Төв аймаг адуун сүргээрээ улсдаа тэргүүлэв

А.Тэлмэн
2017 оны 1-р сарын 04 -нд

Мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 61.5 сая толгой мал тоологдон дээд хэмжээндээ хүрсэн нь өмнөх оныхоос 5,5 сая толгой мал буюу 9.9 хувиар өссөн дүнтэй байна. Төв аймгийн хэмжээнд нийт 4.7 сая толгой мал тоолуулснаас 382 мянган толгой адуу тоолуулж адуун сүргээрээ Төв аймаг улсдаа тэргүүлсэн байна. Мөн 2400 толгой хонь тоологдон, улсын хэмжээнд хонин сүргээрээ гуравдугаарт бичигджээ. Мал тооллогын 2016 оны дүнгээр сүрэгт хонины эзлэх хувь 0.7 хувиар өсөж, үхэр ямааных 0.2-0.5 хувиар буурч, адуу тэмээний эзлэх хувь өссөн байна.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна