Хангайн бүсийн уралдаанд Т.Ганболдын бор дахин түрүүллээ

А.Тэлмэн
2017 оны 3-р сарын 13 -нд

Хөвсгөл аймагт болж буй хаврын хангайн бүсийн уралдааны эрлийз дээд ангиллын морьд хэдхэн хоромын өмнө барианд орлоо. Тус уралдаанд 40 гаруй хүлэг бүртгүүлснээс “Дүнжингаравын хурд-2017” хаврын уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүд түрүү айрагт хурдлан амжилтаа бататгажээ.
Эрлийз дээд нас-40 гаруй:
1.Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Т.Ганболдын бор/“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд айргийн дөрөвт хурдалсан/
2.Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Манлай уяач Х.Цогтсайханы хээр. /“Дүнжингаравын хурд-2017” уралдааны түрүү/
3. Дорнод аймгийн Матад сумын харьяат МЖ-ын Алдарт уяач Б.Цэндбаатарын хээр. /“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд наймаар давхисан/
4.Төв аймгийн Лүн сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр. /“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд айргийн гуравт хурдалсан/
5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Манлай уяач Т.Галбадрахын хээр/“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд аман хүзүүдсэн/ тус тус хурдалжээ.
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна