Зураач, уран дархан Л.Мөнх-Алдар: Ахуй соёлоо гээлгүй, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь Монгол омогшил
А.Тэлмэн
2017 оны 2-р сарын 02 -нд
Монгол хүний хийж бүтээхийн төлөөх хүсэл эрмэлзэл, санасандаа хүрч, бүтээж чадсан бахархлыг хуваалцах ямагт таатай байдаг. Урилга илгээгээд хагас жилийн дараа уулзаж байгаа энэ удаагийн зочныг маань Лодонгийн Мөнх-Алдар гэдэг. “Захиалга ихтэй, завгүй байна. Гэхдээ “Тод магнай”-даа ярилцлага өгнөө” гэсээр цэцэгт зуны зургаан сараас цаст өвлийн идэр есийг хүргэсэн тэрээр гурван үеийн зураач, уран бүтээлч. Бүр тодруулбал “Ажлын дараа” хэмээх алдарт зургийн эзэн Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Гэлэгийн Одонгийн ач хүү. Удам, судар угсаа гарвалыг нь мэдэхгүй хэсэг нь хэдэн зууны тэртээгээс Монголчуудын эдэлж хэрэглэж ирсэн зэс домбыг цаг үетэй нь хослуулж, эргүүлэн авчирсан эрхэм гэдгээр нь эчнээ таних бизээ. “Би ажилдаа чин зүрхнээсээ дуртай, тийм ч учраас миний домбонуудад сэтгэл шингэсэн. Хэн хаанаас нь ч харсан өө сэв олохгүй. Тэр нь миний бахархал” хэмээн бахдангуй ярих Л.Мөнх-Алдарыг уншигч тантай үлдээе.
ӨГЛӨӨ БҮРИЙГ МОНГОЛ БАХАРХАЛТАЙ УГТАНА
Манай домбыг авсан айл өглөө бүрийг Монголоо гэсэн сэтгэлтэй, монголоороо бахархах бахархалтайгаар угтана. Шинэ цайныхаа дээжийг тэнгэр бурхандаа өргөөд домбондоо уудалж, гэр бүлийнхнээ умдаална. Зүгээр нэг шинэ цай бус эрүүл мэндэд тустай эрдсээр баялагжсан цай. Өглөөг ингэж угтсан тэр айлынхны өдрийн үйлс сэтгэлчлэн бүтэж, зорьсон хэрэг нь биелээсэй хэмээн бодож, домбоо урладаг тул сайн сайхны ерөөл шингэсэн байдаг. Одоогоос 12, 13 жилийн өмнө бага дүүтэйгээ ярилцаж суугаад анх уламжлал, шинэчлэлийг хослуулж зэс домбоны дотор халуун сав байршуулъя гэдэг санаагаа олсон. Түүний дараа гэр бүлээрээ гадагшаа явж хэдэн жил амьдарсан тул 2012 оныг хүртэл санаатай хэрэгжүүлж чадаагүй ээ. Монголдоо ирэнгүүтээ бодож байснаараа дүүтэйгээ нийлээд санаагаа хэрэгжүүлэхээр оролдож эхэлсэн. Санаа нь төгс байсан ч эхний үед хийц талаасаа жаахан болхи болж байсныг нуух хэрэггүй биз. Хийцээ сайжруулах тал дээр хичээсээр удалгүй өнөөгийн хэрэглэгчдэд хүрч буй домбо бэлэн болсон. Энэ загвар хийцээр домбо хийдэг болоод таван жил болжээ. Эхэндээ монголчуудын түгээмэл хэрэглэдэг хоёр литрийн багтаамжтай халуун саванд зориулан домбо хийдэг байсан бол яваандаа гурван литрийн багтаамжтай болгон өсгөсөн. Мөн гурван жилийн өмнөөс ахуйн болон бэлэг дурсгалын зориулалттай гадагшаа авч явахад овор хэмжээ бага нэг литрийн домбыг үйлдвэрлэж эхэлсэн. Хэмжээний хувьд харилцан адилгүйтэй ижил металиудаа мөн сонголттой болгож цагаан зэс, улаан зэс, гууль, цаашлаад мөнгөөр хийж байна.
ЭМЧИЛГЭЭНИЙ ДОМБО ЭРЭЛТ ИХТЭЙ
Зэс хүний биед олон талын ач тустай метал. Эрүүл мэндийн энэхүү ач холбогдлыг нь бидний өвөг дээдэс эртнээс судалж мэдэн зэсийг өдөр тутмын амьдрал ахуйдаа өргөнөөр хэрэглэсээр ирсэн түүхтэй. Зэс сав суулга, аяга хэрэглэдэг байх үедээ монголчууд олон төрлийн халдварт өвчнөөс ангид байж чаддаг байв. 80,90 хүрсэн настангуудын шүд бүрэн ёотонг тачигнатал хазаад иддэг байсан тухай хөгшчүүл ярьдаг. Мөн настангууд даралтаа тогтворжуулна гээд гартаа зэс бугуйвч хийдгийг бид мэднэ. Зэсийн бал их хэмжээгээр ялгармагц эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудал үүсч байна хэмээн үзэж холбогдох арга хэмжээг авдаг. Энэ бол хэдэн зуун жилийн турш үе дамжин уламжлагдаж ирсэн монгол эрүүл ахуйн өв соёл. Үүнийгээ бид үр хүүхдэдээ өвлүүлж ашиг тусыг нь таниулж байх хэрэгтэй.
Миний үзэж судалснаар зэс бусад металиудаа бодвол хамгийн амархан урвалд ордог. Тэрхүү чанарыг нь эрүүл мэндийн шинжлэх ухаанд өргөнөөр хэрэглэдэг байх. Сүүлийн үед охид бүсгүйчүүд гоо сайхан байх үүднээс зэс аяганд ус хийж хонуулаад өглөө уухыг зөвлөх болж. Минийхээр бол заавал хонуулах ч албагүй байж мэднэ. Зэс урвалд орохдоо амархан ууж идэх бүртээ хэрэглэж халдваргүйжүүлэх болоод эрсдэлжүүлэх ач тусыг нь мэдэрч болно. Бид эрүүл мэндийн энэхүү ач тусыг нь тооцож үзээд хэрэглэгчдийнхээ хүсэлтээр цэвэр зэсэн нэг литрийн эмчилгээний домбыг худалдаанд гаргаад байгаа. Гаднаасаа харахад нэг литрийн хэмжээтэй, дотроо 2,1 литрийн багтаамжтай уламжлалт аргаар дотор талыг нь цайрдалгүй зэсээр нь үлдээсэн энэхүү домбо эрэлт ихтэй байна. Өдрийн турш уух усны хэрэгцээг хангахуйц энэхүү домбондоо урьд шөнө нь ус хийгээд хонуулахад тохиромжтой. Тогтмол хэрэглэснээр олон төрлийн өвнөөс ангижрахын зэрэгцээ урьдчилан сэргийлэгдэх ач тустай.
Зэсийн ашиг тус :
• Үе холбоосыг эрүүлжүүлнэ.
• Өсөлтийг хэвийн болгоно.
• Зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ.
• Үс, нүд болон арьсны нөсөөжилтийг бууруулна.
• Эд эсийг эргэн нэгдүүлнэ.
• Төмөр шингээх чадварыг нэмэгдүүлнэ.
• Цусан дахь сахарыг тэнцвэржүүлнэ.
• Тархины хүнс тэжээл болно.
• Ферментийн үйл ажиллагааг эрүүлжүүлнэ.
• Хөгшрөлтийг сааруулна.
• Биеийн эрчимийг нэмэгдүүлнэ.
• Бамбай булчирхайг эрүүлжүүлнэ.
• Булчингийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ.
• Цусны улаан бөөмийг байх ёстой хэмжээнд нь барина.
• Дархлаа сайжруулна.
• Биеэн дэх өөх тосыг тэнцвэржүүлнэ.
• Идээт үрэвслийг намдаана.
• Антиоксидантыг нэмэгдүүлнэ.
• Арьсны тэнцвэрт байдлыг бий болгоно
• Ясны сийрэгжилтээс хамгаалана.
Зэсийн дутагдал :
Хүний биед зэс дутагдсанаас болж дараах шинж тэмдэг илэрнэ.
• Цус багадана.
• Биеийн температур буурна.
• Яс хэврэгшинэ.
• Яс сийрэгжинэ.
• Цусан дахь цагаан эсийн тоо буурна.
• Зүрхний цохилт жигд бус болно.
• Халдвар эсэргүүцэх чадвар буурна.
• Төрөлтийн гажиг үүснэ.
• Арьсны нөсөөжилт үүснэ.
• Бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдана.
• Үлбэгэр болно.
• Царай цонхийно.
• Үрэвсэл шархлаа ихсэнэ.
• Хавагнана.
• Өсөлт зогсно.
• Үс унана.
• Хоолны дуршил буурна.
• Суулгана.
• Судас хагарна.
ЧАНАР МАНАЙ СУРТАЛЧИЛГАА
Эрүүл мэндийн төдийгүй өв соёл, уламжлалын нэгээхэн хэсэг болсон зэс домбо худалдаанд гарсан цагаасаа эхлээд эрэлт ихтэй байгаа. Өнөөдрийг хүртэл албан ёсны реклам зар сурталчилгаа нэг ч удаа явуулж байгаагүй хэр нь үйлдвэрийн байранд ирж анаж зогсож байгаад л худалдаад авчихдаг. Загасчны морь усгүй гэдэг шиг гэртээ хийсэн домбо маань хүртэл төд удалгүй эзнээ олчихно. Энэ бүхэн манай бүтээгдэхүүний чанартай холбоотой. Би хэзээ ч хаана ч нүүр бардам хэлнэ. Манай домбо хийц болоод чанарын хувьд өөр бусадтай харьцуулагдахааргүй. Тэр нь манай зар сурталчилгаа болж “зөвхөн танайхаас л авна” хэмээн хошуурцгаадаг байх л даа. Хэрэглэгчдийнхээ энэхүү сэтгэл ханамж, итгэлийг алдахгүйн тулд бид ч гэсэн чанар, хийцдээ сэтгэл зүрх, авьяас чадвараа бүрэн зориулдаг. Би ажилдаа дуртай. Хийж буй зүйлдээ зүрх сэтгэлээ зориулдаг. Үйлдвэрийн жижиг өрөөнөөс гарсан бүтээгдэхүүн бүрдээ би хайртай. Хүмүүс “нэг домбыг ямар хугацаанд хийдэг вэ” гэж асуудаг. Миний хувьд тийм хугацаа байхгүй. Бэлэн боллоо гэж бодсон үедээ л дуусгана. Өөрт болоод хэрэглэгчийн сэтгэлд дутуу нэгээхэн ч зүйл үлдээхийг хүсдэггүй. Зарим хүмүүс энд нь ийм шигтгээ оруулъя, бариулыг нь хуучны маягаар нугастай хийлгэе” гэх мэтчилэн захиалгаа өгдөг. Түүнийг нь тусгана. Та бүхэн анзаардаг байх. Манай бүтээгдэхүүнийг дуурайж хийдэг Эрдэнэтийн нэг залуу бий. Манай домбыг дуурайж хийгээд хэдэн жил болж байна. Фэйсбүүкт бүтээгдэхүүнийхээ зар сурталчилгааг оруулаад байдаг шүү дээ. Хэдийгээр би бүтээгдэхүүнээ оюуны өмчөөр баталгаажуулсан ч нэг ч гэсэн монгол хүн ажилтай, орлоготой байг дээ гэдэг үүднээс ямар нэг асуудал үүсгэлгүй өнөөдрийг хүрсэн. Харин “чи нэгэнт дуурайн хийж байгаа бол чанар, үзэмжтэй хий” гэдэг шаардлага тавьдаг. Харааных нь оронд соёмбо хийчихсэн, гагнаасаа зөрүүлэх, тугалганы үлдэгдлээ цэвэрлэхгүй үлдээх зэргээс эхлээд хийцийн хувьд хэтэрхий бартаг. Тэр нь бидний нэрийн хуудас болсон чанар, хийц сайтай гэдэг Пи–Арт сөргөөр нөлөөлөх вий хэмээн хааяа эмээдэг л юм.
АМЕРИКТ 17 ДОМБО БИЙ
Манайхаас нэг удаа домбо авсан хэрэглэгч заавал өөр хэн нэгнийг дагуулж ирдэг. Энэ нөгөө л хэлсэн чанартай холбоотой. Гэхдээ сошиал ертөнц, пэйж хуудас, фэйсбүүк хаягаар дамжуулан мэдээлэл авч захиалгаа өгдөг хүмүүс бий. Ялангуяа гадны улс орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчууд манай бүтээгдэхүүнийг талархан хүлээж авсан. Америкт амьдардаг манай нэг найз домбо захиалсан. Түүнийг нь хараад тэнд амьдардаг Монголчууд энд байгаа ар гэрийнхнээрээ дамжуулаад захиалгаа өгсөөр Америк руу 17 домбо гараад байна. Мөн Швед, Франц, Румин, Чех, Япон, Солонгос, Сингапур зэрэг олон улс оронд манай бүтээгдэхүүн очсон. Ийнхүү эрэлт хэрэгцээ их байгаа учраас цаашдаа үйлдвэрээ өргөжүүлэх чин хүсэл байна. Одоо бол бүгдийг нэг бүрчлэн гараар хийж байгаа учраас үнийг нь бууруулах боломжгүй. Харин үйлдвэрийн аргаар тоног төхөөрөмж ашиглаад хийдэг болчихвол монгол айл бүрийг зэс домбоор хангах бүрэн боломжтой. Үнийн хувьд ч хямд болно. Үүний тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай болно.
АМТ ЧАНАР НЬ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ АЙРГИЙН СӨН
Баяр ёслолоор ах дүү хамаатан садан, найз нөхдийндөө ороход хамгийн түрүүнд ширээн дээр байгаа миний хийсэн домбо нүдэнд тусна. Өөрийн үр хүүхэд мэт нандигнан урладаг учраас бүтээгдэхүүнээ хаанаас ч хараад танина. Өдөржин лантуу барьж балбаж байгаад орой гэртээ ирэхэд хэсэгтээ өндөр дуугаар ярина шүү дээ. Зурагтынхаа дууг ч нэлээд чанга дээр нь тавьж үзнэ. Гэсэн хэдий ч монголчуудын хэдэн зуун жилийн турш эдэлж хэрэглэж ирсэн уламжлалт зэс домбоо энэ цаг үед эргүүлэн авчирч чадсандаа баяртай байдаг. Хэрэглэгчид баяр талархлаа илэрхийлж урам нэмэхээр илүү сайныг, арай өөрийг хийх хүсэл төрнө. Тэр хүсэлдээ хөтлөгдөж айргийн сөн хийсэн. Гадна талаасаа хуучны уламжлалт хэв маягийг хадгалсан. Харин дотор тал нь бүтээгдэхүүний чанарыг хадгалах зориулалт бүхий нерж дотортой. Нерж гэдэг нь бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтай зэвэрч, өнгөө алдахгүй, бохирдохгүй, арчиж цэвэрлэхэд амар метал юм. Зэс амархан урвалд ордог тул сүү, сүүн бүтээгдэхүүний амт чанарт өөрчлөлт өгч хөхрөх маягтай болгодог. Энэ нь эргээд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул нержээр доторлож найм, 10,13 литрийн багтаамж бүхий айргийн сөнг хийж байгаа. Цаашдаа домбон хэлбэрийн угсардаг аяны аяга, зэс ус буцалгагч зэргийг хийхээр төлөвлөж байна. Товчхондоо бол эрүүл мэндийн ач тустай, эдэлгээ урттай зэс эдлэлийг монголчуудынхаа ахуй хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлэхээр зорьж байна. Ер нь тэгээд Монголоо хайрлана, хамгаална гэдэг зөвхөн ярьж цээжээ дэлдэх бус ахуй соёлоо гээлгүй, хойч үедээ өвлүүлэн үлдээх явдал юм. Би хувьдаа үүнийг л монгол омогшил гэнэ.
МАНАЙХАН ГУРВАН ҮЕЭРЭЭ ЗУРААЧИД
Миний буурал аав Монголын орчин үеийн уран зургийг үндэслэгч тулгын гурван чулууны нэг гэгддэг Ардын зураач, Төрийн шагналт, Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Гэлэгийн Одон. Монголын ард түмэн “Ажлын дараа”, “Толбо нуур”, “Хүрээг чөлөөлсөн нь” зэрэг олон сайхан бүтээлүүдээр нь мэднэ. Миний аав Одонгийн Лодон Чехэд уран зураг, кирамикийн ангийг төгссөн зураач хүн. Би гурван дүүтэй. Миний том дүүг Аригунбүүвэй гэдэг. Соёл урлагийн их сургуулийн Монгол зургийн ангийг төгссөн. Зураач мэргэжилтэй. Одоо Швед улсад шивээсний студи ажиллуулж байна. Миний бага дүү Авьяандүр мөн л Соёл урлагийн их сургуулийн уран зураг, монгол дархны ангийг төгссөн. Одоо Эрдэнэт үйлдвэрт дархнаар ажилладаг. Би мөн СУИС-д зураач мэргэжлээр суралцаж байсан. Манайхан удам судар дээдчүүлээ дагадаг уу бүгдээрээ зурах авьяастай, зураач мэргэжилтэй хүмүүс бий. Манай аавын дүү Одонгийн Нямдаваа гэж Монголын кино урлагт олон жил зүтгэсэн кино зураач мэргэжилтэй. Бага дүү Одонгийн Гандаваа нь мөн л зураач хүн байлаа. Нэг бүлд ийм олон зураач байдаг нь өсөж төрсөн орчинтой маань холбоотой байх. Зурах авьяас байлаа ч хөдөлмөрөхгүй бол зураач болж чадахгүй. Манайхны хөдөлмөрч, аливаад чин сэтгэлээсээ ханддаг тэр зан чанар биднийг зураач болгодог.
МОНГОЛ ДАРХНЫ УР МӨНХӨД ГАЙХАГДАХ УЧИРТАЙ
Монгол хүн дээд язгууртай. Тэр утгаараа үг хэл, үйлдлээ хүртэл хянаж явах учиртай. Монгол хүн бүр зөв санаа, сайхан бодолтой бол Монгол угсаатан, монгол үндэстэн, Монгол улс мандан бадарна. Монгол хүн бүр ахуй соёлоо дээдэлж, өв уламжлалаа хүндэтгэн хойч үедээ өвлүүлэн үлдээх учиртай. Ийн боддог учраас Батноров хийцийн дархан миний буурал аав, аавын минь шавь Алтангэрэл ахтайгаа хамтран Монголын дархчууд урчуудын холбоог байгуулсан. Энэхүү холбоо нь монголын дархны эртний ур хийц донж маягийг хадгалан хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой. Ингэхийн тулд дархан гэж ямар хүнийг хэлэх вэ гэдгийг тодотгож өгөх ёстой. Хайлуулж, хэвэнд цутгах,ээмэг бөгж гагнах бол дарханы ажил биш. Токордож зороод мөнгөн аяга хийж байгааг дархны бүтээл гэхгүй. Монголчууд дархан хүн бурхан ухаантай гэж зүгээр ч нэг хэлчихээгүй. Монгол дарханы хийц бол үе улиран эдлэгдэх урлагийн бүтээл. Хэзээ ч нэг хүний насаар хэмжигдсэн зүйл хийж байгаагүй. Гэтэл сүүлийн үеийн дархан нэртэй хэвээр цутгагсадын хийсэн зүйл ганц сарын настай. Хэдэн удаа цай уугаад амсар нь сэтэрчихнэ. Энэ нь монгол дархны нэр төрийг унагаж, үнэ цэнийг нь буруулж байна. Үүний эсрэг тэмцэж Монгол дархчууд, урчуудынхаа хийсэн бүтээснийг оюуны өмчөөр батлуулан хамгаалж, уран бүтээлчийн, уран бүтээлийнх нь үнэ цэнийг өсгөе хэмээн зорьж байгаа юм. Монгол угсаатан болсон Өвөрмонгол, Буриад, Тува улс дээр дурдсан хэв цутгамалын арганд суурилсан дархыг дэлгэрүүлснээс болж уламжлалт уран дархны хийц нь үгүй болсон. Түүнээсээ болоод манай дархчуудын бүтээлд үнэ хаян авч байна. Тиймээс бид хэдэн жилийн дараа тэдний нэгэн адил болохгүйн тулд одооноос урчуудаа дэмжиж, хийц донжийг нь хамгаалах хэрэгтэй болж байгаа юм.
Ийнхүү алс хэтийн бодол өвөртлөн зүтгэж яваа Л.Мөнх-Алдар дархан “Тод магнай”-н хуудсаар дамжуулан XVII жарны улаагчин тахиа жилдээ Монголын нийт ард түмэн, ээж, аав, эцэг дээдэс, ах дүүс цөм элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан юу санасан есөн цагаан хүсэл нь биелж явахын өлзий бэлгэтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлснийг уламжилъя аа.
"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна