УИХ-ын гишүүн Д.Гантулга: Залуу малчдаа дэмжих аяны хүрээнд аймаг бүрийн нэг айлд 50 эм төлөг хандивлана
А.Тэлмэн
2017 оны 1-р сарын 28 -нд
Монгол улсын хамгийн залуу УИХ-ын гишүүн, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Ерөнхийлөгч, Д.Гантулгын санаачлагаар “Залуу малчдыг дэмжих аян” Монгол орон даяар өрнөх гэж буйтай холбогдуулан түүнтэй цөөн хором ярилцлаа. Аяны хүрээнд аймаг бүрээс нэг залуу малчин айлыг сонгон 50 эм төлөг авч өгч, малжуулах ажлыг зохион байгуулах зэрэг олон ажлуудыг төлөвлөсөнийг тэрээр ийнхүү түүний ярианаас хүргэе.
Тодруулбал, “Uvertura” хамтлагийн “Монгол минь...” тоглолт энэ сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд болно. Тус хамтлагийнхан үргэлжүүлэн 21 аймгаар аялан тоглолт хийх юм байна. Учир нь Монголын морин спорт, залуу уяачдын холбоо уг хамтлагийнхантай хамтран залуу малчдаа дэмжих аян зохион байгуулж байгаа ажээ. Тус аяны хүрээнд, тоглолтын орлогоор аймаг бүрээс нэг залуу малчин айлыг сонгон,50 эм төлөг авч өгч, малжуулах ажлыг зохион байгуулах юм байна.
-Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос залуу малчдаа дэмжих аян зохион байгуулах гэж байгаа юм байна. Аян хэзээнээс эхлэх бэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-2017 оны өвөл манай улсын хувьд хүйтэн, цас ихтэй, зарим нутгаар зудтай жил болж байна. Тиймээс малчдаа дэмжих, тэдэнд туслах зайлшгүй шаардлага бий болж байгаа юм. Мөн залуучуудын мал, маллаж хөдөө амьдрах сонирхол буурсан. Ихэнх нь хот, төв газрыг барааддаг болсон байна. Үүнэээс болоод хотын замын түгжрэл, нүүрсний утаа ихэссэн байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд хотын төвлөрөлтэй тэмцэх биш хөдөөгийн малчдыг дэмжих, залуусыг мал маллах боломж нөхцөлөөр хангах хэрэгтэй байгаа юм. Уг нь хөдөө мал маллаж амьдран суугаа малчид чинь өргөн уудам газар нутагтай монгол улсын хөгжлийн гол салбар болох мал, аж ахуйг авч яваа хүмүүс шүү дээ. Тиймээс би Монголын морин спорт залуу уяачдын холбоог удирдаж байгаа хүний хувьд, их хурлын гишүүний хувьд энэхүү аяныг санаачлан зохион байгуулах гэж байгаа юм. Аймаг бүрт нэг айлыг сонгоод тухайн айлдаа “Uvertura” хамтлагийн тоглолтын орлогоос 50 эм төлөг авч өгөх юм. Ингэхээр 21 аймагт 21залуу малчинд 50 эм төлөг өгнө гэсэн үг. Мөн аяны хүрээнд аймгийн малчдын завлөгөөн, уяачдын хурал зэргийг зохион байгуулна. Нэг талдаа хөдөө орон нутагт соёл урлагийн арга хэмжээ өрнүүлж, нөгөө талдаа залуучуудаа дэмжсэн, уяачидтайгаа уулзаж, зөвлөлдсөн ажил болно. Мөн үүнээс гадна JCI chermen болон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран сурагчдад амьдрах ухаан, мал, маллах арга, эрсдлээс хэрхэн сэргийлэх зэрэг сэдвүүдээр сургалт явуулах зэрэг зэрэг ажлыг зохион байгуулна. Мөн төрийн удирдлага болон бизнесийн чиглэлээр ажилладаг олон залуус Удирдлагын академийг төгссөн байдаг. Энэ сургуулийг төгссөн төгсөгчдийн холбоог би тэргүүлдэг юм. Аяны хүрээнд энэ сургуулийн багш нар маань хүртэл хөдөө орон нутгаар явж сургалт явуулна. Нэг аян мэт боловч нэлээдгүй олон талтай, малчин мал аж ахуйгаа дэмжихийг уриалсан ажил арга хэмжээ болох юм.
-Мөн аяны хүрээнд залуу малчдаа дэмжих, мал маллах хүсэл зорилготой болгох үүднээс ямар ажил хийх бэ?
-Хотын энэ төвлөрөл дунд хүндхэн амьдарч байгаа залуучууддаа хөдөө орон нутагт сайхан амьдрал байгааг харуулна. Жишээлбэл, цэвэр агаартай, уур бухимдал стресс багатай хөдөө олрон нутагт сайхан амьдрал байгааг харуулах үүднээс үлгэр жишээ гэр бүлийн амьдралыг харуулсан нэвтрүүлэг хийнэ. Монгол төрийн наадмыг гурвантаа нээсэн Uvertura хамтлаг маань 21аймгаар анх удаа аялан тоглох гэж байгаа юм. Хамгийн эхлээд, нэгдүгээр сарын 31-ны өдөр Монгол бөхийн өргөөнөө цомгийнхоо нээлтийг хийгээд сар шинийн өмнө аялан тоглолтоо эхлүүлэхээр болсон байгаа. Энэхүү хамтлагийн тоглотыг үзэнгээ залуу малчдаа дэмжсэн том аяны дэмжигч болно гэсэн үг. Энэ аянд мөн хөдөө малаа маллаад сууж байгаа олон хүмүүс оролцоно. Аяны хүрээнд малчдыг боловсролгүй гэдэг ойлголтыг өөрчлөх ёстой. Нийслэлд ажилгүй байгаа залуусыг хөдөө орон нутагт очиж мал маллахыг уриалах хэрэгтэй. Эхнээсээ иргэд, аж ахуй нэгжүүд энэ аяныг дэмжихээ илэрхийлж, олноороо холбогдож байна. Уншигчид та бүхэн ч мөн бидэнтэй хамтарч ажиллах боломжтой шүү.
-50 эм төл өгөх айлаа хэрхэн сонгох юм бол?
-Нэг залуу малчин өрхөд 50 эм төл хандивлана. Айлаа сонгох ажлыг морин спорт, залуу уяачдын холбооны салбар холбоод зохион байгуулна. Энэ малчин залуу нь заавал малаа зуданд алдчихсан байх албагүй, мал сүргээ өсгөөд явах боломжтой, амьдралын тэмүүлэлтэй. Хөдөө орон нутагт, малаа маллаж зүтгэе гэж байгаа,бусаддаа үлгэр жишээ болохуйц малчин айл байх хэрэгтэй.
-Хотын агаарын бохирдол, түгжрэлийн асуудлыг шийдэх тухай бодох биш, хөдөө орон нутгийн малчин иргэдээ дэмжих томоохон аян болох юм байна. Мөн хөдөө орон нутгаас шилжин ирэх шилжилт хөдөлгөөнийг хаасан байгаа шүү дээ?
-2018 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон. Тиймээс сум орон нутагт байгаа залуучууд шилжин ирэх боломжгүй болсон. Тиймээс олон нийтийн байгууллага бусаддаа нөлөөлөх хэрэгтэй. Мөн ахмад малчдаас зөвлөгөө авахад айлын мал 50-иас бага болоод ирэхээр хэцүү гэж байна. Тиймдээ ч бид нэг малчин өрхөд 50 төлөг гэж байгаа юм. Энэ малаа бид тухайн орон нутгийнх нь нэг малчин айлаас худалдаж авна. Мах, түүхий эдийн үнэ ханш буучихсан энэ үед мөн л малчин айлаа дэмжиж байгаа хэрэг. Би өөрөө эгэл жирийн малчин айлын хүү. Монгол хүний заяагдмал чаддаг зүйл нь мал, маллах гэж боддог.
-Энэхүү аян Хэнтий аймгаас эхлэх үү, Бусад аймгуудаар та өөрөө явах уу?
-Нэгдүгээр сарын 31-нд Улаанбаатар хотод тоглолт болсноор энэхүү аян эхэлж байгаа юм. Ер нь аймаг орон нутгийг тойрдог тоглолтууд Хэнтийгээс эхэлдэг юм билээ. Хэнтий, Дорнод, Сүхбаатар гээд явчихдаг. Тиймдээ ч Хэнтий аймгаас эхэлнэ. Нэгдүгээрт би энэ аяныг санаачилж зохион байгуулж байгаа хүний хувьд холбоо хамт олонтойгоо нэгдэж ажиллах ёстой. Тиймээс 21 аймагт өөрөө очно. Аяныхантайгаа хамт явна. Намрын чуулган завсарлаад, хаврын чуулган эхлэх амралтын хугацаандаа энэ ажлыг амжуулах гэж байгаа юм. Мөн дээрээс нь нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Их хурлын гишүүн хүн ганцхан тойргынхоо нутаг орны төлөө ажилладаг хүн биш. Нэг тойргынхондоо зориулж хууль баталдаггүй, Боловсролын эсвэл малчдын тухай хууль байхад бүх хүнд хамаатай. Тиймээс их хурлын гишүүн хүн гэдэг монголоо мэддэг төвийн бүс, хангай, говийн хүний аж амьдрал ямар байдгийг ойлгодог хүн байх ёстой. Харин сонгогдсон тойргынхоо төлөө илүү их ажиллах ёстой.
Г.Наран

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна