Аймгийн Алдарт уяач Д.Батжаргал: Хоёр удаа сумынхаа шилдэг уяачаар шалгарсан
-Дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн хурдан хүлгийн уяа сойлго тааруулж буй аж. Буурлуудынхаа талаар хуучлаач?
-Миний аав аймгийн Алдарт уяач Дангаасүрэн гэж байлаа. Хүний ганц хүү. Их насны морийг илүү сайн уядаг. Халтар, алаг морьдтой. 1979 онд халтар морио сумандаа аман хүзүүдүүлээд хойтон жил нь халтар морь, алаг морь хоёроо түрүү, аман хүзүүнд давхиулж байсан юм билээ. 1983, 1984 онуудад халтар морь нь аман хүзүүдэж, алаг морь айргийн таваар давхиж байсан гэдэг. Сүүлд Бавуу ахын хүү Жамбалдоржийн халтар морийг уяж бас сайн давхиулж байсан.
-Их морины амжилтаар наадмыг хэмжих нь бий?
-Манай ийшээ их морь түрүүлгэж, айрагдуулаагүй бол бараг уяач гэхгүй шүү дээ. Манай аавын нагац болох Бавуу, Чадраабал гэж бас мундаг уяачид байлаа. Морины уяанд гаргуун сайны зэрэгцээ морь танихдаа эрдэм төгс уяачид байсан гэж одоо нутгийн улсууд хуучилдаг юм. Одоотой адил нэмэлт тэжээл гэж байгаагүй болохоор дээхнэ үеийн уяачид мориныхоо хоолон дээр ихээхэн анхаардаг байж. Миний аав бол уралдах шөнийн хоолыг хачин сайн тааруулдаг хүн байсан. Морины хоолыг ер нь их хасах гээд хэрэггүй гэж захина.
-Багадаа аавынхаа уясан морьдыг унадаг байв уу?
-Алаг морийг зодог тайлахаас нь өмнө хоёр жил унасан. Нэлээд харьчихсан байх үед нь. Ид үед нь одоо энэ суманд амьдарч байгаа Найдангийн Зоригтбаатар, Пүрэвийн Төрбат гэж хүмүүс унадаг байлаа. Харин тэдгээрийг залгаж гарч ирсэн унаган хээр морио унадаг байсан. Хээр морь бага дөрвөн насандаа сайн давхиж байгаад зарагдчихсан юм.
-Алдарт уяачийн гараагаа хэдий үеэс эхэлсэн бэ?
-1993 онд өөрөө гардан хоёр үрээ уясан. Манай өөрийн унаган үрээнүүд байсан юм. Уг нь үсэргээн сунгаанд их сайн байсан ч уралдааны урьд шөнө нь бороо орж адуугаа алдаад тэгээд арав гаргаад давхиж байлаа. Түүнээс хойш морь уясан ч нэг хэсэг айраг, түрүү аваагүй ээ. Тэгээд 2001 онд найзаасаа хавчиг хээр морь авсан нь намайг олон жил баярлуулсан. Авсан жилээ аман хүзүүдээд 2007,2008 онуудад хол тасархай түрүүлсэн. Юм гэдэг сонин шүү. Долоон жил айраг аваагүй байж байгаад хээр морь анх аман хүзүүдэхэд бас нэг хязаалан үрээ дөрвөөр давхисан. Тэрнээс хойш ойр тойрондоо айраг алдалгүй наадсаар 2006 онд сумын оны Шилдэг уяачаар шалгарч байлаа.
-Тэр жил хэрхэн наадсан юм бэ?
-Хээр морь сумынхаа наадамд аман хүзүүдээд, буурал хязаалан үрээ айргийн дөрвөөр давхисан. Тухайн үед одооныхтой адилхан олон наадам болдоггүй байсан юмаа. Дараа нь 2010 онд хээр морь, хонгор шүдлэнгээ түрүүлгээд, хонгор азарга аман хүзүүдүүлж бас сумын шилдэг уяач болж байлаа. Түрүүлдэг шүдлэн хонгор азарганы маань төл. Зул хонгор гэж байсан юм.
-Ингэхэд найзаасаа авсан хээр морь чинь хаанахын адуу вэ?
-Эцэг нь Гончигсумлаагийн хээр алаг гэдэг азарга. Гончигсумлаагийн аав Насаа Гурванбулаг сумын хүн. Тэдний адуу их хурдтай. Манай сумын нэг жилийн наадмын таван түрүүг нь авчихаж байсан юм гэнэ лээ. Миний хээр морь тэр л адууны удам. Эхийг нь харин ёстой мэдэхгүй юм. Надад ирэхдээ даагандаа Баянбулаг сумын наадамд нэг айрагдсан байв.
-Танайхан Завханы сумд руу явж нааддаг бололтой. Таны хувьд?
-Завхан аймгийн Отгон сум орж нааднаа. Хонгор азаргаа айргийн гуравт, хээр морио айргийн араар давхиулж байлаа.
-Хангалын голын унага хурдан гэх юм. Та санал нэгдэх үү?
-Хурдан шүү. 1970 хэдэн онд Хангалын адуу л түрүүлж, айрагддаг байлаа. 1980,1990-ээд оны үед хоёрдугаар баг буюу Ар Жаргалантын азарга ноёлсон. Хэдэн мундаг хүрэн азарга сумын наадмын өнгийг тодорхойлдог байлаа. Сүүлийн үед хүн болгоны адуу сайжраад тэгш сайхан нааддаг болж дээ. Зүүн зүгийн адуу их ирж байна шүү.
- Аймгийн Алдарт цолыг хүртэхэд хичнээн айраг, түрүүтэй байсан бэ?
-12 алт, 30 гаруй мөнгө, хүрэл медальтай 2012 онд аймгийн Алдарт уяач цол авч байлаа. Дээр айрагдсан гэдэг хонгор азарга Гурванбулагийн адуу. Хязаалан үрээ Монхорын Хүрэлбаатар гэж хүнээс авсан. Одоо 15-тай. Үр төлүүд нь бас давхиж байна.
-Аймгийн чанартай бүсийн наадамд ямар амжилт үзүүлсэн бэ?
-Оролцож байсан. Гэхдээ хараахан айраг авч чадаагүй л байна.
-Сумандаа анхны гал уяаг байгуулсан гэсэн. Тэр талаараа яриач?
-2008 онд хэдэн найзын хамт Баянбулаг сумандаа уяачийн гал гээч юмыг анх санаачлан зохион байгуулж “Жаргалантын хурд” гэж нэрлээд, нээлтийн уралдаан хийж байлаа. 2013 онд таван жилийн ойгоо тэмдэглэж одоо сумын захиргаанд байгаа есөн хөлтэй цагаан тугийг бүтээсэн. Бидний туршлагаас хуваалцаж дөрвөн ч гал байгуулагдаад байна.
-Танай гал хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ?
-11 хүний бүрэлдэхүүнтэй. Түүнээс хоёр нь аймгийн Алдарт, тав нь сумын Алдарт уяач цолтой. Гал болсноос хойш манайхны амжилт эрс нэмэгдсэн. Сумын баяр наадмын зургаан түрүүний гурвыг нь, 14-15 айрагтай нь манай гал дангаараа авчихаж байна. Амжилт нь нэмэгдэхээр уяачдын урам сэргэж, илүү хүсэл тэмүүлэлтэй болох юм.
-Тэгэлгүй яахав. “Жаргалантын хурд”-ын хүлгүүд цахиур хагалан хурдлах болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Тэр ерөөл бат сайхан оршиг. Та бүхний ажилд амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. Алтан тууртын буян үргэлж ивээж явах болтугай.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна