Сумын Алдарт уяач Л.Гансүх: Хээр соёолонгийнхоо амжилтаар оны шилдэг уяачаар шалгарсан
А.Тэлмэн
Сүхбаатар аймгийн Наран сумын уугуул, сумын Алдарт уяач Л.Гансүхийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, зүүн бүсийн наадамд хээр соёолонгоо айрагдуулсан. Хээр үрээний удам угшлын талаар яриагаа эхэлье?
-Хээр морь миний унаган адуу. Эцэг нь хязаалангаасаа хойш Онгон суманд хоёр удаа Наран суманд бас хоёр удаа айрагдсан хурдан хээр азарга байдаг юм. Эх хүрэн гүүг нь би сумынхаа Сэрвүүн гэдэг хүнээс авч байсан. Хээр морио унага байхад нь хамаатныхаа ах Чулуунбаатарын хүүд зааж өгөөд түүнээс хойш ахын маань нэр дээр уралддаг. Өнгөрсөн жил ч гэсэн уяа сойлгыг нь би тааруулж ахын маань нэр дээр цоллогдсон.
-Бага насандаа яаж давхиж байсан бэ?
-Хязаалангаасаа эхэлж уягдсан адуу. Тэр жилээ битүү үрээ Наран сумын наадамд түрүүлээд, аймгийн наадамд 16-аар давхисан. Соёолондоо Онгон суманд болсон өвлийн уралдаанд түрүүлж, “Гурван хонгор”-ын уралдаанд зургаалсан. Дараа нь аймгийн Аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд” уралдаанд 17-гоор давхиж, зун дан уяагаар 70 жилдээ очиж таваар давхисан нь тэр юм.
-Аймгийнхаа ойд уралдуулах тооцоотой байжээ дээ?
-Тиймээ. Уяа нь зөв ер нь их аятайхан байсан болохоор горьдлого тавьж л байлаа. Аймгийн 70 жилд бас нэг хээр азаргатай очсон. Азаргандаа нэлээд найдаж байсан боловч хойгуур эргээд 17-оор давхисан.
-Хээр морь ойн дараа ямархуу амжилттай наадав?
-Аймгийн ойн дараа Онгон суманд болсон “Түмний хүлэг” галын нээлтийн уралдаанд гурваар давхиж, Замын-Үд сумын ойд очиж долоолсон. Харин энэ он гарсаар нэг уралдаж аман хүзүүдээд одоо АХ-ын ойн баяр наадамдаа бэлтгэгдэж байна.
-Хаашаа явж уралдах бодолтой байна?
-Морио харж байгаад шийднээ.
-Хурдан морь уяж сойх болсоор хичнээн жил болж байгаа вэ. Энэ хугацаанд ямар амжилт үзүүлэв?
-Цэрэгт явах хүртлээ аав Лувсаншаравдаа тусалдаг байсан. Харин 1990 онд халагдаж ирээд бие даан морь уяж байна. Түүнийхээ дараа жил анхны айргаа авч байлаа. 1991 онд миний уясан их насны морь сумын наадамд гурваар давхисан юм. Тэр цагаас хойш алтан тууртын буянаар айраг амсаагүй наадам цөөхөн. Одоогийн байдлаар сумынхаа наадмаас 20 гаруй айраг түрүү авсан байна лээ. 2011 онд сумын Алдарт уяач болж өнгөрсөн жил хээр соёолонгийнхоо амжилтаар сумынхаа оны шилдэг уяачаар шалгарсан.
-Хамгийн холдоо хаа хүрч наадаж байв. Адуутай нөхөрлөсөн он жилүүдээс хамгийн их сэтгэлд үлдэж сайхан дурсамж тээсэн нь хэдэн оны ямар наадам байсан бэ?
-1998 онд сумынхаа наадамд хонгор даагаа их хол түрүүлгэсэн маань санаанаас гардаггүй юм. Ганц миний ч биш нутаг орныхны маань сайхан дурсамж болж үлдсэн юм шиг байгаа юм. Тэр наадмын талаар одоо хэр нь манай сумынхан ярьдаг юм. Хамгийн хол явж наадсан нь гэвэл Замын-Үдийн ой юмуу даа. Би ер нь сумандаа л голдуу нааддаг хүн байгаа юм.
-Цаашид илүү сайхан дурсамжтай олон наадмууд хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар, 2013 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна