Аймгийн заан Ж.Баатарсайхан: 2015 он миний хувьд хийморьтой сайхан жил болсон


Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, аймгийн Заан Жаргалсайханы Баатарсайхантай хийсэн ярилцлагг уншигч танаа хүргэж байна.
-Эрийн гурван наадмынхаа хоёроор нааддаг байгаа шүү дээ. Хэдэн жил морь уяж байна вэ?
-Наймтайгаасаа дөрвөн жил хэртэй хурдан морь унасан. Энэ хугацаандаа бага наадам, овооны ганц нэг баяраар гайгүй давхиулж л явлаа. Бас Цагаан-Уул сумын 60 жилийн ойгоор азарга түрүүлгэж байсан. Оныг нь сайн санахгүй байна, бас их нас түрүүлгэсэн юмдаг. Унаачийн хувьд амжилт нэг иймэрхүү. Ингээд хасагдаад морь хөлслөх, тарлах гээд туслах уяачийн ажилд шилжиж байгаа юм. Миний төрсөн ах Мөнхсайхан, аавын нагац ах Данжаагийн Гантөмөр нарыгаа дагаж аймаг, ойр хавийн сум орон нутгийн баяр наадмаар морьдоо хөтлөөд явдаг байлаа. Одоо бол хээр халтар зүсмийн хязаалангаар наадаж байна. Өнгөрсөн зун Цагаан-Овоо сумынхаа баяр наадмын сунгаанд түрүүлгээд, Цагаан-Овоо сумын 80 жилийн ойн баяр наадмаар 19-өөр давхиулсан. Ах нь бас шар халтар зүсмийн адуу байдаг Мөн л жижиг наадмуудад хоёр, гурав айрагдсан. Сүхбаатар аймгийн Онгон сумын Монхорын Нямаа гэж хүний адуу. Манай хадамд бэлгэнд ирсэн юм. Хадам аав маань Сүхбаатар аймгийн Онгоны 90 жилээр 124 азарганаас халзан хүрэн азаргаа түрүүлгэлээ. Энэ жил бас Дорноговь аймагт айргийн гурваар давхиулж, Боржигон наадамд 19-өөр оруулсан. Дорноговь аймгийн Өргөн сумын овооны наадамд бас түрүүлгэсэн амжилтыг энд дурдмаар байна.
-Өвөг дээдсээс уламжлан ирсэн хурдан буянгууд бий юу?
-Өвөг эцэг Дамчаа, өвөө Бөмүү, аав Жаргалсайхан гэж улс байлаа. Ааваас сонсоход Дамчаа гэж хүн морь уядаг байсан гэдэг. Харин өвөө Бөмүү адуу мал их сайн цуглуулдаг байж. Бор, борлог зүсмийн адуунууд хурдлуулдаг байсан гэж байна лээ. Харин манай аав морь маланд сонирхолтой ч уяж байгаагүй. Насаараа л жолоо мушгисан хүн бий. Аавын дүү Чимэддорж бол сумандаа бас гайгүй морь уяж хурдлуулдаг уяач. Бас Бөмүүгийн эгч нь Хандын хүү Гантөмөр гэж хурдан хүлгийн дэл сүүл шуусан уяач байна.
-Шинэ цагийн адуугаар цус сэлгэж байна уу?
-Дорнод аймгийн Цагаан-Овоод миний аав ээж, ах эгч амьдарцгааж байна. Миний хоёр, гурван азарга адуу тэнд бий. Бас Сүхбаатарын Онгон суманд хадам талын угшил сайтай хүлгүүд байна. Хооронд нь цус сэлгээд л явна. Харин уралдаж, сойх тал дээр Говьсүмбэр аймгийнхаа холбоотой хамтраад гал байгуулах санаатай хоёр гурван жил нөхөдтэйгээ үзээд л явна.
-Нутагтаа хэр наадаж байна вэ?
-1999-2004 оны хооронд ахтайгаа нийлээд гайгүй морь уяж байсан л даа. Хүрэн даагаа хоёр ч айрагдуулсан. Барилдана, хажуугаар нь ажлаа хийнэ гэхээр амаргүй юмаа. Манай уурхайн ажил чинь цаг наргүй хэцүүг хэлэх үү. Тогтвортой морио уяж чадахгүй байна. Гэхдээ одооноос бөхөөс илүү моринд анхааръя гэж шийдсэн.
-Цаг заваа гаргаж ярилцсанд баярлалаа. Олон олон наадмын түрүү авч торгон жолоогоо өргүүлэх болтугай.
-Говьсүмбэр аймгийн уяачдын холбоо, нийт морь сонирхогч залуус, хүүхэд багачууддаа уясан хүлэг нь хурдан, унасан хүүхэд нь цовоо байх болтугай гэж ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
-
2022 оны 1-р сарын 23 -нд Сумын Алдарт уяач Ш.Баасанбат:Төрийн наадамд торго…
-
2022 оны 1-р сарын 23 -нд Тод манлай уяач Гордоогийн Доржпүрэв: Тэжээж эхлэх…
-
2022 оны 1-р сарын 23 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-67: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ С.ЭРДЭНЭБ…
-
2022 оны 1-р сарын 17 -нд Сумын Алдарт уяач Р.Оюунаа: Хэлж байгаад түрүүлгэд…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАНЛАЙ УЯАЧ ТӨМӨРБААТАРЫН ГАЛБАДРАХ: Монгол хү…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-66: АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН Б.БАЯСГА…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Дархан түмэн эх зээрд халзан
-
2022 оны 1-р сарын 10 -нд Тод манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан: Их насны м…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Дамдинбазар: Хориод жил бөх …
-
2022 оны 1-р сарын 10 -нд Хөлний эмгэгийг хэрхэн оношилж, эмчлэх вэ?
-
2022 оны 1-р сарын 10 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-65: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.БАЯСГ…
-
2022 оны 1-р сарын 03 -нд Сумын Алдарт уяач, эмнэг сургалтын спортын мастер …
-
2022 оны 1-р сарын 03 -нд Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдан: Адуу, хүн хо…
-
2022 оны 1-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-64: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Р.ГА…
-
2022 оны 1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Б.Отгондорж: Морь эзнийхээ дурыг…
-
2021 оны 12-р сарын 30 -нд Тод манлай уяач Туваанжавын Гантөмөр: Хүн бүр мор…
-
2021 оны 12-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-63: МАНЛАЙ УЯАЧ Г.БАТЧУЛУУН
Сэтгэгдэл бичигдээгүй байна