурдалсан адуунууд бий л дээ. Сүүлийн үеийн залуучууд гал болж морьдоо тэжээж эхэлж байна. Ер нь цагаан өвсний адуу тэжээлийн адуутай уралдах нөхцөл байх ч үгүй. Бас нэг зүйл гэхээр эрлийз удмын шинэ монгол адуу гэдэг чинь бага насны адуу бол зүгээр нэг нутгийн адуу уралдахад хэцүү л болж байна. Тэрийг гүйцэхийн тулд бид адуугаа эрлийзжүүлэх болох уу, аль эсвэл яах болох юм. Нутгийн монгол даага уралдаад айрагдана гэсэн тооцоо байхгүй болчихсон юм байна шүү дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж явах болтугай.
-Өөрийн тань уран бүтээл ч олз омог ихтэй байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.161.20
Нутгийн сайхан ахдаа аз жаргал эрүүл энх урт наслах болтгуай
Reply64.119.26.153
Нутгийн сайхан ах минь та урт наслаж, удаан жаргаж нутгийн олон дүү нартаа үлгэрлэн арвин их туршлагаа хуьаалцаж эрдэмээ өвлүүлээрэй
Reply202.126.89.92
Балдандугар арван жилийн найздаа амжилт хүсье
Reply