"Булганхангай-2017" дээд гурван насны хурдан морьдын уралдаанаас...

А.Тэлмэн
2017 оны 3-р сарын 31 -нд

2016 онд төрөн гарсан аймгийн алдарт уяачдын нэрэмжит хаврын бүсийн "Булганхангай-2017" дээд гурван насны хурдан морьдын уралдаан Булган хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус уралдаанд азарга 42, их нас 76, соёолон 60, эрлийз 17 хурдан хүлэг шандсаа сорьлоо.
Азарга 42 мордсоноос:
Булган аймгийн Орхон сумын аймгийн Алдарт уяач Б.Амгаланбаатарын хүрэн азарга түрүү магнайд
Булган аймгийн Орхон сумын аймгийн Алдарт уяач Б.Батсайханы салхин саарал азарга аман хүзүүнд
Булган аймгийн Бугат сумын уяач Ц.Алтансүхийн хонгор азарга айргийн гуравт
Булган аймгийн Бугат сумын аймгийн Алдарт уяач Д.Отгонбулганы буган хээр азарга айргийн дөрөвт
Булган аймгийн Орхон сумын уяач Р.Дэлгэрийн уяач Эмхүүгийн уяж хурдлуулсан бор азарга айргийн тавд
Их нас 76 мордсоноос:
Төв аймгийн Заамар сумын уяач Ганзоригийн сартай хүрэн түрүү магнайд
Төв аймгийн Заамар сумын уяач Түмэн-Өлзийгийн хээр аман хүзүүнд
Булган аймгийн Булган сумын Алдарт уяач Х.Хаш-Эрдэнийн хонгор айргийн гуравт
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Алдарт уяач М.Мөнхбатын хул айргийн дөрөвт
Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат, аймгийн Алдарт уяач Д,Баясгалангийн цоохор морь айргийн тавд
Соёолон 60 мордсоноос:
Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Л,Мөнхбатын хүрэн соёолон түрүү магнайд
Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач А,Энхтөрийн хонгор аман хүзүүнд
Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ган-Эрдэнийн хүрэн аймгийн гуравт
Булган аймгийн Бүрэгхангай сумын уяач Сумъяадэлгэрийн сартай хүрэн айргийн дөрөвт
Өвөрхангай аймгийн уяач Батдэмбэрэлийн хар соёолон айргийн тавд
Эрлийз ангилалд 17 мродсоноос:
Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Б.Ууганбаярын халиун түрүү магнайд
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын аймгийн Алдарт уяач Энэбишийн хээр аман хүзүүнд
Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Алтангэрэлийн хээр айргийн гуравт
Булган аймгийн Баяннуур сумын аймгийн Алдарт уяач З,Насанбуянгийн хээр айргийн дөрөвт
Булган аймгийн Орхон сумын уяач Насанжаргалын хээр айргийн таьд тус тус хурдаллаа.
"Булганхангай-2017" хаврын бүсийн уралдааныг амжилттай зохион байгуулж, хамтран ажилласан баг хамт олондоо цаашдын ажил үйлсэд тань амжилт хүсье.

"Булганхангай" МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.Гантулга

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна