Аймгийн Алдарт уяач Г.Гантулга: Ааваас өвлөсөн унаган адуугаараа одтой сайхан наадаж байна
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Буга III-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Гүрбазарын Гантулгатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан хүлгийн уяа сойлго тааруулах дур сонирхол тань хэнээс, юунаас улбаатай вэ?
-Манай аав Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын аймгийн Алдарт уяач Гүрбазар гэж хүн байлаа. Энэ л Гурванбулаг суманд Ваанчиг гэж айлын дөрвөн хүүхдийн ууган нь болж мэндэлсэн. Цэргийн алба хааж ирээд л төрсөн нутагтаа насаараа багийн дарга хийж байгаад өөд болсон. Залуугаасаа эхэлж морь уяж, ойрын хэдэн сумандаа сайхан наадаж байсан хүн. Тиймдээ ч сумынхаа анхны аймгийн Алдарт уяач болсон. Миний хувьд хүүхэд байхаасаа аавыгаа морь уяж сойхыг харж даган, уясан морьдыг нь наадамд унаж хурдлуулж өссөн. Тэгээд аавынхаас өрх тусгаарлаад, 1997 оноос эхэлж өөрөө бие даан морь уяж эхэлсэн түүхтэй.
-Аавынхаа хурдан хүлгүүдээ айраг, түрүүнд давхиулж хийморь сүлдээ бадрааж явсан үеийнх нь дурсамжийг манай уншигчдад ярьж өгөөч?
- Ер нь манай аав өөрийнхөө олон унаган морьдоо уяж хурдлуулж байсан хүн. Манай аавын хоёр ч хүрэн азарга их сайн давхиж байсан. Нэг хүрэн нь сумандаа тав түрүүлж, таван удаа аман хүзүүдэж, хоёр удаа гурвалж, хоёр удаа тавласан алдартай морь. Би гэхэд энэ хүрэн морийг унаж нэг түрүүлж, нэг аман хүзүүдүүлж байлаа. Бас сумын заан Мөнхбаяр ахын хурдан хул азаргыг унаж айрагдуулж байсан юм байна. Аавынхаа амжилтын талаар үүнээс өөрийг мэдэхгүй байнаа.
-Өөрийн тань хувьд 1997 оноос морь уяж эхэлсэн гэсэн. Юм бүхнийг анхлан хийхэд мэдэхгүй чадахгүйн бэрхшээл их байдаг ч аавын нөмөр нөөлөгт энэ бүхнийг амархан даван туулсан болов уу?
- Би хамгийн анх өөрийнхөө унаган хүрэн азаргаа уяж эхэлсэн. Энэ хүрэн азаргаа соёолон үрээнд нь сумын Түмэн адууны баярт азарганд тавьж айргийн дөрвөөр оруулж байсан. Дараа жил нь хавчиг азарга Архангай аймгийн Хангай сумын Түмэн үнээний баярт түрүүлгэж байсандаа маш их баяртай байдаг даа.
-Морь уяж эхлээд л айрагдуулсан юм байна. Таны морь уяад гаргасан амжилтын оргил үе нь хэдэн он байсан бэ?
-Тэгсэн. Би морь уяж эхэлснээсээ хойш амжилттай явсан, ер нь айраг, түрүү алдсан жил байхгүй. Өнгөрсөн 2015 онд АХ-ын баяр наадмаар хар халтар их морь аман хүзүүдүүлж, хязаалан хүрэн үрээ түрүүлгэж байлаа. Бас манай суманд болсон Баянхонгор аймгийн хангайн бүсийн хурдад их морио айргийн дөрвөөр давхиулсан. МУ-ын Алдарт уяач Золбоотын нутаг усандаа хүндэтгэл үзүүлэх наадам, Хонгорын шигшмэл хурд-2 наадам Бууцагаан суманд болсон. Энэ наадамд их морио долоогоор давхиуллаа. Тэгээд өнгөрсөн 2015 онд бага сага наадамд нэлээн айраг түрүү авч сайхан наадлаа.
-Өнгөрөгч хонин жил эзэн юугаа олон удаа баярлуулсан тэр морьд хаанахын ямар угшилтай вэ?
-Ааваас өвлөсөн унаган адуугаараа одтой сайхан наадаж байнаа.
-Хаа сайгүй зүүн зүгийн адуу давамгай уралдаж байгаа энэ үед өөрийн нутаг адуугаар уралдаад амжилт үзүүлж байна гэж ярих хүн тун ховор байгаа?
-Нутаг адуугаар амжилт гаргаж байнаа. Яахав тэгээд сүүлийн үед бусдын жишгээр зүүн талаас ганц нэг адуу авсан л даа. Нэг азарга авч тавилаа, бас нэг даага авлаа. Азарганы маань төл энэ жилээс л гарна.
-Аймгийн Алдарт уяач болоход түлхүү амжилт үзүүлж, таныг олонтаа баярлуулсан хурдан хүлгээ манай сэтгүүлийн хуудсаар дамжуулан алдаршуулахгүй юу?
-Миний хамгийн өндөр амжилт үзүүлсэн хүлэг гэвэл хүрэн азарга. Хүрэн азарганы эх нь манай аавын алдартай хурдан хүрэн азарганы охин төл байгаа юм. Эцэг нь болохоор манай аавын нөгөө нэг хурдан хүрэн азарганых нь эр төл. Өөрөөр хэлбэл аавын хоёр хурдан хүрэн азарганы угшилтай адуу. Хүрэн азаргаа би 1998 онд соёолонгоос нь уясан. Соёолон азарга сумандаа Түмэн адууны баярт айргийн дөрвөөр давхиад, хавчиг насандаа Архангай аймгийн Түмэн үнээний баярт түрүүлсэн. 2000 онд суманд айргийн дөрөвт давхиад, 2001 онд аман хүзүүдээд, 2002 онд Жаргалант сумын 60 жилийн ойн баяр наадамд түрүүлээд, Заг сумын АХ-ын баяр наадамд айргийн дөрвөөр давхисан. 2003 онд сумынхаа баяр наадамд түрүү, 2004 онд сумынхаа 80 жилийн ойд мөн түрүү аваад, 2005 онд айргийн дөрөвт давхиад зодог тайлсан даа.
-Аргагүй хурдан угшилтай адуу юм. Одоо байгаа юу?
-Өнгөрсөн жил байхгүй болсон.
-Үр төлүүд нь яаж давхиж байгаа вэ?
-Үр төлүүд нь сайн байгаа. Одоо миний их насанд уралдаж байгаа Магнай халтар морь хүрэн азарганы төл байгаа юм. Халтар морь 2007 онд даагандаа сумынхаа баяр наадамд аман хүзүүдэж, 2008 онд шүдлэн үрээ аман хүзүүдээд, 2009 онд хязаалан бас аман хүзүүдсэн. Соёолондоо айргийн гурваар давхиад, нийлсэн жилээ суманд долоолсон. Ноднин 2015 онд Архангай аймгийн Цахир сумын Хонхорын тахилга овооны наадамд түрүүлж оны эхний уралдаанаа хийгээд, сумандаа зохиогдсон хаврын бооцоот уралдаанд түрүүлж, сумынхаа баяр наадамд аман хүзүүдэж, хангайн бүсийн хурдад айргийн дөрвөөр ороод, Хонгорын шигшмэл хурд-2 уралдаанд долоогоор давхисан. Жижиг наадмуудаас ч бас айраг авсан л даа.
-Олонд танигдсан хурдан азарганы төлөөс хүмүүс аваа байлгүй. Хүмүүст очсон нь ямар хэл чимээтэй байх юм бэ?
-Төлөөс зарим нэг хүмүүс авсан. Гэхдээ хүмүүст очсоноос нь давхиж байгаа сураг дуулдахгүй л байна. Хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь л халтар морь.
-Хүмүүст очсон нь яагаад давхихгүй байгаа юм бол. Уяаны онцлогоос болж байна уу? Хүрэн азарга, халтар морь хоёр ямар уяагаар уягддаг вэ?
-Харин ээ. Авсан хүмүүс уяаных нь эвийг олохгүй байна уу, сайн мэдэхгүй л байна. Миний хүрэн азарганы тухайд ер нь их хөнгөн, зөөлөн уяатай азарга байсан. Халтар морь бас эцгийгээ дуурайсан хөнгөн уяатай. Хөнгөн ажил хийгээд л уралдчихдаг, бэлэн давхилтай тийм л морьд.
-Эцэг, хүү ажнайгаас өөр хурдалж байгаа адуу байна уу?
-Нэг хээр морь бий. Бас л манай унаган морь. Даагандаа 9 сарын нэгэнд түрүүлж, хязааландаа суманд аман хүзүүлээд, соёолондоо сумандаа түрүүлэн, нийлсэн жилээ сургуулийн 90 жилийн ойд аман хүзүүдсэн амжилттай. Бас хонгор азарга бий. Аав маань амьд байхдаа Архангай аймгийн Хангай сумын Төмөрбаатар гэдэг хүнээс худалдаж авсан юм. Хонгор азарга сумандаа сайн давхиж байгаад зодог тайлчихаад байна. Тэрний төлүүд нь болох хоёр хээр морь суманд айрагдсан, ноднин суманд түрүүлдэг хүрэн хязаалан үрээ мөн төл нь байгаа юм. Нэг зээрд морь бий. Зээрд морь даагандаа сумандаа аман хүзүүдэж, хязааландаа сургуулийн 90 жилд айрагдсан.
-Таны оролцож байсан хамгийн чансаа өндөр наадам гэвэл?
-Би том уралдаанд оролцож байгаагүй ээ. Чансаа өндөр гэвэл ноднингийн Хонгорын шигшмэл хурд-2 наадам юмуу даа. Сумаасаа гадагшаа Завханы Отгон, Архангайн Хангай, Цахир суманд явж уралдаж байгаа. За тэгээд ихэвчлэн сум орон нутагтаа нааддаг юм.
-Наадам болгон өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Зарим наадам уяачид хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамж үлдээдэг бол зарим наадам сургамж болдог. Таны хувьд?
-Ноднин хавар Завханы урд бүсийн уралдаан Отгон суманд зохион байгуулагдсан. Тэр уралдаанд манай сумын уяачид явсан юм. Маш их цас ороод цасан шуурга тавьж байхад яваад, хэдэн морьдоо жавар залгиулснаас болоод уралдуулж чадаагүй. Тэр наадмаас хойш өвлийн цагт хол газар морь малаа яаж авч явах ёстой талаар нэлээн сургамж авсан.
-Жавар залгиулахгүй байхын тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?
-Битүү машинд ачих юм уу, хоншоор хамарт нь юм углах гэх мэтээр жавар залгиулахгүй байх боломж байгаа шүү дээ. Ер нь өвлийн сэрүүн цагийн наадам хэцүү юм байна лээ. Гэхдээ хэцүү гэлтгүй хаа газар морьдоо сайхан давхиулах шиг бахархалтай наадам үгүй. Уясан морьд болгоноо айраг, түрүүнд давхиулах ч бас сайхан даа.
-Удам дамжсан хурдан хүлгийн угшил удмыг таслалгүй хадгалж, уяа сойлгыг нь тааруулах үр хойчисын тухайд?
-Манайх гурван банди, нэг охинтой. Том хүү маань багаасаа морь унаж байгаад, одоо моринд томдоод морины бэлтгэл ажил хийгээд уяаны ажил суралцаад явж байна. Багаасаа намайг дагаж өссөн юм болохоор моринд хорхойтой. Дунд банди одоо ид морь унаж байгаа. Бага нь харин цэцэрлэгийн жаал.
- Гурав дахь үеийн уяач болох хүүхдүүддээ адууг нь чанаржуулж өгөх үүрэг хүлээж байгаа байх. Хаанаас ямар удам угшилтай адуунууд авчирч цус сэлбэж байна вэ?
-Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас нэг азарга аваад тавьсан. Төл нь энэ жил гарна. Дам хүнээс авсан болохоор цаад эзнийг нь сайн мэдэхгүй. Бөмбөгөрийн сумын Алдарт уяач Батхуяг гэж дүүгээсээ авсан. Тэр азарга маань Жаргалант суманд нэг түрүүлж, нэг айрагдаж, Заг суманд аман хүзүүдсэн. Ноднин 2015 онд уяачдын холбооны тэргүүн Ууганбаяраас Хэнтий аймгийн угшилтай хонгор даага авлаа. Бас аймаг дотроо угшилтай, удамтай адуунууд авч цус сэлбэж байна.
-Миний асуух асуулт энэ хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-За та бүхний ажилд амжилт хүсье. Нийт уяачдадаа 2016 ондоо улам их амжилт гаргаж морьдоо сайн уралдуулаарай гэж ерөөж байна.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна