“Олон нуурын хүлэг” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Ц.Алтан: Нэг жил сумын наадмаас зургаан түрүү, нэг аман хүзүү, нэг айраг авч байлаа
Увс аймгийн Ховд сумын уугуул, “Олон нуурын хүлэг” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Ц.Алтантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Ховд сумын МСУХ байгуулагдаад удаж байна уу?
-Ховд сумын МСУХ-г байгуулах саналыг одоогийн нарийн бичгийн дарга Төрөөгийн Эрдэнэбаатар бид хоёр санаачлан, уяачид маань дэмжсэнээр эхэлж байлаа. Өөрөөр хэлбэл 2011 оны хоёрдугаар сарын 11-нд байгуулагдсанаас хойш дөрвөн жил болж байна. Холбооны тэргүүнээр миний бие дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд 11 тэргүүлэгчтэй. Биднийг анх ажлаа эхлүүлж байхад Засаг дарга Ванчинхүү их дэмжсэн. Тамга тэмдгээ авчихаад хаврын уралдааныхаа үеэр нийт уяачдаа цуглуулан, тэднийхээ хандив тусламжаар анхны гараагаа эхэлж байсан. Түүнээс хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Суманд зохион байгуулагдаж байгаа уралдаан, ер нь морьтой холбоотой бүхий л үйл ажиллагааг манай холбоо зохион явуулдаг боллоо. Жил бүр шилдэг уяач, шилдэг унаач хүүхэд, ирээдүйтэй залуу уяач нараа шалгаруулж байна. Энэ жилээс холбоо маань “Олон нуурын хүлэг” нэртэй болсон байгаа..
-“Олон нуурын хүлэг” гэхээр содон сонсогдож байна шүү?
-Манай Ховд сумын нутагт орших үзэсгэлэнт нуурын зуслангаар нэрлэсэн юм. Дэглий цагаан, Хархираан уулс, Мөнх цаст уул гээд тал талдаа мөнх цаст уулаар хүрээлчихсэн 108 нууртай, тийм л сайхан үзэсгэлэнтэй газар даа.
-Сумын наадмаа ч та бүхэн зохион байгуулдаг гэсэн үг үү?
-Наадмын үеэр тамгын газраас хүмүүс ирж ажилладаг байсан ч өнөө жилээс манай холбоо морины үйл ажиллагааг дангаар хариуцах болсон. Ер нь холбоо жил бүр хаврын бооцоот уралдаан, улсын наадмаа зохион байгуулдаг.
-Аймгийн уралдааныг тойрог хэлбэрээр уралддаг. Харин Ховд сумын хувьд яаж уралддаг вэ?
-Манайх шулуун уралдааны замтай. Сумын төвдөө энэ хойхно Сээр гэдэг газар уралдаанаа хийдэг юм. Аймгийн тойрог уралдаан миний бодлоор амьдралд нийцэхгүй санагддаг. Сая миний соёолон аймагт уралдаад эргэж чадаагүй хадуураад ороогүй. Гэхдээ баруун бүсийн даншиг наадмаас өмнө янзлах байлгүй дээ. Бид ч тийм санал оруулъя гэж бодож байгаа.
-Ховд сумын наадам хэр өтгөн болох уу?
-Сайхан өтгөн болно шүү. Тойргийн сумд болох Өлгий, Ховдын Дөргөн, Мянгад, манай аймгийн Завхан, Бөхмөрөн, Баян-Өлгийн Алтанцөгц, Баяннуур, Ногооннуурын уяачид их ирнэ. Сүүлийн хоёр жилийн намар дараалан сумын төвдөө “Харцагын баяр”, “Арслангийн баяр” гэж хоёр том баяр хийсэн. Энд нэг насанд дундажаар 70-80 морь уралдсан байгаа. Ер нь бол бага насны морьдын уралдаан илүү өтгөн морддог юм. Харин азарга 30 гаруйгаас нэг их хэтрэхгүй.
-Ховд суманд хичнээн уяачид байна вэ? Эндээс цолтой уяач олон бий юу?
-Одоохондоо албан ёсоор бүртгэлжүүлээгүй. Гэхдээ нэг сумын хэмжээнд тавь гаруй уяач байгаа болов уу. Тэрнээс идэвхтэй уяж байгаа нь 20 гаруй. Манай сумын хэмжээнд аймгийн цолтой арав гаруй, сумын цолтой гучаад уяач бий.
-Аль ч газар очсон зүүн зүгийн буюу авмал адуугаар амжилттай наадаж байгаа нь ажиглагддаг. Харин Ховдчуудын хувьд?
-Манайх ч ялгаагүй ээ. Сүхбаатар голдуу адуугаар наадаж байна. Ойролцоо сумдын болоод аймгийн баярт унаган адуугаар наадаад айраг, түрүү авна гэдэг амаргүй болчихсон. Тиймдээ ч сүүлийн хоёр гурван жил Сүхбаатар голдуу адуугаар нутгийнхаа адууг сайжруулахын төлөө ажиллаж явна. Залуучууд маань ч энэ тал дээр идэвхтэй байгаа. Гэхдээ нутгийн сайн адуутай улс бий. Нэгдэл нийгмийн адуунаас гарсан унаган адуугаараа Улаан Дэвэл, Нямсүрэн гээд уяачид сайхан наадаж явсан улс. Одоо Сэлэнгийн Орхонтуул руу шилжсэн байна. Энэ Улаан Дэвэлийн олон хээр морь сумын наадамд дээгүүрт хурдалдаг байлаа. Тэгэхэд одоогийн аймгийн Алдарт уяач Нямсүрэн унаж уралддаг байсан юм. За тэгээд адуучин Сүхийн халзан алаг морьд, Дашцэрэнгийн цавьдар, Халиун булагийн адуучин Аюурзаны халиун гээд л сайхан хурдан хүлгүүд сум орондоо нэртэй байлаа.
-Танайхан аймагтаа уралдаан алгасалгүй очиж амждаг уу?
-Хол болохоор хөтөлж явахаас төвөгшөөгөөд очдоггүй байлаа. Харин сүүлийн үед ачаад ганц нэг явах болсон. Би ч гэсэн анх удаа сая явж, төвийн бүсийн уралдаанд оролцож байгаа нь энэ. Үүнээс өмнө 2011 оны даншигт манай холбооны нарийн бичиг тэргүүтэй, Ачит багийн хэдэн хүн явж, дээд тал нь 10-н хэдээр морио оруулаад ирж байлаа. Одоо холбооноос адуугаа сайжруулж, гарч уралдах зорилго тавиад байна. Нэгэн үе манайд морь уядаг хүн цөөрчихсөн. Уяж байгаа хэд нь нутгийнхаа морьдыг уяад төдийлөн амжилт гаргаж чаддаггүй. Жишээ нь энд баяр зохион байгуулахад тойргийн хоёр, гурван сумын морьд аваад манайхан айраг, түрүүгүй үлддэг байлаа шүү дээ.
-Ингэхэд Алтан уяач, уяаны эрдэм ухаанд шамдах болсон үе хэзээнээс юм бэ?
-Ерээд оны эхээр нутгийнхаа унаган адууг уяж, сумын наадамд мордуулчихдаг л байлаа. Гэхдээ айхтар амжилт гаргаж сүйд болоогүй ээ. Дараа нь бизнес хийж, морины ажлаас түр завсарласан тал бий. Ингээд 2007 онд нутгийн уяач Батмөнх гэдэг залуугаас бага насандаа сайн давхиж байсан хул морийг нь худалдаж авсан юм. Угийн л моринд хорхойтой хүн чинь морийг бүрмөсөн орхиж чадахгүй юм билээ. Ингэж л уяач болох гараагаа эхэлсэн.
-Хул морь сайн давхижээ дээ?
-Тиймээ, надад ирсэн жилээ сумын наадамд долоон настай морь түрүү магнай боллоо. Түүнчлэн энэ хавьд болсон том бага наадмуудад айраг, түрүү алдаагүй нь шинэхэн уяач миний урмын галыг өрдсөн гэж болно. Одоо 14, 15 настай, олон ч медальтай сайхан амьтан бий дээ. Надад ирэхдээ зургаа, долоон медальтай, даагандаа Ногоон нуурт очиж түрүүлээд, хавчиг морь Ачит бригадын 40 жилд түрүүлсэн байсан юм.
-Нутгийн адуугаар эхэлсэн амжилт цаашаа яаж үргэлжилсэн бэ?
-Дараа нь 2009 онд Зүүнговь сумаас нэг даага, нэг гүү авсан юм. Ингээд өнөө саарал даагаа сумынхаа баярт түрүүлгэснээс хойш шүдлэн, хязаалан, соёолондоо нийт дөрвөн жил магнайдаа тоосгүй хурдалсан даа. Одоо долоон настай адуу бий. Түүний дараа Өлгий сумын Энхбаяр гэж залуугаас хоёр морь худалдаж авсны нэг нь миний бор азарга байгаа юм. Анх битүү бор соёолон авчирч байсан бол өнөөх нь нэлээн тодорчихсон Тэс угшилтай шүдлэн хүрэн морь байв. Надад ирээд Баян-Өлгийн 70 жилд айргийн гуравлаж, Бөхмөрөн суманд түрүүлээд, дахин Бөхмөрөн, Мянгад, Эрдэнэбүрэнгийн сургуулийн ойнуудад тус тус түрүүлсэн. Харин бор нь ирсэн жилийнхээ хавар уяачдын холбооны хаврын бооцоот уралдаанд битүү хавчиг азарга түрүүлснээс хойш олонтоо айраг, түрүү хүртсэн. Эндээс 2013 онд Баян-Өлгийн Наурызийн баярт очоод хол тасархай түрүүлж байлаа. Гэхдээ хөөрхий хөлдөө жоохон бэртэл аваад Завханы даншигт очихдоо малын эмч Хөххот гэж хүнээр хагалгаа хийлгээд арай дээр болчихоод байгаа юм.
-Эндээс уяачийн баяр бахдалыг мэдрүүлж, аньсага чийгтүүлсэн ямар наадам байна вэ?
- 2013 онд би Сүхбаатар аймгийн Асгатаас арав гаруй адуу авчирсан юм. Ингээд өөрийн их насны морь, нэг шүдлэн, хоёр даагатайгаа нас бүхэнд хоёр, хоёр адуу хүүтэйгээ уялаа. Тэр зун хүү бид хоёр унаачтайгаа морьдоо хөнгөлөх санаатай Дөргөн, Мянгад сумдын баярт оролцоод ирлээ. Энэ чинь сумын наадам найман, есөнд болохоос нэг өдрийн өмнө байгаа юм. Ирж буугаад л маргааш нь сумын наадмаас зургаан түрүү, нэг аман хүзүү, нэг айраг авч тун ч одтой наадаж билээ. Өөрийн эрхгүй л баярын нулимс унагасан даа.
-Үнэхээр ховорхон тохиох аз байна шүү. Ер нь айраг түрүү хэд хүрээд байгаа вэ?
-Эдгээр амжилтаараа 2011 оны даншигаар аймгийн Алдарт уяач болсон. Айраг түрүүний хувьд нарийн тоолж байсангүй. Ямартаа ч ноднин жил 50 гаруй байсан одоо том жижиг нийлээд 80,90-ээд юм болж байгаа болов уу.
-Энэ жил Увс аймаг 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ үеэр баруун бүсийн наадамтай болохоор та бэлтгэлээ базаагаад эхэлчихсэн үү?
-Баруун бүсийнхээ наадамд оролцолгүй яахав. Өөрийн соёолон, азарга, хязаалан гурваа сойно доо.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Морин жилийнхээ наадамд одтой сайхан наадаарай.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 3 цагийн өмнө Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 3 цагийн өмнө "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 5 цагийн өмнө Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 6 цагийн өмнө "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 10 цагийн өмнө Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 12 цагийн өмнө "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- Өчигдөр, 18:39 минут Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- Өчигдөр, 17:55 минут Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- Өчигдөр, 16:51 минут Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- Өчигдөр, 15:38 минут Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- Өчигдөр, 13:47 минут Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- Өчигдөр, 12:49 минут "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- Өчигдөр, 09:41 минут Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- Өчигдөр, 09:19 минут Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- Өчигдөр, 09:15 минут "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
- 7-р сарын 10 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш…
- 7-р сарын 10 -нд Ц.Дагвасүрэнгийн хул шүдлэн түрүүллээ
- 7-р сарын 10 -нд 254 шүдлэн бүртгүүлжээ
- 7-р сарын 10 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хязаалан…
- 7-р сарын 10 -нд Батсуурийн Чинзоригийн хээр хязаалан түрүүллээ
- 7-р сарын 10 -нд 156 хурдан хязаалан гарааны зурхайгаас эргэлээ
- 7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
- 2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- Өчигдөр, 16:51 минут Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- Өчигдөр, 09:41 минут Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 10 цагийн өмнө Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- Өчигдөр, 12:49 минут "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- Өчигдөр, 09:15 минут "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- Өчигдөр, 17:55 минут Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 12 цагийн өмнө "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- Өчигдөр, 15:38 минут Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 5 цагийн өмнө Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- Өчигдөр, 13:47 минут Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- Өчигдөр, 09:19 минут Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- Өчигдөр, 18:39 минут Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 3 цагийн өмнө Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 6 цагийн өмнө "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 3 цагийн өмнө "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
Сэтгэгдэл бичигдээгүй байна