Сумын Алдарт уяач Л.Батнасан: Би унаган адуугаараа наадах дуртай
А.Тэлмэн 2017 оны 1-р сарын 03 -нд
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат, сумын Алдарт уяач Л.Батнасантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Та хэд дэх үеийн уяач вэ?
-Би Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул хүн. 1977 онд илгээлтээр хөдөө гарч, үүнээс хоёр жилийн дараа цэрэгт яваад 1982 онд халагдсан. Тэгээд Шинэ эхлэлтийн нэгдэлд орж, адуу маллан 1990 оны хувьчлалаас хойш хувийн мал аж ахуйтан боллоо. Нэгдэлд байхдаа алдаг оног л морь уядаг байсан. Захиргаадалтын тэр он жилүүдэд морь мал уяна гэдэг амаргүй л дээ. Ингээд ерээд оны эхээс хойш уяа сойлго тааруулж байна.
-Анх ямар адуугаар уяа эхлүүлж байв?
-1992, 93 оны хавьцаа өөрийнхөө адууны хонгор морийг уяж, Цагаандэлгэр сумынхаа наадамд айргийн дөрвөөр хурдлуулаад үнэхээр их баярласан. Түүнээс хойш сайхан л наадаж байна. Цагаандэлгэр, Дэлгэрцогт сумдын 80 жилээр буурал морио тус тус айрагдууллаа. Тэр үед хол явж чаддаггүй. Хамгийн хол нь Дэлгэрцогт явсан юмуу. Ихэвчлэн Говь-Угтаал, Дэрэн, Төв аймгийн Баянцагаан, Сүмбэрээрээ л наадлаа.
-Хэдэн онд сумын Алдарт уяач болсон юм бэ?
-Хоёр жилийн өмнө сумын Алдарт уяач болсон. Тэгэхэд найман түрүү, есөн айргийн амжилттай байсан. Харин 2000 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа.
-Хэзээ энд ирсэн бэ?
-2005 онд шилжиж ирсэн. Ээлээ өгсөн сайхан нутаг шүү. Энд ирээд шүдлэн хул үрээгээрээ Цагаандэлгэр, аймаг, Баянталын наадмаас 10 гаруй айраг, түрүү авлаа.
-Хул үрээ хаанахын угшилтай адуу вэ?
-Манай унаган адуу болох хүрэн азарганы төл байгаа юм. Би унаган адуугаараа наадах дуртай. Унаган адуугаа айрагдаж түрүүлгэхэд цаанаа л сэтгэлд өег санагдана гээч.
-Гэхдээ энд тэндээс адуу авдаг биз дээ?
-Авалгүй яахав. Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Халзан, Төв аймгийн Баянцагаан, Баянгаас адуу авч байлаа. Мөн энэ хавийн зартай азаргануудын төлнөөс авч адуундаа нэмсэн. Сонирхуулахад Бямбын Годго хүрэн азарганы төл, Баянцагааны аймгийн Алдарт уяач Цэдэв гэж өвгөний хоёр, гурван азарга бий. Надад ирсэн нь сайн давхиж байгаа. Түүнчлэн Цагаандэлгэрийн Очир гэж өвгөний хурдан зээрд азарганы төл, Босоовын Дашзэвэгийн цус орсон адуунууд, Угтаалын Шаравжамц гуайн гурав дахь үеийн төл гээд адуу сайн цуглуулсан л даа. Ихэвчлэн азарган үрээ авсан.
-Танай гүүнүүд сайн уу?
-Нэгдэл тарахад хэдэн сайхан гүү авч үлдсэн юм. Арваад жил адуу дагасных олон янзын цус орчихсон тэр адуунаас аль шилмэл гэсэн гүүгээ л авсан. Ямартаа ч азаргаа сольж цус сэлбэснийх адуу маань их сайжирсан. Би энэ адуун дотроосоо хэдэн хонгор адуугаа илүүтэй уядаг. Одоо ч түрүүч нь их морь, азарга болчихлоо. Очсон газраа айргаас мултрахгүй л ирнэ шүү дээ. Эднийг залгаад сүүлийн үед нэг хонгор адуу гарч ирсэн. Надад ийм зүсмийн адуу ээлтэй, илүү давхиад байх шиг санагддаг юм.
-Хонгор адуунуудаас аль нь илүү амжилт гаргасан бэ?
-Уралдсан болгондоо л сайн давхисан. Өөрөөр хэлбэл амжилт нь тогтмол байсан гэх үү дээ. Би чинь нэг хэсэг хүүхэд томроод, морь уяхгүй хэсэг завсарласан. Тэгээд 2007 оноос эргээд уяж байна. Тэжээл ч гараад уяа шаал өөр болчихлоо.
-Ач зээ нар морь унахгүй байна уу?
-Саяхнаас дүү охины хүүхэд морь унаж эхэлсэнд олзуурхаад байгаа.
-Таны хүүхдүүдээс морь уядаг уу?
-Том хүү морь уяж байна. Сумын Алдарт уяач цолтой.
-Таны адуунаас гадагшаа зарагдсан уу?
-Их зарсаан. Тэр дундаа Говь-Алтай руу их адуу явсан байхаа. Очоод сайхан уралдаж, айраг түрүүгээр орж байгаа л дуулдахын. Энд ч манай адуу сайн тарсан. Угтаалд нэг улаан азарга нэлээн амжилттай байна. Эзэн нь худлаа хэлээгүй бол аймгийн Алдарт хийж өгсөн гэж байна лээ. Говьсүмбэрт хурдлаад байгаа Да ламын цоохор үрээ мөн л манай адуу байгаа юм.
-Та ойролцоогоор хичнээн адуу зарсан бэ?
-70, 80 хүрсэн байхаа.
-Сүүлийн үед шинэ цагийн адуугаар илүүтэй наадах боллоо. Танд бий юу?
-Эхэндээ ч сонирхож байсангүй. Харин одоо цаг үеэ дагаад сонирхохоос өөр аргагүй болж байна. Ганц хоёр цус орсон гүү авчихсан байгаа.
-Сэтгэлд үлдсэн хамгийн сайхан наадмыг онцлон сонирхуулаач?
-Хол зам туулан очоод айраг, түрүү авах ч сайхан шүү. Ерэн хэдэн онд юм даа. Дэлгэрцогтын 90 жилээр очоод, морио айрагдуулаад буцаж явах даанч сайхан байлаа. Одоо шиг машин тэрэг гэж байх биш. Арван хэд хоног морио хөтлөөд очиж байгаа нь тэр.
-Адуунаас өөр мал маллаж байна уу?
-Аль аль нь байна. Хонь гэвэл Баянцагааны илүү нугаламт, барга, Казакын илүү нугалмаатай улаан хонь гээд дөрөв, таван янзын цус хольж үзлээ. Сүүлд каракулыг хольж үзсэн. Амьдын жин нь нэмэгддэг гэсэн ч одоогоор айхтар мэдэгдэж байгаа юм алга. Бас үхрээ сайжруулах санаатай хэдэн эрлийз бух авчихсан байгаа.
-Энэ бүгдийг яаж амжуулж байнаа. Туслах малчин байгаа биз дээ?
-Байлгүй яахав. Туслах малчин маань мянга гаруй малтай, сумын сайн малчин болчихоод явж байна.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг хүлээн авсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна