МУ-ын Манлай уяач Г.Баттөмөр "Морин Эрдэнэ" одонгоор шагнагджээ

А.Тэлмэн
2017 оны 2-р сарын 11 -нд

Нийслэлийн Морин Спорт, Уяачдын Холбооноос жил бүрийн  1 дүгээр сарын 25-ны өдөр “Нийслэлийн Уяачийн Өдөр” цэнгүүнийг тэмдэглэсээр ирсэн. 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр БГД-ийн “Royal house-2” ресторанд уг цэнүүнээ зохион байгуулсан. “Нийслэлийн Уяачийн өдөр” цэнгүүнд нийт 250 гаруй хурдан морины зүтгэлтэн, уяачид, уралдаанч хүүхдүүд, зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Нийслэлийн Морин Спорт, Уяачдын Холбоо нь өнгөрсөн жилийнхээ ажлыг дүгнэж, шилдэг морины зүтгэлтнүүд, уяачид, уралдаанч хүүхдүүдээ шалгаруулдаг уламжлалтай. НМСУХ-ны тэргүүн дээд шагнал “Морин Эрдэнэ” одонгоор Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Галын Баттөмөр шагнагдлаа.
Олон мянган жил Монгол хүний оюун санаанд боловсрогдож, амьдрал ахуйд нь шалгарсан туурга тусгаар Монголын сүр хүч, Монгол түмний сүлд хийморийн билэгдэл, Монгол наадмын алтан зурхайд 4 үеэрээ хүлэг морьдоо түрүүлгэж, айрагдуулсан анхдагч амжилтыг үзүүлсэн юм. Мөн Монголын Морин Спорт, Уяачдын Холбоог санаачлагч, үүсгэн байгуулсан үндэсний хурдан морины уралдааныг сэргээх, шинээр бий болгох, хурдан морины уралдааны ивээн тэтгэх үйлсэд хүчин зүтгэсэн эрхэм уяач юм.
НМСУХ-ны ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна