Хангайн бүсэд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан азарга түрүүллээ

А.Тэлмэн
2017 оны 3-р сарын 13 -нд

Хөвсгөл аймагт болж буй хаврын хангайн бүсийн уралдааны азарга барианд орлоо. Азарганы уралдаанд 140 гаруй хурдан хүлэг бүртгүүлэн гарааны зурхай руу хөдөлжээ. Ингээд түрүүлж, айрагдсан азаргануудыг танилцуулъя.
Азарга-140 гаруй:
1.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан
2.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Г.Чинзоригийн Саран зээрд /“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд түрүүлсэн /
3. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, Монгол улсын начин Базаррагчаагийн Сэр-Одын хөх бор. /“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд есөд хурдалсан /
4.Хөвсгөл аймгийн Цэцэрлиг сумын харьяат Пүрэвдоржийн хээр
5.Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат, Тагарваагийн Эрдэнэбулганы улаан буурал /“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд аман хүзүүдсэн/ тус тус хурдалжээ.
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна